ДАВАА
2025.07.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
“Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
Эдүгээгээс 106 жилийн тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд  бичгийн их хүн Жамсрангийн Цэвээнийн санаачлага, оролцоотойгоор тухайн үеийн Нийслэл хүрээ, өнөөгийн Улаанбаатар хотноо Монголын анхны чөлөөт хэвлэл болох “Шинэ толь бичиг” сонины анхны дугаар 200 ширхэг хэвлэгдэн гарчээ. Тухайн үедээ нэг бүрийг нь 10 копейкээр худалдсан нь өдөртөө л зарагдсан байдаг аж. Сониныг монголчууд ашиглахад дөхөмтэйг бодолцож дээлийн энгэртээ өвөртлөх эсвэл халаасанд багтахуйц жижигхэн дэвтэр хэлбэртэйгээр гаргажээ. “Шинэ толь” бичиг сонины эхний дөрвөн дугаар нь 23х15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34х26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, нийт 20 дугаар гарчээ.Түүхэн энэ талаас нь харвал 106 жилийн дараа өнөө цагийн сэтгүүлч бид соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, судлаач Ж.Цэвээний эрхлэн гаргасан “Шинэ толь бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан өдрийг Монголын сэтгүүл зүйн төрсөн өдөр хэмээн хэлж, ярьж, тэмдэглэж ирсэн. Юуны түрүүнд Эрдэнэт хотынхоо мянга мянган уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэх нь зөв байх. Манай хотын иргэдийг, тэр дундаа өмнөх нийгмийн сэхээтнүүдийг монголчууд их үнэлдэг. “Эрдэнэтийн иргэд сонин их уншдаг юм билээ. Өглөө эрт шуудангийн хайрцагнаасаа сонины шинэ дугаараа аваад гарчиглаж байгаа, сонин сэтгүүлээ сугандаа хавчуулаад алхаж яваа хүнийг хараад өөрийн эрхгүй бишрэх, хүндлэх сэтгэл төрсөн шүү” хэмээн эртний танил минь өгүүлж байсныг мартахын аргагүй. Гуравдугаар сарын 6-ны энэ өдрийг хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө олж авсан түүхэн өдөр гэж Монголын бүх сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, уншигчид ч хүлээн зөвшөөрдөг. 1913 оны гуравдугаар сарын 6-нд анхны чөлөөт хэвлэл болох “Шинэ толь бичиг” сонин  гарч эхэлсэнээс хойш хэдэн арван жилийн дараа буюу 1998 онд Монголчууд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” хэмээх гартаа барих алга дарам цаастай болж билээ. Мартын 8-ны баярын өдөр болох гавьяат жүжигчин Т.Ариунаа, Д.Сарантуяа нарын тоглолтын сүрд дарагдаад ч тэр үү Монгол оронд шинэ цагийн хэвлэл үүсч хөгжсөний 106 жилийн ой манай аймгийн хэмжээнд нам гүмхэн өнгөрөх төлөвтэй. Сэтгүүлчдийн эвлэлийн салбар зөвлөлийнхөн энэ удаадаа ойнхоо талаар дуугарсан ч үгүй. Аймаг, орон нутгийн зүгээс бол бүр таг чиг. Ер нь сүүлийн үед эрх баригчид хэвлэлийнхэнээс зайгаа барьж эцэстээ үг хэл, үйл хөдлөлөөрөө ялгаварлан гадуурхах, алагчлах, үзэл бодлоор нь гадуурхах хандлага гаргах болсон. Өнөөдөр аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 20 шахам хэвлэл мэдээллийн байгууллага нь тодорхой хууль тогтоомжийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байгаа. Тэгээд ч “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд   “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасан байдаг. Хуулийн энэ мэт заалтын хүрээнд хэвлэл мэдээллийнхэн аймаг, орон нутгийн эрх барих байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэхүү хамтын ажиллагаа 2019 оны хувьд ихээхэн эргэлзээтэй, бүрхэг байгаа нь эрх баригчдын хандлагаас шууд ажиглагдана. Өмнөх жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага аймгийн захиргаатай Хамтран ажиллах гэрээ байгуулж төрийн ажлыг иргэдэд хүргэж, түгээж ирсэн. Гуравдугаар сар гарчихаад байхад аймгийн удирдлага хэвлэлийнхэнтэй Хамтран ажиллах гэрээгээ нэгбүрчлэн байгуулсангүй. Зарим нэгийг нь урьж авчраад далдхан байдлаар Хамтран ажиллах гэрээ байгуулж хэвлэлийнхэнийг алагчилсан байдалтай ханддаг боллоо, бүр сүүлдээ. Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүд албан ёсоор хамтран ажиллах хүсэлт гаргаж, гуйж гувшаагүй  бол хэвлэлийнхэн Засаг даргатай Хамтран ажиллах гэрээ байгуулах ямар ч боломжгүй тухай дуулдана. Д.Соёлчүү дарга “таалсан” болоод тэр үү зарим нэг байгууллага гэрээгээ байгуулаад амжиж. Хэвлэлийнхэн эрх баригчид маань биднийгээ нам, энэ тэрээр нь алагчлахгүй байх гэж бодоод  шинэ оны хамгийн эхний аймгийн Засаг даргын шуурхайгаас эхлээд л мэдээ, мэдээллийг нь эрдэнэтчүүдээ хүргэсээр л байгаа. Аймгийн ИТХ-аар ЗДТГ-ын 2019 оны төсөвт 100 хүрэхгүй сая төгрөг баталсан. Хэвлэлийнхэн энэ мөнгийг зүгээр ч нэг авах гээгүй. Тэгээд ч өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага хувийн хэвшил дээр тулгуурлан ажилладаг. Энэ утгаараа аймгийн дарга, удирдлагуудын тууз хайчилж байгаа, баярын хуралд үг хэлж буй дүр төрхийг дандаа үнэгүй гаргаад, сурталчлаад байна гэж байхгүй л дээ.  Ардчилсан намыхан Эрдэнэтэд засаглаж байх үед бараг л хоёрдугаар сарын эхээр хэвлэлийнхэнтэй Хамтран ажиллах гэрээгээ олны өмнө ил тод, нээлттэй байгуулчихаад биднээс “Та нартай Хаалтын гэрээ хийгээгүй шүү Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Чанартай бүтээгдэхүүн авна шүү” гээд зурагтаар гардаг байлаа. Тэр цаг, тэр үйл явдал өнөөдөр түүх болон үлдэж.  Гэтэл өнөөдөр гэрээ байгуулах ажил нүднээс далд нууцхан явагддаг болсон нь Хэвлэлийн эрх чөлөө манай аймагт хэдэн төгрөгнөөс болоод хумигдаж мэдэх аюулд тулаад ирлээ. Мөнгөтэй хүн хөгжмөө захиалдаг гэх бүдүүлэг ойлголтыг эрх баригчид маань хэвлэл, мэдээллийнхэн бидэндээ тулгах гээд байна уу.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
РП-202 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох.Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Баянбулаг багт шинээр УДДТөв барих
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
Улаантолгойн тасгийн хэсэгт авто замын зураг
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