БААСАН
2024.09.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймаг өвлийн спортын ХОЁР наадмаар “амьсгална”
Ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймаг өвлийн спортын ХОЁР наадмаар “амьсгална”

Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадам  Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймагт  болох гэж байна.  

Өнөөдөр Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал, Тэмцээний зам талбай байгуулах, баг тамирчдын бэлтгэлжилт, оролцоо хариуцсан дэд хорооны дарга, Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, Хэвлэл мэдээлэл, маркетинг сурталчилгаа хариуцсан дэд хорооны дарга, аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төвийн ахлах ажилтан В.Цэндхүү болон Соёл урлаг, тэмцээний нээлт, хаалт, шагнал гардуулах үйл ажиллагаа хариуцсан дэд хорооны гишүүн, туслах найруулагч Б.Ренцэнмядаг нар  спортын наадмын бэлтгэл ажил зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өглөө. 

 

Биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх, өвлийн спортын төрлүүдийн авьяаслаг тамирчдыг нээн илрүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэн, багш дасгалжуулагчдыг дэмжих, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг төрүүлэн гаргах, нийтийн биеийн тамир, их спортын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор Засгийн газрын тогтоолоор  дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг билээ.  Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1-д заснаар Монголын бүх ард түмний спортын зуны болон өвлийн наадмыг дөрвөн жилд нэг удаа, Монголын хүүхдийн спортын наадмын зуны болон өвлийн төрлийг хоёр жил тутам нэг удаа зохион байгуулахаар журамласан. Уг журмын 3-д “Наадам зохион байгуулах аймаг, хотыг сонгон шалгаруулах журмыг баталсан. 

Уг журмын дагуу Орхон аймаг, Баянхонгор аймаг  өвлийн спортын төрлийн хоёр  их наадмыг орон нутагтаа зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж, сонгон шалгаруулалтад оролцсон. Биеийн тамир спортын улсын хорооноос ажлын хэсэг  2022 оны аравдугаар сард  Орхон аймагт ажиллаж, аймгийн өвлийн спортын барилга  байгууламж, зам, талбайн орчин, дэд бүцэц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадал зэрэгтэй танилцаж 10 гаруй шалгуур үзүүлэлтийг тавьсанаар өвлийн спортын их наадмыг Орхон аймаг орон нутагтаа  зохион байгуулах эрхийг авсан билээ.

Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь  зохион байгуулагч аймгийн давуу тал юм. Орхон аймаг, Эрдэнэт хотын билэг тэмдэг  хүчит арслангаар Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадмыг билэгдсэн бол  Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадмын билэгдэл  уламжлал ёсоор “ГАЛХҮҮ”  байна.  Хүүхдийн наадмын спортын наадмын лого нь алтан соёмбот үсгийн нар, сар, гал гурвын дүрслэл бөгөөд дараа дараагийн хүүхдийн спортын наадмын далбаа болж зохион байгуулах эрх авсан аймаг, хот, дүүрэгт шилжин явах онцлогтой юм. Наадмын билэгдэл “Галхүү”-г  хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн  галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг билэгдсэн. Наадмын билэгдлийг хүүхдүүдэд танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрлэжээ.  Мөн Орхон аймаг, Эрдэнэт хотыг зэс, оюу өнгөөр тодорхойллоо. Шаргал өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг, цайвар цэнхэр өнгөөр мөсийг билэгдэн энэ удаагийн өвлийн спортын наадмын өнгө төрхийг тодорхойлж, хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймаг өвлийн спортоор амьсгалахаар ийн  бэлтгэлээ хангаж байна.

Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал:
-Улсын хэмжээний томоохон спортын наадмыг аймаг, орон нутагтаа зохион байгуулах ач холбогдлыг бид их өргөн хүрээнд харж  байгаа. Аймаг, орон нутгаа сурталчилхаас гадна өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эдийн засгийг  сэргэж, орлогыг  нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Өвлийн спортын наадам болох дээрх өдрүүдэд Орхон аймагт тамирчид, дасгалжуулагчид, зочид төлөөлөгчид нийлсэн 2300 2500 орчим хүн ирнэ гэсэн тооцоолол бий.  Мөн энэхүү уралдаан, тэмцээнээр дамжуулан Орхон аймагт шинээр ирж, шилжин суурьших иргэдийн сонирхлыг нэмэгдүүлэх томоохон зорилго бий. Тамирчдыг бүртгэх цахим систем нэгдүгээр сарын 6-нд нээгдэж, энэ сарын 18-ны 22:00 цагт хаагдсан. Биеийн тамир, спортын  улсын хороон дээр аль дүүрэг, аймгаас  хэдэн тамирчин ирэх  мэдээлэл эцсийн байдлаар нэгтгэгдэж, өвлийн спортын хоёр их наадамд  нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгаас 700 тамирчид дасгалжуулагчид оролцоно. Тамирчид, дасгалжуулагчид, гадна дотнын зочид төлөөлөгчид нийлсэн 2300-2500 хүн өвлийн спортын наадмын өдрүүдэд Орхон аймагт зочилно гэсэн тооцооллыг гаргасан. Энэ хэрээрээ Орхон аймаг, Эрдэнэт хот хөл хөдөлгөөнтэй байна гэсэн үг юм. Дүүрэг, аймгуудаас ирсэн баг тамирчдад чөлөөт цагаараа хөнгөлөлттэй үнээр кино үзэх, аймгийн Хүүхэлдэйн театрт жүжиг  үзэх, “Эрдэнэт” үйлдвэрийн виртуал цахим музейг үзэж сонирхох боломжийг олгоно. Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргасан удирдамж дээр тэмцээнд, оролцох цаг тамирчдын бүхй л зардлыг тухайн аймаг хариуцна гэж заасан. Тэгэхээр тухайн аймаг өөрсдийн санхүүгийн боломж дээр тулгуурлан сонголтоо хийнэ. Мөн бид зочид буудал, нийтийн хоолны газруудын зэрэглэл, үнийн талаарх мэдээллийг аймгууд руу хүргүүлсэн. Аймгууд уг мэдээлэл дээр үндэслэн Орхон аймаг, Эрдэнэт хотод байрлах буудал, хоолны газрынхаа сонголтыг хийнэ. 


