Нийтлэгдсэн: Fri, Nov 3rd, 2017

“Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов

Nutag 1

Тэртээ 1992 оны Ардын их хурлаас шинэ Үндсэн хуулийг баталж Монгол улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон билээ. Тэрхүү Үндсэн хуульд Монгол улсын Нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бий болсныг тунхаглан зарлаж байсан тэр цагаас хойш 25 жил өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, энэ жил Монгол орон даяар Монгол улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний түүхт 25 жилийн ойг тэмдэглэж байна.

Nutag 1-1

Манай аймгийн хувьд Нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуулийн хүрээнд аймаг, орон нутгаа удирдан хөтөлж нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хөгжүүлэхэд үе үеийн ИТХ бүрэн эрхийн бодлогоо чиглүүлэн ажиллаж иржээ. УИХ-ын 1994 оны 32 тоот тогтоолоор Эрдэнэт хотыг Орхон аймаг гэсэн бие даасан засаг захиргаа, нутаг давсгэрийн нэгж болгосон. Аймгийн ИТХ-ын 1994 оны наймдугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаанаар төлөөлөгч Г.Дүгэрээг аймгийн ИТХ-ын орон тооны бус даргаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэгмэдийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус сонгосон байна. Тус хурлаас Ч.Доржпаламыг Орхон аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлж томилуулсан аж. Ингэж Орхон аймагт нутгйин удирдлагын шинэ тогтолцоо хэрэгжиж эхэлсэн түүхтэй. 1994 оны наймдугаар сарын 28-нд болсон ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Г.Дүгэрээ, Т.Алтанхуяг, Л.Батдорж, М.Ганаа, Д.Тогооч, С.Цэгмэд, Р.Цэрмаа нарын долоон хүнийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгож байжээ.

Nutag 1-2

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд шинэ цагийн Нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний түүхт 25 жилийн ойн хүрээнд аймгийн ИТХ-аас “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 1994 оноос хойш байгуулагдсан аймгийн ИТХ-ын үе үеийн төлөөлөгчдийн төлөөлөл, Жаргалант, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцов.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Аймгийн НӨУБ-ын хөгжил,баримтлах бодлого”, аймгийн Засаг дарга Д.Батлут “Аймгийн Нутгийн захиргааны байгууллагын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага”, Монгол Улсын гавьяат хуульч С.Цэгмэд “Орхон аймгийн НӨУБ-ын чадавхи, сайн туршлагаас” сэдэвт илтгэл тавсан юм. Мөн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг “Хурлын байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх нь”, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат “Нутгийн удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдвүүдээр оролцогчдод илтгэл тавив. Орхон аймагт Нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо үүсч хөгсөний түүхт 25 жилийн ойн хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Орхон аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллага” номыг эмхэтгэн олны хүртээл болгожээ. Nutag 1-3

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