Нийтлэгдсэн: Fri, Sep 1st, 2017

Ерөнхий боловсролын 24 сургуульд 19554 сурагч суралцана

1 copy

Өнөөдөр есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн баярын өдөр. Аймгийн Засаг дарга Д.Батлут 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 31 дэх хичээлийн жилийн  нээлтэд оролцлоо. Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт 30 жилийн ойн баярын өмнөх хичээлийн шинэ жилийн нээлт тус сургуулийн хувьд онцлог байлаа. 2017-2018 оны хичээлийн жилд тавдугаар сургуульд 46 бүлэгт 1800 гаруй сурагч суралцах юм. Нэгдүгээр ангийн таван бүлэг 250 шахам зургаан настнууд эрдмийн их өргөөний босгыг анх удаа алхан орж байгаа ажээ. Мөн тус сургуульд энэ хичээлийн жилд АНУ, БНСУ-ын мэргэжилтэн дөрвөн багш ажиллаж хүүхэд багачуудад хичээл заахаар болжээ.

Аймгийн Засаг даргын 2017 оны А/363 тоот захирамжаар Боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу  цогцолбор сургуулийн бүтцийг татан буулгаснаар тавдугаар сургууль нь бие даасан 12 жилийн ерөнхий боловсролын сургууль болж байна. Тус сургуулийн захирал Д.Дэлгэрмаа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Энэ онд манай сургуулийн түүхт 30 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн хугацааны эхний 15 жилд нь бид тавдугаар сургууль гэсэн нэртэй байсан бол сүүлийн 15 жилд нь Орхон цогцолбор нэртэйгээр үйл ажиллагаа явуулсан. Өнөөдөр манай сургуулийн 31 дэх дэх хичээлийн жилийн өдрөөс эхлэн ерөнхий боловсролын 12 жилийн тавдугаар сургууль нэртэйгээр сургалт, хүмүүжлийн ажлаа эхлэхэд бэлэн болоод байна” хэмээсэн юм.7 copy

 Засаг дарга Д.Батлут нэгдүгээр ангид анх удаа элсэн суралцаж байгаа зургаан настнуудад сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ аймаг орон нутаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт энэ онд 4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийлээ. Түүхт 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа тавдугаар сургуульд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хөлбөмбөгийн талбай байгуулж өглөө. Мөн сургуулийн өнгө төрхийг шинэчилж гадна фасадыг будаж хүүхэд багачууд та бүхнийхээ сурах орчныг бүрдүүлэхэд багагүй хэмжээний хөрөнгө  гаргаснаар эх орныхоо ирээдүй хойч үеийг авч явах та бүхэн улам ихийг сурна гэдэгт итгэж байна хэмээн онцолсон юм..2 copy

Манай аймгийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 24 сургуульд 19554 суралцах аж. Нэгдүгээр ангид 2500 гаруй зургаан настнууд элсэн орж байгаа юм. Төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 сургуульд 1030 багш, 583 ажилтан нийт 1613 багш ажилтан ажиллана.

2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны нийт 9122 хүүхэд байна. Аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн  34 цэцэрлэг хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Энд нийт 1100 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан ажиллах аж. Сургуулийн өмнөх боловсролын хэмжээнд удирдах ажилтан 68, үндсэн багш 320, туслах багш 288, бусад ажилтан 427 байна. Өнгөрөгч хавар буюу тавдугаар сарын 20-ны байдлаар цэцэрлэгт 8194 хүүхэд бүртгүүлжээ. Тэднээс төрийн өмчийн цэцэрлэгт 7394, хувийн цэцэрлэгт 800 хүүхэд хамрагдах юм байна.3 copy 4 copy 5 copy

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай