Нийтлэгдсэн: Mon, Sep 25th, 2017

Иргэд дутагдал гаргасан тул мэдээлэл өгөхгүй гэнэ

x2

           Хорих тусам л зөрүүдэлдэг Монгол хүний “муухай зан” бүр сүүлдээ төрийн ажлыг бантагнуулаад байх шиг. Гэр хорооллын иргэдийн хувьд хог ачилт гэдэг тулгамдсан асуудал мөддөө шийдэгдэхгүй, шийдэх боломжгүй дээрээ тулжээ. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэгчээр хог ачилтынхаа асуудлыг Баян-Өндөр сумын гэр хорооллын иргэд бид сум, орон нутаг, Хот тохижуулах газрынхаа хэмжээнд ярилцаад шийдчих боломж бий гэж захын хүн хэлнэ. Өнөөдрийн хувьд гэр хорооллын иргэд сар бүр гэрлийн мөнгөн дээрээ “Хог ачилтын мөнгө” гэж  1000 төгрөгийн татаас төлнө. Түүнийг нь иргэний саналыг авахгүйгээр шууд  үг дуугүй авдаг. Харин Хот тохижуулах газар гэр хорооллын иргэдийн хогийг жилдээ 5  удаа ачдаг гэж байгаа ч амьдрал дээр цагаан сарын өмнө, хаврын шороон шуурганы үеэр, наадмын өмнө, хойно л ачвал бараг их юм болно.2016-9-26-012

Баян-Өндөрчүүдийн хог ачилт өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Хот тохижуулах газраас хэзээ, хэдийд хог ачих талаар ямар ч мэдээлэл иргэддээ өгдөггүй. Хаа нэгтээ баяр ёслол дөхөөд ирвэл Баян-Өндөр сумын багуудаар дамжуулж хэсгийн ахлагч нараар “Маргааш, нөгөөдөр хог ачна. Хогоо гудамжиндаа гарга” гэдэг зарыг хүргүүлдэг гэх. Хэсгийн ахлагч нар нэг гудамжны ганц нэгийн зэрэг айлд хог ачих тухай хэл дуулгавал их ажил болно. Хамгийн түрүүнд хог ачих тухай дуулсан айл гудамжиндаа хогоо асгавал бусад нь овоолсон хогноос “Манай гудамжны хогийг ачих нь ээ” гэдэг амьгүй мэдээллийг өөрийнхөөрөө уншиж, ойлгож авдаг бичигдээгүй дүрмээр л амьдарч байна. Ингээд л хоёр гурав хоногийн дараа гудамжны хог ачигдана. Энэ бол Баян-Өндөр сумын гэр хорооллын хог ачилтын дүр зураг.x3

               Аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс дээрх амьгүй мэдээллийг “амьтай болгох, амь оруулах” үүднээс есдүгээр сарын  11-ний даваа гарагийн шуурхай дээр тодорхой үүрэг даалгавар өгсөн. Гэр хорооллын иргэдийн хог ачилтыг иргэдэд мэдээлдэг болох. Үүрэг даалгаврыг Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум, Хот тохижуулах гэсэн гурван газарт өгсөн байна. Дээрх гурван газраас ирсэн хариулт нэг ижил утгатай. “Гэр хорооллын иргэдэд хог ачих тухай мэдээлэл өгөхлөөр ачилт хийх болоогүй байхад гудамжиндаа яагаа ч үгүй эрт хогоо гаргаад асгачихдаг. Тэр хог нь салхинд хийсээд улам их асуудал болдог. Тиймээс ийм дутагдалтай тал ажиглагдсан тул иргэдэд хэдэн сарын хэдний өдөр, хэзээ хог ачих талаар мэдээлэл өгөхгүй” гэсэн албан ёсны хариу ирүүлсэн байх юм.

“Баян-Өндөр сумын хэмжээнд гэр хорооллын багуудад тэдэн сарын тэднээс тэдний хооронд хог ачилт хийнэ. Хуваарийн дагуу иргэд хогоо гаргана уу” гэсэн мэдээллийг орон нутгийн телевизүүдээр иргэдийнхээ нүдэнд тустал, чихэнд нь хоногштол мэдээлвэл гэр хорооллын иргэд тийм ч яахаа алдсан хүмүүс биш байлгүй. Орой бүр хэдэн удаагийн давтамжтай гурван сарын турш зарлаад үзье л дээ. Дээр нь баг тус бүр дээр байдаг хэсгийн ахлагч нарыг нь 1-2 сар бараг гутлынх нь улыг ханзартал, айл бүрийн хаалгыг нүдэж Хог ачилтын хуваарийн талаар албан ёсны мэдээлэл өгүүлбэл тийм ч болохгүй асуудал биш. Нэг жилийн дараа эргээд харвал гэр хорооллын иргэд “Энэ сард манай багийн хогийг ачих хуваарьтай. Өнөөдөр хогоо гаргах өдөр” гээд хэвшчих бус уу. Бараг л албан ёсны  “Хог гаргах өдөр”-тэй болчих байх. Түүнээс биш ширээний ард суусан хэдэн хүн цээжний бангаар “Манайхан яагаа ч үгүй эрт хогоо гаргаад асгачихдаг юм аа. Хог ачилтын хуучин аргаараа дайраад үзье” гээд байвал нэг их хол явахгүй болов уу. Тэгээд ч иргэдийн хувьд хог ачилтын талаар албан ёсны мэдээлэл авах эрхтэй гэдгийг дарга нар санахад илүүдэхгүй. Ингээд аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт дээрх гурван газраас ямар хариу ирүүлсэнийг уншигчиддаа хүргэе.x1

