“Номын баяр” нээлтэд оролцож, уншигч фэнүүддээ шинэ уран бүтээлээ барьж буй зохиолчдын нэг, модернист яруу найрагч Б.Галсансүхээс сэтгэгдлийг нь сонслоо.
-Эрдэнэтэд хэд дэх удаагаа ирж байна. Номын баярын арга хэмжээний сэтгэгдлээ хуваалцана уу?
- Эрдэнэт хотод наснаасаа олон удаа ирж байсан. Гэхдээ номын баярын арга хэмжээнд анх удаагаа оролцож байна. Эрдэнэтийн иргэд номонд дуртай, номтой нөхөрлөдөг нь эндээс харагдлаа. Их сайхан арга хэмжээ болдог юм байна. Сэтгэл ч их хөдөллөө. Олон ном, пянзаа авч ирсэн.
-Яруу найрагч Галсансүхийг “Модернист фронт командлагч” гэж нэрлэдэг, дууддаг байлаа. Эрдэнэтчүүддээ барих хамгийн сүүлийн уран бүтээл юу вэ?
- Хамгийн сүүлд “Хагас реалист шүлэг” номоо Эрдэнэт хотын уншигчдад өргөн барьж байна. Эрдэнэтийн уншигчид яруу найргийн өндөр мэдрэмжтэй, соёлтой, боловсролтой хүмүүс байдаг.