Нийтлэгдсэн: Tue, Oct 17th, 2017

Гагнуурын электродын үйлдвэр, “Хүний экологийн төв”-тэй боллоо

20171016_110708

             Манай аймгийн жирийн иргэдийн хувьд төдийлөн мэддэггүй, цаасан дээр нэр төдий оршдог, нэр бүхий ганц даргатай, хашаа хатгасан газар нь тэртээ хол учраас зүглэх хүн ховор нэгэн газар байсныг зарим уншигч санаж буй болов уу. Энэ байгууллагыг “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” гэдэг. Зарим нэг хүн н.Баатарчулуун даргын албан байгууллага гэвэл төсөөлөх байх.

Аймгийн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөртөө цаасан дээр биетэй, цасан дээр нэг даргын мөртэй энэ байгууллагыг Эрдэнэт хотын хөгжлийн төлөө амь оруулж бодит биетэй болгох талаар багтаасан. Нэг талаар мөрийн хөтөлбөрөө биелүүлэх үүднээс энэ ажлыг Эрдэнэт сэтгэлтэй Эрдэнэтийн залуус хийж чадна гэж үзсэн үү аймгийн Засаг даргын хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүйтэй инженерүүдийн нэг болох доктор Г.Энхбаярыг “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ даргаар урьж ажиллуулж аймгийн зүгээс хөрөнгө, санхүүжилтийг нь шийдэж өгсөн. Аймгийн Засаг даргын шуурхай дээр тус байгууллагын дарга Г.Энхбаяр энэ онд хийсэн ажлынхаа талаар танилцуулсан юм. Шинжлэх ухаан технологийн паркийнхны хийсэн бодит биелэл тун удахгүй Эрдэнэт хотод гагнуурын электродын үйлдвэрээр нээлтээ хийнэ. Энэ сарын 12-нд туршилтын журмаар хоёр тонн электрод үйлдвэрлэсэн нь амжилттай болжээ. Одоо бүтээгдэхүүнээ сорьцын баталгаажилтын шинжилгээнд өгөөд байгаа аж.MVI_9411.MOV_snapshot_00.04_[2017.10.17_09.53.46]

Мөн эдний хийсэн сонирхолтой ажил нь аймагтаа “Хүний экологийн төв”-ийг байгуулсан аж. Энэ төв нь хүний эрүүл мэндэд үзүүлдэг хими, биологийн сөрөг нөлөөллийг судлах зорилготой. Үүний зэрэгцээ дээрх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьжээ. Тэд хүний төлөө судлах лабораторийг бүрэн ашиглалтад оруулсан. Харин ирэх жил биологийн сөрөг нөлөөллийг судлах лаборатори нээхээр төлөвлөжээ. Улмаар 2019 оноос эхлэн анхны хор саармагжуулах бүтээгдэхүүнүүдийг Эрдэнэт хотноо үйлдвэрлэж эхлэх зорилт тавьж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тун удахгүй манай аймаг Гагнуурын электродын үйлдвэртэй болохын зэрэгцээ “Хүний экологийн төв”-ийнхөө хаалгыг нээх гэж байна.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ III УЛИРЛЫН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЙЛАН
  • Нэгдүгээр ангийн хүүхдээс Е баримт “нэхжээ”
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Орхон аймагт чихрийн шижин өвчний хяналтанд 705 хүн байдаг
  • Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийг хүлээн авч дуусчээ
  • Нийтийн тээврийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна
  • Иргэдийн хурлынхан “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилттэй танилцана
  • IX хуралдаан ирэх сарын 1-нд болно
  • Маргааш бүх нийтээр цас цэвэрлэнэ
  • Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай гарчээ
  • Ихэнх нутгаар цасан шуурга шуурч,хүйтний эрч чангарна
  • 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН 11 САРЫН БАЙДЛААР /2017-11-08/
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
  • Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя
  • “Үндсэн гэрээ”-г үгүй хийгчид хэн бэ
  • 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
  • “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов
  • Бугатын модны зах ажиллаж эхэллээ
  • А.Түвшинжаргал: Энэ замыг бүр хаачихвал яасан юм бэ
  • Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ
  • П.Пүрэвлхагва: Сонгуулийн ерөнхий хороог Шүүхэд өгсөн
  • “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
  • Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй
  • Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой
  • Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ
  • Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол ажиллагсад