Даалгавар: “Хог ачилтын хуваарийг олон нийтэд мэдээлж байх, ажлаа эрчимжүүлж тодорхой тогтоосон хугацаанд ачилт хийдэг болох тал дээр анхаарч ажиллах”

Хариуцах газар:

  1. Хотын захирагчийн алба
  2. Баян-Өндөр сумын ЗДТГ
  3. Хот тохижуулах газар

Биелэлт: Хотын захирагчийн алба: 

Хот тохижуулах газар нь 2017 он гарсаар гэр хорооллын хог хаягдал ачилт тээвэрлэлтийн менежментийг сайжруулах зорилгоор хог хаягдал ачиж тээвэрлэх давтамжийг ойртуулан, хог хаягдал ачилт тээвэрлэлтийн хуваарь гарган 1, 2 дугаар ээлжийн хог хаягдал ачилтанд туршилт хийж ажилласан. Гэвч хуваарь гарган зарлан мэдээлсэнээр хог ачилт эхлэх болоогүй байхад багуудын айл өрхүүд хог хаягдлаа түрүүлэн гудамжиндаа гаргаж хог хаягдал тарж, овоорсон дутагдалтай тал ажиглагдсан. Иймд манай байгууллага гэр хорооллын тухайн багт хог ачилт эхлэхийн өмнө албан бичгээр мэдэгдэж, хэсгийн ахлагч нартай хамтран ачилт хийх айл өрхүүдэд тухай бүрт нь зарлан мэдээлж хог хаягдлыг ачиж тээвэрлэн ажиллаж байна.

Хариу ирүүлсэн: Д.Майнцэцэг /Бичиг хэрэг/ Биелэлт: 70 хувь

Биелэлт: Баян-Өндөр сумын ЗДТГ

  Баян-Өндөр сумын ЗДТГ-н зүгээс Хот тохижуулах газраас гаргасан албан ёсны хог ачилтын хуваарийг Баян-Өндөр сум албан ёсны цахим хуудсанд тавьж, багуудын ажлын албаар дамжуулан иргэдэд хүргэн, иргэдийн мэдээллийн самбарт байршуулан ажиллалаа. Хот тохижуулах газрын зүгээс хог ачилтын хуваарийг олон нийтэд зарлахад гудамжиндаа их хэмжээгээр хогоо ил задгай хаяж ачилтанд бэрхшээл үүсгэдэг тул тухайн үед нь байцаагч нараар дамжуулж мэдээлэх болно. Тогтоосон тодорхой хугацаанд жилд 5 удаа хог ачихаар шийдвэрлэсэн. 9 дүгээр сарын 18-нд Шанд баг, Даваат багаас эхлэн ачихаар зохион байгуулалттайгаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Хариу ирүүлсэн:М.Мичидмарал /Засаг даргын туслах, Нарийн бичиг/ Биелэлт: 80 хувь

Биелэлт: Хот тохижуулах газар

Хот тохижуулах газар нь 2017 он гарсаар гэр хорооллын хог хаягдал ачилт тээвэрлэлтийн менежментийг сайжруулах зорилгоор хог хаягдал ачиж тээвэрлэх давтамжийг ойртуулан, хог хаягдал ачилт тээвэрлэлтийн хуваарь гарган 1,2-р ээлжийн хог хаягдал ачилтанд туршилт хийж ажилласан. Гэвч хуваарь гарган зарлан мэдээлсэнээр хог ачилт эхлэх болоогүй байхад багуудын айл өрхүүд хог хаягдлаа түрүүлэн гудамжиндаа гаргаж хог хаягдал, тарж овоорсон дутагдалтай тал ажиглагдсан. Иймд манай байгууллага гэр хорооллын тухайн багт хог ачилт эхлэхийн өмнө албан бичгээр мэдэгдэж, хэсгийн ахлагч нартай хамтран ачилт хийх айл өрхүүдэд тухай бүрт нь зарлан мэдээлэлж хог хаягдлыг ачиж тээвэрлэн ажиллаж байна.

Хариу ирүүлсэн: Б.Одонтунгалаг /Даргын туслах,албан хэрэг хөтлөлтийн ажилтан/ Биелэлт: 100 хувь

“Хог ачилтын хуваарийг олон нийтэд мэдээлж байх, ажлаа эрчимжүүлж тодорхой тогтоосон хугацаанд ачилт хийдэг болох тал дээр анхаарч ажиллах” хэмээн тодорхой үүрэг даалгавар өгөөд байхад олон нийтэд мэдээлээгүй байж “Үүрэг даалгаврын биелэлт 70, 80, 100 хувь биелэсэн” хэмээх хариу ирүүлээд байгааг иргэд ойлгохгүй байна.  Хотын захирагчийн алба, Хот тохижуулах газрын ирүүлсэн хариу нь зарим газраа үг үсгийн зөрөөгүй, утга агуулгын хольцоогүй байгааг ажвал аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын сургуулийн сурагчид шиг бие биенээсээ хуулдаг болсон уу гэж асуухад хүргэж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно