Үндсэн агуулга руу шилжих
Ням 2026.10.18 Үүлэрхэг Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ХҮҮХДИЙН БАЯРААР ХОТЫН ТӨВ ГУДАМЖАА БҮТЭН ӨДӨРЖИН ЧӨЛӨӨЛНӨ

ХҮҮХДИЙН БАЯРААР ХОТЫН ТӨВ ГУДАМЖАА БҮТЭН ӨДӨРЖИН ЧӨЛӨӨЛНӨ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Баян-Өндөр сумын ЗДТГ-аас “Баян” худалдааны харалдаа төв замаас эхлэн Үйлчилгээний төвийн дөрвөн замын Холбооны уулзвар хүртэлх замыг Зургадугаар сарын 1-ний өдөр бүтэн өдрийн турш чөлөөлөх гэж байна. Өглөөний 09.00 цагаас 20.00 цаг хүртэл төв зам дагуу хүүхдийн баярт зориулсан худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг аж ахуйн нэгж, иргэдэд олгож байна.

Хүүхэд багачуул баярын өдрөөрөө Амарын талбай дээр зохион байгуулах баярын тоглолт үзэж, төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцоно. Үүнээс гадна  автомашингүй төв замаар дугуй, ролек, скүүтэрээ хөлөглөж эрх чөлөөг мэдрэх юм. “Баян” худалдааны төвөөс Үйлчилгээний төв хүртэлх зам дагуу түргэн хоол, хуушуур, шорлог, зайрмаг цай кофены үйлчилгээ, худалдаа явуулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ирж авна. Мөн энэ сарын 24-ний өдөр зохион байгуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

Ийнхүү Эрдэнэт хот Хүүхдийн баяраар төв гудамжаа бүтэн өдрийн турш автомашин явуулахгүйгээр хүүхдүүддээ зориулах гэж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card