ДАВАА
2025.07.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО

Орхон аймаг Монгол Улсын гурав дахь том хот гэж нэрлүүлж ирсэн ч манайх Дарханы өмнө орно гэж Эрдэнэтээр овоглосон дарганцарууд онгирох дуртай. Гэхдээ, Эрдэнэтийг удирдсан нэр зүүж яваа нөхдүүд буюу одоогийн МАН-ынхан оройн дээд гэж залж босгосон Бурхан багшийн Сэрэг дүрээ арав гаруй жил өнгөрсөн ч дуусгаж чадаагүй. Гаадангийн Шархүү гэдэг Засаг дарга эхлүүлсэн ч  дуусгаж амжаагүй улс төрийн тавцангаас явсан. Дутуу орхисон Бурхан багш Эрдэнэтийн ард түмнээс аврал эрсээр үе мултраад байгаа нь энэ. Харин Дарханыхан шүтсэн бурхан багшаа сэнтийд нь залсан гэж байгаа. Наад захын мухар сүсгээр бодоход, тэд Эрдэнэтийн МАН-ын үе үед даргаар тодорсон нөхдөөс илүү байгаа юм.

За энэ яахав, ойрын өдрүүдэд Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал Засаг даргын харьяанд ажилладаг 26 агентлаг, хэлтсийн дарга нартайгаа бараг гуйх нь шахуу гэрээ байгуулж байгаа нь эгдүүтэй санагдахаар. Сэтгэлгүй, зүтгэлгүй, гол нь хөгжих тэмүүлэлгүй нөхдөөр энэ хэдэн төрийн байгууллагыг дарга нэртэй улс төрийн алиа салбадай нараар дүүргээд, тасралтгүй найман жил өнгөрч байна. Төсвийг ерөнхийлөн захирч, төрийн мөнгөөр иргэдийн хяналтгүйгээр тоглогч дарга нар 2024 онд ажиллах эрхээ авч байгаа гэсэн үг. Иргэдийн хяналтгүй ажилладаг гэдэг нь төрийн мөнгийг ил тод мэдээлж байх Шилэн данс гэсэн цонхыг огт хэрэгжүүлдэггүй Монгол улс доторх вант улс болсон. Худлаа гэвэл, ERDENET.MN гэдэг төрийн мэдээллийн сайтаас нь харж болно.

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн гэдэг хуралдайгаар өнгөрч байгаа долоо хоногт Эрдэнэт хотод тулгамдсан гол асуудлыг ярьж хэлэлцэн, иргэдэд хэрэгтэй мэдээлэл өрнөдөг болов уу гэж арван настай хүүхэд ч хэлнэ. Харин энд тансаг өргөөнд суусан хэдэн мулгуу түшмэдүүд аятай том дэлгэцэн дээр хэдэн тоог хэн ч ойлгохгүйгээр дуржигнуулж, мануухай шиг үүргэлж сууцгаана. Хурал удирдсан дарга нь хэдэн байгууллагын дарга нараа толгойг нь мангууртал загнана. “Түмний төлөө ажиллаж чадахгүй бол яваарай, дараагийн хүн нь байгаа” гэнэ. Эрдэнэтийхэн толгой түрүүгүй загнуулсан дарга нартаа яасан ч хайртай юм бэ, тэд жил бүр дарга байх гэрээгээ сунгуулаад, инээгээд зургаа даруулаад л.  Ийм дүр төрхийг нэг намын хяналтгүй тогтолцоо үүсгээд байгааг бүгд ярина. МАН Эрдэнэт хот, Орхон аймгийг олонхийн хүчээр сүүлийн найман жил салхи оруулалгүй, вакуумдсан орчинд удирдаж байна. Энэ намд шинэ салхи хэрэгтэй байгаа нь дарга нэртэй сэтэртнүүдийнх нь их зантай, бардам, дээрэлхүү, харилцаа, хандлага, дүр төрх нь шууд харуулна.

