ЛХАГВА
2023.06.01
ЭРДЭНЭТ
4C°/13C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хэлэлцүүлэг боллоо
“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хэлэлцүүлэг боллоо

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, ААНБ-ыг дэмжих “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” үйл ажиллагааны  хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, сургалт, хэлэлцүүлгийг ЗДТГ-аас зохион байгууллаа.  Уулзалт, хэлэлцүүлэгт төрийн байгууллага, хувийн хэвшил, Улаанбаатар хотоос Орхон аймагт шилжин суурьшсан иргэд оролцов. 
     Орхон аймаг, Эрдэнэт хот Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж буй. 
Үүний хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ирж буй иргэд аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 

Зөвлөгөөний эхэнд аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг  “Алсын хараа-2050” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулга хийсэн.  

    Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацааны алдаа оноогоо дүгнэж, цаашдын 30 жилийн хөгжлийн бодлогоо дээрх бодлогын баримт бичгүүдэд томьёолж, 2050 он гэхэд  нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ  Азид тэргүүлсэн улс  болох зорилтыг дэвшүүлсэн.  Мөн  2050 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 12 мянган ам.долларт хүргэж,  28 хувьтай ядуурлын төвшинг 15 болгож бууруулах зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан.

Хот хөдөөгийн сэргэлтийн тухай... 

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг . Гэсэн хэдий ч өнөөдөр нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл хотдоо нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна.  Тэгвэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын харьцааг 60*40 болгох  нь энэхүү бодлогын зорилт юм. Өөрөөр хэлбэл, “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд нийслэл хотын хүн амыг 40 хувь, орон нутагт 60 хувь байхаар төлөвлөж  байна.

    Орхон аймагт 2022  онд  нийслэл, 21 аймгаас 1938 иргэн, 490 өрх шилжин иржээ.  Үүний 635 иргэн, 158 өрх нь Улаанбаатар хотоос шилжин суурьшсан бол Булган аймгаас 535 иргэн, Сэлэнгэ аймгаас 138, Хөвсгөл аймгаас 130, Дархан-Уул аймгаас 77, Завхан аймгаас  77 иргэн шилжин ирсэн байна. 

Засгийн газраас Орхон аймгийг 2024 оны эхний хагас жил   буюу 15 сарын хугацаанд хүн амаа 20 хувиар нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг өгсөн.  Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, суурь баазаа бэлдэх, мэдээллээ боловсруулах, цаашид юун дээр ахаарах вэ зэрэг асуудлаар санал солилцох нь өнөөдөр болсон “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, сургалт, хэлэлцүүлэгийн зорилго байв.  Орхон аймгийн хүн ам 109 мянга. Шилжилт хөдөлгөөнийг дэмжиж хүн амаа өсгөснөөр 2024  оны жилийн эцэст 130 мянга болж, ойролцоогоор 21 мянган иргэн буюу 5522 өрх шилжиж ирэх тооцооллыг гаргаад байна. 

Зөвлөгөөнөөр  ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга С.Даваадорж  “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал боловсруулах ажлын явц”, “Эрдэнэт ШУТП” ОНӨҮГ-ын дарга Г.Энхбаяр “Инновацийн эко систем, орон нутгийн цахим шилжилт” зэрэг сэдвээр  мэдээлэл өгсөн. 

Инновац гэдгийг  аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө олох гэж ойлгож болно. Уул уурхай, бизнес худалдаа зэргээс  ялгаатай нь нийгмийг шинэчилж ажлын байр бий болгодог хэмээн “Эрдэнэт ШУТП” ОНӨҮГ-ын дарга Г.Энхбаяр илтгэлдээ онцолсон. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар Орхон аймагт инновац үүсгэлээ  гэхэд түүн дээрээ Боловсролын яамаар дамжуулан гарааны компанийн бүх төрлийн  татвараас 3+3 жилээр чөлөөлөгдөх боломжтой. Эрдэнэт хотод инновац нэвтрүүллээ гэж бодоход хууль талаасаа оюуны өмчийг найдвартай хамгаалах тогтолцоо бий болж байна гэсэн. 

“Смарт Эрдэнэт” флатпорм

Орхон аймаг “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

  • Мэдээллийн технологийн хөгжингүй хот болох,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдал,  Байгаль орчинд ээлтэй хот болох,
  • Эрчим хүчний хэмнэлт, ухаалаг хяналттай хот болох, 
  • Хог хаягдлын дэвшилтэт менежменттэй хот болох,
  •  Бизнесийн хөгжийн таатай орчин бүрдүүлэх гэсэн үндэн 5 зорилтыг  дэвшүүлсэн.  

Хөтөлбөрийн гол цөм ажил болох “Смарт Эрдэнэт” флатпормын  ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус аппликейшн нь иргэн төвтэй буюу хэрэглэгчид рүү чиглэсэн, орон нутгийн олон төрлийн үйлчилгээ, бусад системүүдийг чөлөөтэй нэтгэх, бизнес эрхлэгчийг дэмжих, үндэсний системүүдтэй холбогдсон, төлбөрийн системийг цогцоор шийдсэн байх юм. 

"Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, ААНБ-ыг дэмжих “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөр нь 9 бүлэг, 15 зүйл, 36 заалттай. Эхний үе шат 2023-2024 оны I улирал дуустал 15 сарын хугацаанд хэрэгжих юм" хэмээн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хөтөлбөрийг танилцуулав. 
Тус  бодлогын баримт бичигт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг 6 багц асуудлыг тусгаж   аймаг орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, түүх соёл, нийгэм, эдийн засаг зэрэг судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулжээ. 


Хөтөлбөрийн зорилго нь:
•    Орхон аймагт шилжин ирж суурьшин ажиллаж амьдрах, иргэд,ААНБ-ыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, 
•    аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, 
•    аймаг орон нутгийн талаарх нэгдсэн ойлголт мэдээллийн нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгож цахимжуулах, 
•    төрийн үйлчилгээг ойлгомжтой, шуурхай болгох, 
•    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах чиглээлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэх замаар аймаг, сум орон нутгаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.  

Улаанбаатар хотоос Орхон аймагт шилжиж ирсэн залуус юу ярив...

Орхон аймгийг зорьж суурьших иргэдийн хувьд  нэгдүгээрт, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээний чанар хүртээмж, хоёрдугаарт, ажлын байр, гуравдугаарт, орон сууц, мөн аймагтай холбоотой бүхий л мэдээллийг цогцоор нь авах чухал, бусад нь дараа дараагийн асуудал болохыг зөвлөгөөнд оролцсон Улаанбаатар хотоос Орхон аймагт суурьшиж буй иргэд хэлж байв.  Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын түгжрэл шилжих сонголт хийсэн нэгдүгээр шалтгаан  байсан. Харин Орхон аймагт ирснээр түгжрэл, агаарын бохирдол огт байхгүй биш, “хаяанд” байна. Үүнд,бодлогын төвшинд зохицуулалт хийхгүй бол ирэх жилүүдийн хүн амын нягтаршил, даац зэрэгт анхаарах асуудал зайлшгүй бий болно ” хэмээн саналаа хэлсэн.

 

 

Тавдугаар сарын байдлаар бүтээн байгуулалтын 70 ажил хийж байна
М.Баярбаясгаланг Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргаар томилжээ
Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав
Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйд хамаарах 19 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэв
“Эрдэнэт үйлдвэр”-ээс сургалтын тэтгэлэг авсан иргэдийн мэдээллийг ил болгоё
Онцгойнхон олныг алмайрууллаа
Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Нээлттэй хаалганы өдөрлөг болов
Орос эмнэлгийн ажилтнууд хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулав
ХҮҮХДИЙН БАЯРААР ХОТЫН ТӨВ ГУДАМЖАА БҮТЭН ӨДӨРЖИН ЧӨЛӨӨЛНӨ
Гишүүдийн тоог 126 болгочихвол иргэдийн амьдрал үнэхээр сайжрах уу
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав
Гадаад харилцааны яамнаас олгож буй “Апостиль гэрчилгээ”-г цахимжуулахаар ажиллаж байна­
МАН-ынхан хүүхдэд ийм хайртай байсан юм уу
Эрдэнэтийн “Ачит Ихт” компани “ТОП-100”-гийн 49-д эрэмблэгджээ
152-оос хэдийг хасвал 126 гарах вэ...
С.Даваадорж: 100 орчим иргэн “Ногоон карт”-тай болоод байна
Ипотекийн 3 хувийн ипотекийн зээлийг олгож эхэлжээ, ингэхдээ...
Хоёр сурагч монгол хэлний шалгалтад 800 оноо авчээ
Их бүтээн байгуулалтын эзэн
Их бүтээн байгуулалтын эзэн
5-р сар. 16, 2023, 3:03 p.m.
Онцгойнхон олныг алмайрууллаа
Ц.АНАНДБАЗАР: ХАНГАЛ-ХЯЛГАНАТЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛСНЭЭР ЭРДЭНЭТИЙНХЭН Ч АШИГ ТУСЫГ НЬ ХҮРТЭХ БОЛНО
“Шүүр” ажиллагаанд манай аймгийн 13 албан хаагч өртөн ажлаасаа чөлөөлөгджээ
Эрдэнэтэд “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээ болно
Б.Анар дарга Засгийн газарт  ажиллахаар дэвшжээ
Хотын захирагчийн албаны даргын суудлыг найздаа амласан гэнэ үү
“Эрдэнэт үйлдвэр”-ээс сургалтын тэтгэлэг авсан иргэдийн мэдээллийг ил болгоё
Засаг даргын шуурхай Томилгоогоор эхлэв
Замын цагдаа нар арай хэтэрч байна
БУЛГАН НУТГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Эрдэнэтийн жолооч нарын зовлон тун удахгүй арилах нь ээ
ХЯЛГАНАТЫН ИРГЭДИЙН АМЬДРАЛД ОЛОН САЙХАН ӨӨРЧЛӨЛТ  ГАРНА
Д.Алтаншагай: Будгийн, электродын үйлдвэр чинь хаана байна аа
Б.Одгэрэлийг  Эрдэнэт хотын Захирагчийн албаны даргаар томилжээ
Гаалийн Ерөнхий газрын шуурхай давхацдаг байна
“Брэнд” гэдэг үгийг тойрч хагас өдөр хуралдлаа
“Эрдэнэт өртөө”-ний дарга Т.Доржжанцан 3 удаа, Гаалийн газрын дарга Б.Майдармаа нэжгээд удаа Засаг даргын шуурхайг тасалжээ
П.Пүрэвлхагва: Борлуулалтын тал дээр ямар дэмжлэг байх вэ
С.Эрдэнэцогт: Энэ хөтөлбөр чинь нэг хөлтэй хүн шиг л байна шүү
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭГЧ, БОРЛУУЛАГЧ БОЛСОН НЬ ХОЙНО МЭДЭЖ БАЙНА
Хот тохижуулахынхан 33.6 мянган метр куб хог ачиж тээвэрлэжээ
УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА
Элэгдэл тооцсон ЭРДЭМТДИЙН БАГ
Н.ГАНБОЛД: Эхний зургаан сард бүх тендерээ зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байна
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Г.Ганбаатар: Битүүн болон шинийн 1-нд гал түймрийн хоёр дуудлага ирснийг шуурхай унтрааж ажилласан
“Брэнд” гэдэг үгийг тойрч хагас өдөр хуралдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Төрийн албаны ерөнхий шалгалтын I улирлын бүртгэл үргэлжилж байна
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
“Өнөөгийн Эрдэнэт” сонины сэтгүүлчид Алтангадас одонг ихэрлүүллээ
П.Пүрэвлхагва: Борлуулалтын тал дээр ямар дэмжлэг байх вэ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Эрдэнэтийн “Хамбан хоолойт” нэвтрүүлэгч Пүрэвийн Энхтуяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА