Нийтлэгдсэн: Thu, Sep 7th, 2017

Иргэдийн бүлгийг илүүтэй дэмжжээ

1 copy

                 Урин дулааны цаг ирэх усны шувуудын дуутай зэрэгцэн аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс энэ оны бүтээн байгуулалтын ажилд тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулж эхэлсэн. Тэгвэл намрын шар нар налайсан энэ өдрүүдийн өнгөн дээрээс харвал Эрдэнэт хот, Орхон аймаг 2017 оны бүтээн байгуулалтаараа иргэдийнхээ талархлыг хүлээсэн олон ажлыг хийж амжуулсан байна.  Энэ оны хувьд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажилд төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэх үүргийг аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, барилга захиалагчийн албаныхан хийж гүйцэтгэжээ.

Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны зүгээс гаргасан мэдээллээс харвал энэ оны хувьд аймгийн хэмжээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 349 сая төгрөгийн өртөгтэй явган замын ажил хийгдсэн байна. Явган замын нийт хэмжээ нь 12 мянга 139 метр квадрат талбай ажээ. Дээрх үнийн дүн бүхий 27 ажлын 24-ийг нь Иргэдийн бүлэгт олгосон нь аймаг, орон нутгийн удирдлагын хувьд иргэдээ  ажил, орлоготой байлгах, тэднийг дэмжих,  “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын эхний үр шим хэмээн харах иргэд олон байна.

2 copy

Иргэдийн бүлгийн ажлыг эхлэхээс өмнө Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны зүгээс тухайн ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч хамтран ажиллаж иржээ. Иргэдийн бүлгийн хийсэн 24 ажил буюу 12.1 мянган шоо метр явган замын ажлын 6624м2 нь бетон зам, 5515м2 нь өнгөт хавтан замын ажил юм байна. Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны зүгээс Иргэдийн бүлгийн хийж гүйцэтгэсэн явган замын ажлын чанарыг тухай бүрт нь тодорхой хэмжээнд шалгаж захиалагчийн хяналтыг гүйцэтгэсэн байна. Явган замын хашлаганы бетоны марк, бетон замын бетоны маркыг шалгахад марк нь “БМ-150”-иас багагүй гарсан болохыг тогтоожээ.3 copy

 Мөн ажлын гүйцэтгэл, түүний явцад хяналт тавихын зэрэгцээ өнгө үзэмжинд нь ч хяналт тавьсан байна. Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны хяналтын инженерүүдийн хяналтаар гэр хороололд хийгдсэн зарим газарт хийсэн явган хүний замуудын бетон марк стандартын төвшинд байгаа ч өнгө үзэмжийн хувьд тааруу дүн үзүүлсэнийг эднийхэн нууж хаалгүй гаргаж иржээ.

Энэ оны ажлын явцад Зэст багийн 4 дүгээр байрны явган хүний замын ажлыг 5 дугаар байр луу шилжүүлсэн тохиолдол гарчээ. Энэ ажил Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар хийгдсэн байна.  Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны хувьд Эрдэнэт хотод хийгдсэн энэ жилийн бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаар тодорхой мэдээлэл хийж  цаашид авах арга хэмээнийхээ тухай саналаа холбогдох албаныханд танилцуулж ажилласан байна.4 copy

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Д.Соёлчхүү дарга аа, өнөөх төрийн албаны стандарт энэ тэр нь яасан бэ
  • Ар булагт хоёр үхэр үхжээ
  • Өмнөх удирдлагуудтай холбоотой 18 зээлийг цагдаад шилжүүлжээ
  • “Азар, Базар, Тазар” гуравт өгөх Ардын намын хариулт
  • Б.Жигдэнгомбо: Нэг ч иргэн, байгууллагаас дүгнэлт гаргуулахаар хандаагүй
  • Удирдах зөвлөлөөс намын хорооны дарга нарт “Хариуцлага тооцохгүй” гэсэн шийдвэр гарчээ
  • Эрдэнэтчүүд Оюунлаг болоход төв замын хөдөлгөөн ямар гай болов
  • Ц.Одгэрэл: Малчны хороолол байгуулах чиглэлээр асуудлыг шийднэ
  • Б.Дашцэрэн: Зургаан настнуудын анги дүүргэлт 39 хүүхэд байна
  • А.Түвшинжаргал: Манай аймагт Мэргэжлийн хяналтын газар гэж байна уу
  • Байгууллагын дарга нар “Гэрийн даалгавар”-аа хийдэггүй,зүгээр л гурилддаг
  • Л.Тайвантуул: Цэцэрлэгийн хамран сургалт 86.5 хувьтай байна
  • Эрдэнэтийн иргэдийн амь насыг нэг төгрөгөөр ч үнэлдэггүй
  • Иргэдийн бүлгийг илүүтэй дэмжжээ
  • Хэрэглэхийг хориглосон хоол хүнсийг сурагчид сонгож байна
  • ИНФОГРАФИК: Монгол Улсын боловсролын салбарын СТАТИСТИК
  • Сургуулийн орчинд хориглосон хоол хүнсний жагсаалт
  • Ерөнхий боловсролын 24 сургуульд 19554 сурагч суралцана
  • Өнөөдөр эх хэлний өдөр
  • СУРАГЧДЫН ШИРЭЭ, САНДЛЫН СТАНДАРТЫГ МЭДЭХ ҮҮ?
  • ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
  • Сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусч байна
  • Багш нар цалингаа нэмэхийг шаардлаа
  • ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ
  • Д.Батлут: Хоёр орны гэхээс илүү Эрдэнэтчүүдийн эрх ашиг хамгийн түрүүнд байх ёстой
  • Эрдэнэт үйлдвэр онцгой байдлын ажилтнуудад тусламж хүргүүллээ
  • О.Содбилэг гишүүний гэр бүл ямар ч орлого олоогүй
  • Д.Дамба-Очир гишүүний орлого огцом буурчээ
  • О.Баасанхүү гишүүн 100 үхрээ 70 саяар үнэлжээ
  • Говилын нийтийн орон сууцыг цэвэр, бохир усанд холбох ажлыг судалж байна