ПҮРЭВ
2022.08.19
ЭРДЭНЭТ
6C°/18C°
АНУ ДОЛЛАР
3188.4
ЕВРО
3239.89
БНХАУ ЮАНЬ
469.34
ОХУ РУБЛЬ
52.46
БНСУ ВОН
2.41
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай хуралдав. Энэ удаагийн шуурхайг Засаг дарга С.Батжаргал удирдан явуулав. Тэрбээр нэг хэсэг амралттай, албан томилолттойгоор БНСолонгос улс, ОХУ-д ажилласан. Сөрөг хүчний зарим нэг улс төрчид Засаг даргыг эзгүйд нь сураглаж, хаана юу хийж явааг нь хайж, эрэх нь халаггүй байсан удаатай. Тэгвэл Засаг дарга шуурхайдаа “эргэн ирж” ажилдаа орсон байна.

Наадам, Ардын хувьсгалын 101 жилийн ой гээд төр, засгийн ажил их байгаа ч аймаг орон нутагт бүтээн байгуулалтын ажил цаг, нартай уралдан хийж байна. Энэ талаарх мэдээллийг Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Ц.Баяржаргал  хийлээ. Тэрбээр,  2022 онд манай аймаг 55.2 тэрбум төгрөгийн 135 хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүний 75 нь орон нутгийн төсвөөр хийнэ. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5 ажил хийх ёстой. Дээр нь Баян-Өндөр сумын ОНХС-ийн санхүүжилтээр 36, Жаргалантын ОНХС-ийн санхүүжилтээр 22 ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. Зургаадугаар сарын 27-ны байдлаар нийтдээ 115 ажлын гэрээ хийсэн.  

Гэрээ нь хийсэн ажлуудыг төрлөөр нь ангилбал барилгын 10, авто замын 25, инженерийн шугам сүлжээний 23, тоглоомын талбайн тохижилт 33 ажил байна. Нийтдээ 8 нэр төрлийн ажил гэсэн үг. 
Аймаг, орон нутгаас хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлаас 1.3 тэрбум төгрөгийн төсвөөр гэр хорооллын 13 багийн гэрэлтүүлгийн тэжээлийн блок, толгой, кабел солих ажлыг 100 хувь гүйцэтгэсэн. Одоо гэр хорооллын  гэрэлтүүлгийн асалт 100 хувь боллоо.  Энэ ажлыг “Орхонтек” ХХК хийсэн.  Дээр нь орон нутгийн төсвийн  4 тэрбум 120 сая төгрөгөөр Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт таван давхар “Номын өргөө” цогцолбор барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. “Номыг өргөө” цогцолборыг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар “Шинжүү”ХХК ажиллаж байна. Мөн “Цагаанзуун” ХХК-ийн гүйцэтгэж байгаа инженерийн шугам сүлжээний ажил ид явагдаж байна. Үүнд, Наран багт 1143 м дулааны шугам, Рашаант багт 507.5 м  ус, дулаан дамжуулах шугам татаж байгаа.

Манай байгууллагаас 2021 онд 129 ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн. үүнээс он дамжсан 19 ажил байлаа. Эдгээрийн 10 нь санхүүжилтээс шалтгаалсан. Харин захиалагчаас шалтгаалсан 2, ковид цар тахлаас үүдэлтэй хил хааж, бараа материалын саатал үүссэн шалтгаанаар 5, гүйцэтгэгчээс шалтгаалан он дамжсан 1 ажил байгаа. 2022 онд хийх 135 ажлаас  зөвхөн энэ сард 79 ажил  дуусах хуваарьтай байгаа.  Харин ирэх долоодугаар сард 117 ажил буюу нийт ажлын 60.6 хувь нь дуусна. Наймдугаар сард  75.1 хувь буюу 145 ажил дуусахаар график, төлөвлөгөөний дагуу явж байна” гэлээ.  

.

Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
8-р сар. 18, 2022, 10:55 a.m.
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нартай уулзав
Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Хичээлийн шинэ жилийн нээлт Чингис хааны эш хөргийг залснаар эхэлнэ
Цагаан хорхойны шинжилгээг эцэг эх, хүүхдээс шаардахгүй
О.Ариунгэрэлт: “Их хаадын цуваа”-гийнхан XV цэцэрлэгт хүүхдээ өгч болно
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү
17 дугаар сургуулийн хичээлийн II байр сурагчдаа хүлээн авах боломжгүй байна
Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ
2019 оноос хойш хийгдсэн авто болон явган хүний зам, инженерийн шугам сүлжээнд үзлэг хийлээ
Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Хог хаягдлын нэгдсэн цэг дээр ажиллаж байна
24 байгууллагын 406 хүний оролцоотой 21 орчим га талбайд тархсан хогийг түүж хумиад байна
Хог хаягдлын нэгдсэн цэг орчмын 3 га талбайн хогийг хумьж, дарж устгаад байна
А.Түвшинжаргал: Уртын гол багт баригдаж байгаа 260 айлын орон сууцны метр квадратын үнийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар тогтоосны дараа иргэдээс өргөдөл хүлээн авна
Дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж Үндэсний спортын VII наадмын алтан медаль, цом хүртлээ
2022 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим  ажлын  материал таталтыг хийж, бэлтгэл ажлыг хангаж байна
ХАА-н өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 65,2 хувьтай хэрэгжиж байна
Амьд малын шилжилт хөдөлгөөн болон хурдан морины уралдааныг  нэг сарын хугацаатай хоригложээ
4000 орчим га газарт шинээр суурьшлын бүс үүсгэх боломжтой гэж үзжээ
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогод 104.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөө  30.6 хувиар давж биелэв
“Яг тэдэн шиг”  бай л даа, дарга нар аа. Үгүй бол Булганы Б.Ариун-Эрдэнэ, Дарханы Б.Азжаргал нараас хол гарч сэтгэ л дээ
Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ
Баян-Өндөр хайрхан уулын тахилга болно
Бүрэнбүстийн овооны наадмыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга үзэж сонирхов
Д.Соёлчхүү: ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар л автомашин унана
С.Батжаргал дарга ажлын төлөө дуугарсан бол Д.Мөнхбат дарга ИТХ-ын эрх мэдлээр асуудалд хандлаа
Аймгийн Засаг дарга Солонгост, М.Түмэнжаргал дарга ОХУ-д, А.Түвшинжаргал дарга “Хангинахын шугуй”-д энэ өдрүүдийг үдэж байна
Д.Доржпүрэв: Нийтдээ 14 аймаг, 9 дүүргийн 100 гаруй тамирчин оролцож байна
Үүрэгдээд барахгүй юм, эрдэнэтчүүдийнхээ өмнөөс та нараас гуйдаг юм уу, яах вэ
Б.СОЛОНГО: БУУЖ ӨГӨХГҮЙ ТЭМЦЭХ ХҮН БҮРИЙН АМЬДРАЛ ӨӨРӨӨ АМЖИЛТ ЮМ
Ц.Бат-Энхийг IBA-гийн Ерөнхийлөгч  Умар Кремлевийн зөвлөхөөр сонгожээ
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү
Ц.Анандбазар гишүүн гэнэтийн бэлэг барьсан бол С.Гал-Эрдэнэ төлөөлөгч ажилч, хөдөлмөрч Хутаг-Өндөрчүүдийг 10 сая төгрөгөөр урамшуулав
УУРХАЙЧИД “ЭРДЭНЭ МАНДАЛ” ОВООГОО ТАХИЖ ШАР АДУУ СЭТЭРЛЭЛЭЭ
Эрүүгийн 2 хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Н.Алтанхуяг: Овоолгоос Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, Эрдэнэтчүүд эн тэнцүү ашиг хүртэнэ
Уурхайчдын 42 дугаар спартакиад талбайн теннисээр үргэлжилнэ
Сурагчдын зуны амралт ирэх сарын 3-наас эхэлнэ
Эрдэнэт хивс: Мод тарих талаар  ямар ч мэдээлэл өгөөгүй, бичиг тоот ирээгүй, гэхдээ бид нөхөөд модоо тарьж ургуулна
Уурхайчдын 42 дугаар спартакиад талбайн теннисээр үргэлжилнэ
Боловсролын үнэлгээний төвөөс улсын шалгалтын товыг зарлажээ
Сурагчдын зуны амралт ирэх сарын 3-наас эхэлнэ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Ц.Бат-Энхийг IBA-гийн Ерөнхийлөг Умар Кремлевийн зөвлөхөөр сонгожээ
Ц.Бат-Энхийг IBA-гийн Ерөнхийлөгч  Умар Кремлевийн зөвлөхөөр сонгожээ
Н.Алтанхуяг: Овоолгоос Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, Эрдэнэтчүүд эн тэнцүү ашиг хүртэнэ
Эрүүгийн 2 хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Аймгийн хэмжээнд 53865 ширхэг мод тарьжээ
“Түмбэ”-ийг буулгах биш харин ч түнтийлгэж, томруулж, тодруулах  хэрэгтэй бус уу
Эрдэнэт хивс: Мод тарих талаар  ямар ч мэдээлэл өгөөгүй, бичиг тоот ирээгүй, гэхдээ бид нөхөөд модоо тарьж ургуулна
О.Есүгэн, М.Намуун нар ДАШТ-д V байрт шалгарлаа