Тэмцээний зам талбай байгуулах, баг тамирчдын бэлтгэлжилт, оролцоо хариуцсан дэд хорооны дарга, Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр:
-Наадмыг өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, снөүборд  гэсэн зургаан спортын төрлийн зай, ангиллаар  зохион байгуулна. Орхон аймгаас 99 тамирчин оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Өвлийн наадмын гүйлтийн тэшүүр, шорт трейкийн тэмцээн  Цэнгэлдэх хүрээлэнд, шайбтай хоккейн тэмцээн орос 19 дүгээр сургуулийн гадна талбайд, гүйлтийн цана, уулын цана, снөүбордийн тэмцээн Сархиа цанийн бааз дээр болно.  Өнөөдрийн байдлаар зам талбайг бэлдэх үндсэн ажил дуусч зам цэвэрлэгээ, мөс өнгөлөх зэрэг өдөр тутмын ажил хийгдэж байна. 
Энэ сарын 19-нд . Биеийн тамир, спортын  улсын хорооноос ажлын хэсэг манай аймагт ажиллаж, өвлийн наадмын зохион байгуулалтынн бэлтгэл ажил, ззм талбайтай танилцсан. Энэ үеэр тэмцээний зам талбайг маш сайн бэлдсэн байна гэдгийг онцолсон. Тэмцээнд оролцох аймгуудын тамирчид эхнээсээ ирж, бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлсэн. Тухайлбал, Хөвсгөл, Архангай, Булган аймгийн тамирчид ирсэн байна. 

Соёл урлаг, тэмцээний нээлт, хаалт, шагнал гардуулах үйл ажиллагаа хариуцсан дэд хорооны гишүүн, туслах найруулагч Б.Ренцэнмядаг:
-Өвлийн спортын наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаанд аймгийн 200 сурагчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тухайлбал, “Уран эгшиг” урлагийн сургуулийн уран нугаралт, хөгжмийн ангийн сурагчид,  14 дүгээр сургуулийн гимнастикийн дугуйлан, “Эрдэнэт” соёл урлагийн цогцолборын дугуйлангийн ангийн сурагчид Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадмын нээлт, хаалтын тоглолтод оролцоно. Мөн нээлтийн нэг онцлог нь асрлан, эрслэн, бамбар байх болно. Арслан Орхон аймаг Эрдэнэт хотын билэгдэл байдаг. Энэ утгаараа Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадмын билэгдэл болж байгаа. 
 

Мэдээллийн төв

ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
ТОМ МАШИНУУДАД ТУСАД НЬ ЗОГСООЛ БАЙГУУЛАХЫГ СУДАЛЖ БАЙНА
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
Дөмөг орчмын худалдаа үйлчилгээний бүс болон Залуус хотхоны инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн иж бүрэн зураг төсөв
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
Уртбулаг баг. 1-р байрны дундах авто зогсоолоос 19-р байрны авто зам хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
М.ТҮМЭНЖАРГАЛ: ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ЗАРДАЛ ДЭЭР 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЭГДЭЖ БАЙНА
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, 7 дугаар хороолол/
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх
Уртбулаг баг. 1-р байрны дундах авто зогсоолоос 19-р байрны авто зам хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
ТУСГАЛ-1 ТЕЛЕВИЗИЙН УИХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛСАН МЭДЭЭЛЭЛ
Илгээлтийн эздийн 50 жилийн ойн медаль хийлгэх зардал
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Уурхайчин баг. Сувилалын хойд талын авто замаас ДГТ 3-3-р байр хүртэлх авто зам , авто зогсоолд их засварын ажил хийх
Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 5-р сургууль хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Эрдэнэ баг. 20-р сургуулийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Хөдөлмөр халамж үйлчилгээнийн газрын зогсоолоос Онцгой байдлын 81-р ангийн уулзвар хүртэлх  авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Уртын гол баг. 260 айлын орон сууцны 0.28 км авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины тойргын хэсгийн авто замд их засварын ажил хийх
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх
17-р сургуулийн уулзвараас   Наран багийн 74-р гудамжны уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх
Уран эгшиг сургууль ,17-р  цэцэрлэгийн орчмын хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг,  Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх
ЭРДЭНЭТЧҮҮД ТЭРБУМ 28 САЯААР НААДАМДАНА
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Хөдөлмөр халамж үйлчилгээнийн газрын зогсоолоос Онцгой байдлын 81-р ангийн уулзвар хүртэлх  авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх
Сэтгэц сүрьеэгийн тасгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Дэнж багийн  төрийн үйлчилгээний нэгдсэн төв барих
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
Оюут баг. Отгонбилэгийн гудамжны төв замаас 28,34-р байрны  авто зогсоол, авто замд их засварын ажил хийх.
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх.
Уран эгшиг сургууль ,17-р  цэцэрлэгийн орчмын хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Яргуйт багийн "А" цэгээс "М" цэг хүртэлхи 1.506 хатуу хучилттай авто зам
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
ЭРДЭНЭТИЙН ХҮҮХДҮҮД ЗУСЛАНГҮЙ ЗУСАХ НЬ
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Баянбулаг баг. 18-р цэцэрлэгийн авто зогсоолд их засварын ажил хийх.
Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Хүрэнбулаг баг.Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн захиргааны 1-р байрны авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.