Б.Баасансүрэн: Сумын хэмжээнд 450 портер модны нөөц байна
Аймгийн Засаг даргын шуурхай хуралдав. Шуурхайд Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн мэдээлэл хийсэн юм Тэрбээр “Баян-Өндөр сумын хэмжээнд 2250 метр куб буюу 450 портер модны нөөц байна. Үнэ ханшийн хувьд 1 портер мод 420-480 мянган төгрөгийн үнэтэй байна. Сумын хэмжээнд 450 тонн нүүрсний нөөц байгаа. Өнөөдрийн байдлаар 1 шуудай нүүрс 6500-7500 төгрөгийн ханштай байна. Өнгөрөгч 9, 10 дугаар сард мод авахаар төлбөрөө тушаасан өндөр настан болон, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхдэтэй 58 иргэн Баян-Өндөр сумтай Мод бэлтгэх гэрээ байгуулсан нөхөрлөлүүдэд хандсан байгаа. Үүнийг энэ 7 хоногт шийднэ” гэлээ.
Зорилтод бүлгийн иргэдэд Баян-Өндөр сумаас Мод бэлтгэх гэрээ байгуулсан нөхөрлөлүүдийн бэлтгэсэн модноос нэг портерыг нь 350 мянган төгрөгөөр борлуулах ажлыг энэ сард багтаан хийх ажээ. портер модны нөөцтэй байнаийн сэдэв: Монголын мэдээллийн