Эрдэнэт шиг газар нутаг багатай, хүн ам шигүү, дэргэдээ тэнгэрийн умдаг атгасан буюу саалийн үнээтэй, амьдрал нь халуун тогоон дотор даргилж дэвэрч байдаг  сууринд том амбицтай, хөнгөн хөлтэй, холд тэмүүлсэн, байнга шинэчлэгдэж байдаг олон намын төлөөлөл хэрэгтэй. Тэрнээс одоогийн эрх баригчид шиг найман жил суудал дээрээ ялзарч, шувтраад юу ч гарахгүй хусран үнээ мэт болсоны горыг Эрдэнэтийн ард түмэн амсч байна. Жил бүр тэрбумаар нэмэгдүүлдэг төсөвтэй Хот тохижуулах газар эрх баригчдын мөнгө угаадаг газар уу, гэр хорооллын алслагдсан багууд ашиг өгөхгүй учраас нийтийн тээвэр ажиллах дургүй, Эрдэнэтийн гэсэн олигтой брэнд хөгжүүлж чаддаггүй, аж ахуй хөгжих ээлгүй, ажилгүйдэл ихтэй, залуу хүмүүс өсөж дэвжихэд заавал намын харьяалал хэрэгтэй гээд хот гэж том нэртэй ч сумын төвөөс ялгарах зүйлгүй байгаа нь үнэн шүү. Одоогийн эрх барьж найман жил дүрэмгүй тоглосон МАН-ынхан зайгаа тавих болсныг өөрсдөө үйл байдлаараа харуулаад буй. Хяналттай, олон намын төлөөлөлтэй, бие даагч нарын сэтгэлгээтэй шинэ үе Эрдэнэтийг удирдаж хөгжүүлэх цаг айсуй гэж олон хүн итгэж, сонголтоо хийхэд хэдхэн сар үлджээ. 

0
0
1
0
0
1
СЭТГЭГДЭЛ
Б.Оюунгэрэл43.242.243.175
8 жил юу хийгээгүй ман анын новшнуудыг бүү сонгоорой бараг 50 жил болж байгаа хотод нийтмйн тээвэр огт явдагүй баг байдагийг мэдэх үү булаг багийн иргэд нь бүр эвлэрчихсэн бүр алхаад сурчихсан бүр ядаж эхлээд огт нийтийн тээвэргүй багуудадаа автобус явуулж хэвш дараа нь сонгуулиа зүүдэл

Зочин202.126.90.13
МАН биш хүнийг нь мэдмээр байнаа. Дэмжээд өгье
зочин103.215.14.2
Заавал тэр МАН гэж худлаа цуурахаа больчоочээ. Тэр ардчилсан намын үед яалаа даа. Бүх газруудыг нь зараад хувийн болгоцон. За тэр төсвийн тухай яриад ч нэмэргүй - төсөвтэй болгочихсон. Энэ суудал дээр ёууж авчных бушуухан л идэж уугаад зайлий гэсэн хэдэн юмнууд л байсан из дээ. Одоо Орхон аймагт улсын төсвөр барилга барий гээд ч газар байхгүй. АН намын үед бүх газрыг нь мөнгөтэй хэдэн нөхдүүдэд өгчихсөн байгаа
Иргэн43.242.243.175
Хүчээ нэгтгээд сүүлийн 8 жил багийн Засаг нэртэй 14 төлөөлөгч давхар дээлтэй , татвар төлөгчдийн мөнгөөр ямар ч хяналтгүй тендер нэрийн доор хулгай, авилгал замаа алдсан, хувийн сургуулийн дипломтой хэдэн чадваргүй бацаануудын төрийн ажил хийж, түмэн олныг удирдан гэж юу байхав дээ чааваас. Өсөхийн өлөн нөхдүүд илт амьдрал нь сайжирсан харагдаж байгаа шүү!!!!. Улныхан 100к хууртаад ,МАНгар сонголт хийсний горыг иргэд нуруун дээрээ үүрч байна.
202.9.40.78
МАН гарууд одоо буух цаг болжээ!!’ь
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх