Нийтлэгдсэн: Tue, Sep 12th, 2017

Байгууллагын дарга нар “Гэрийн даалгавар”-аа хийдэггүй,зүгээр л гурилддаг

t1

 

              Аймгийн Засаг даргын энэ долоо хоногийн шуурхай дээр аймгийн Засаг даргаас есдүгээр сарын 4-нд өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцсан юм. Шуурхай зөвлөгөөнийг удирдсан аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Манай байгууллагын дарга нар арай дэндүү байна. Өмнөх шуурхай дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нь хар даа. Биелэж, хэрэгжсэн нэг ч ажил байхгүй. Судалж байна, Явц ийм байна. Ажиллаж байна” гэсэн хариу өгдөг болжээ. Тухайлбал, хот хоорондын А1001 дугаартай автозамын хотын төвөөр дайрч өнгөрдөг хэсэгт үүссэн замын эвдрэлийг засах ажлыг яаралтай эхлүүлэх  үүрэг өгсөн атал “Орхон АЗЗА”-гаас ирсэн хариулт нь замын эвдрэлтэй танилцаж, судалж байна гэж хариу өгчээ. Мэс заслын тасгийн засварын ажлыг хүлээн авч үйл ажиллагааг хэвийн байдалд оруулан ажиллах тодорхой үүрэг өгөөд байтал өнөөдрийг болтол дуусаагүй байна. БОЭТ-ийн Мэс заслын тасаг гэж байгаа юм уу. Тэнд яаралтай хагалгаа гарахгүй  байгаа юм байх даа. Арай дэндэж байна. Есдүгээр сарын 4-нд өгсөн аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын нэг нь ч өнөөдөр биелээгүй гэж ойлголоо” хэмээн бухимдсан юм.

Ер нь долоо хоног бүрийн даваа гарагийн 11.00 цагийн Шуурхай дээр зарим нэг байгууллагын дарга нар аймгийн удирдлагуудыг үүрэг даалгавар өгч байхад гар утсаараа тоглосон шиг,  зарим нэг нь шинээр ирсэн, аль эсвэл байгууллагын даргаа орлож ирсэн залуухан эмэгтэйчүүдийг сонжиж бие биенээсээ утасны дугаарыг нь сурагласан шиг суудаг нь нууц биш.  Зарим нэг нь бүр сурцтай нь аргагүй суугаагаараа зүүрэглэнэ, хэдэн минут дуг хийгээд авах нь энүүхэнд. Бүр  “Кендикраш” тоглоом тоглодог “хүнд гарууд” ч мэр сэр бий.  Харин өнгөрсөн зуны нэгэн шуурхай дээр Засаг дарга Д.Батлут дээрх нөхдүүдийг нэр цохон дуудаж хатуухан гэгч нь донгодож, бусдад нь сануулсанаар байдал нэг хэсэгтээ өөрчлөгдсөн. Хэлтэс, агентлагийн дарга нар зарим тохиолдолд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг “Энэ ажлыг ингэж хийлээ.  Үр дүн нь энэ. Үүрэг даалгаврыг ингэж биелүүлсэн” гэсэн бүрэн дүүрэн хариулт бараг л  ирүүлдэггүй.

Үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлэхдээ  өдөр тутмын хийх ажлыг  нуршсан байдлаар бичнэ. Үгүй бол “судалж байна, хийхээр төлөвлөөд байгаа, энэ долоо хоногт хийнэ, ажлын хэсэг байгуулагдлаа, энэ асуудлаар хурал хийлээ” гэсэн хариулт өгдөг. Ялангуяа босоо удирдлагатай байгууллагуудын дарга нар бол “намайг хэн яах вэ, нохойг хэн саах вэ” гэсэн шиг Шуурхайг арай ядан өнгөрөөдөг. Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийнхэн үүрэг даалгаврын хариуг нэхэл хатуутай нэхсэний эцэст ам цагаан цаас төдий хариу ирүүлнэ. Байгууллага удирдаж байгаа зарим нэг том толгойтой дарга нар  өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд нэг иймэрхүү ханддаг явдал мэр сэр бий.  Бодит байдлыг мэдэрсэн болоод ч тэр үү, эсвэл үнэхээр тэвчээрийн хязгаарт хүрлээ гэдэг шиг орлогч дарга А.Түвшинжаргал “Тамгын газрын дарга аа, аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелүүлдэггүй хэлтэс, агентлагийн дарга нарт тодорхой хариуцлага тооц, арга хэмжээ ав. Дандаа толгойг нь илсээр байтал наад байдал чинь арай дэндэж байна. Босоо удирдлагатай байгууллагын дарга нар ажил хийхгүй байгаа бол дээд шатны байгууллагын дарга, сайд нарт нь ажлаас өөрчлөх санал хүргүүл. Олон удаагийн үүрэг даалгавар тасалдаж байгаа. Бараг өөрсдөөсөө ичих цаг болоод байна. Ажил ийм байж болохгүй. Ирэх долоо хоногт үүрэг даалгавар биелүүлээгүй байгууллагын дарга нарт ямар хариуцлага тооцсон тухайгаа шуурхай дээр танилцуул” гэсэн үүрэг өглөө.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай