ДАВАА
2025.10.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өмчийн газраас түрээсийн төлбөрийг шинэчлэн батлуулах санал орууллаа
Өмчийн газраас түрээсийн төлбөрийг шинэчлэн батлуулах санал орууллаа

Аймгийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаан хоёрдугаар сарын 28-нд хуралдсан. Хуралд аймгийн Орон нутгийн өмчийн газраас “Орон нутгийн Өмчийн байрны түрээсийн төлбөрийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг оруулсан юм. Тогтоолын үндэслэл, тайлбарын талаар Орон нутгийн Өмчийн албаны дарга  Л.Оюунгэрэл саналаа танилцуулсан.

Аймгийн Орон нутгийн Өмчийн газраас түрээсийн төлбөрийн үнийг тогтоохдоо Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн дүрэм, журмын хүрээнд төдийгүй аймаг орон нутгийн хэмжээнд түрээсийн үнийн судалгааг хийсэн байна. Ингэсний үндсэн  дээр Орон нутгийн өмчийн байрны түрээсийн төлбөрийн шинэ үнэ тариф  2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оруулж ирсэн үнийн санал дээр асуулт асууж саналаа хэллээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Майцэцэг “Сургуулиудын цайны газрын түрээсийн төлбөрийг нэмсэн саналыг дэмжихгүй байна. Сургуулийн хүүхдүүдэд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдэг, багш сурагчдад хоол, цайны үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн байгууллагын түрээсийн төлбөрийг яагаад нэмж байгаа юм бэ. Үүнийг дэмжмээргүй юм байна” хэмээсэн юм.

Орон нутгийн Өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл “Аймаг, орон нутгийн хэмжээнд цайны газрын түрээсийн төлбөрийг судалгааг хийсэн. Хувийн хэвшлийн хувьд нэлээн өндөр байдаг юм билээ. Дунджаар ийм хэмжээтэй байвал яасан юм бэ гэдэг саналыг манайхаас оруулж байгаа. Сургуулиудын цайн газрын түрээсийн төлбөр бол дам түрээс байдаг. Үүнийг дэмжих эсэх нь, түрээсийн төлбөрийг нэмэх нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал. Та бүхэн хэлэлцээд шийдвэр гаргадаг” хэмээсэн юм.  

Хуралд оролцсон төлөөлөгчид төлөөлөгч  н.Майцэцэгийн “Сургуулийн цайны газрын түрээсийн төлбөрийг нэмэхгүй байх” гэдэг санал дээр санал хураав. Олонхийн  “Түрээсийн төлбөр нэмэхгүй” гэдэг санал дэмжигдсэн юм.

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