ЛХАГВА
2025.09.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Смарт Эрдэнэт” аппликейшн нээлтээ хийлээ
“Смарт Эрдэнэт” аппликейшн нээлтээ хийлээ

Орхон аймаг иргэддээ болон  аймаг орон нутагтаа зочлон ирсэн, ирэхээр зорьж буй хүн бүхэнд зориулсан гар утасны аппликейшнийг  хэрэглээнд нэвтрүүлж өнөөдөр нээлтээ хийлээ. 
E-Mongolia  буюу төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн дэд систем байдлаар орон нутгийн бүхий л үйлчилгээг нэг дор багтаажээ.  “Смарт Эрдэнэт” цахим платформ нь Орхон аймагт хэрэгжиж буй “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хийж буй 17 ажлын нэг нь.

  Аймгийн Засаг дарга С.Батжаргал аппликейшныг танилцуулж, Орхончуудын өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч байгааг дуулгасан юм. 
Тэрээр “Смарт Эрдэнэт” аппликейшн хэрэглэгдэх л ёстой. Тийм ч ураас хүний өдөр тутамдаа хэрэглэдэг, хэрэгцээтэй зүйлсийг  энэхүү аппликейшнд суулгаж өгсөн. Аппликейнш маань өнөөдөр нээлтээ хийлээ. Үүнийг АЙ-ТИ технологийн компаниуд, Эрдэнэтийн залуучууд түүчээлэн аваад явна гэдэгт итгэл дүүрэн  байна. Цэс болгон нь  “амьтай”  байж, хүн бүр хэрэглэж хэвшсэн аппликейшн болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Тус аппликейшин нь одоогийн байдлаар төрийн болоод иргэд, аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд чиглэсэн 10 гаруй төрлийн цэс багтсан байна. Тухайлбал: Орхон аймаг, Эрдэнэт хотод зочилж буй бүхэнд зориулсан Аялал жуулчлалын  цэс, Эрүүл мэндийн бүх мэдээлэл цаг авалт, төрийн байгууллагын цогц мэдээлэл, Такси үйлчилгээ зэрэг цэснүүд багтсан ажээ. 
Түүнчлэн бизнес эрхлэгчид бүгд онлайн шоп, эсвэл нэмэлт аппликэйшнийг 10-100 сая төгрөг зарцуулан хөгжүүлэх боломжгүй тул энэхүү цэсээр дамжуулан үйл ажиллагаагаа тэлэх боломжийг бүрдүүлэн өгч байна. 

Мэдээллийн төв 

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА