Нийтлэгдсэн: Wed, Nov 1st, 2017

А.Түвшинжаргал: Энэ замыг бүр хаачихвал яасан юм бэ

Tyvshee 10-30

Аймгийн Засаг даргын энэ долоо хоногийн шуурхайг удирдсан аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр, 7А хороолын шороон зам тойрсон асуудлыг шийдэх талаар санал дэвшүүллээ. Тэрбээр сүүлийн үед цахим ертөнцөд “Эрдэнэтийн цагаан тоосноос гадна эрх баригчид Цагаанчулуутын цагаан тоосыг бий болголоо” хэмээн иргэдийн шүүмжийн хариуд “Энэ замыг бүр хаачихвал яасан юм бэ. Нээхгүй байж болох уу” хэмээн асуудлыг шийдэх горимын санал гаргав. Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Д.Мөнхдалай “Иргэдийн хүсэлтээр замыг нээсэн. Мөн зам дагуу бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг газраас ч замын хөдөлгөөнийг нээх тухай санал гаргаж байгаа. Дээр нь замын хажуугийн гэрэл байхгүй болсон зэрэг хүндрэл бий” хэмээн тайлбарлав.
“Гээндээ ч бий гоондоо ч бий” гэдэгчлэн Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр дэх замын ажил нь гүйцэтгэгч тал “Их хаадын цуваа” компани, орон нутгийн удирдлагуудын хоорондын ажлын уялдаа холбоо, зохион байгуулалт муугаас ийм байдалд хүрсэн. Зам дагуух айлуудын хувьд ч гэлтгүй “Евро эко” хорооллын оршин суугчид ч замын шороонд дарагдаж халтар царайлж, хамаг юм нь шороонд дарагдаж байгаа. Нөгөө талдаа зам хааснаар асуудлыг шийдэхгүй л болов уу. Хотын төв рүү орохын тулд хорооллын гудамж сүлжих, нарийн замд түгжрэл үүсгэх нь өвлийн цагт шийддэг гарц, арга зам мөн үү гэдгийг хаа хаанаа бодолцох нь зөв болов уу.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай