Нийтлэгдсэн: Mon, Nov 6th, 2017

“Үндсэн гэрээ”-г үгүй хийгчид хэн бэ

Eko horoolol

“Баян-Өндөр эко хороолол” гэж босдог ч үгүй нураад уначихдаг ч үгүй жишиг гэхээсээ балгас болсон газар манай аймагт бий. Хот хоорондын А1001 улсын чанартай авто замын дагуу боссон энэхүү бүтээн байгуулалт нэртэй ч дайны хөлд сүйдсэн дүр төрхтэй газрыг цаасан дээр зурж, газар дээр хагас дутуу буулгасан эрхэмүүд бол 2012-2016 оны зургаадугаар сарын 29-н хүртэл Орхон аймгийн төр, засгийн эрхийг барьсан АН-ынхан юм. 2012 оны арванхоёрдугаар сард хуралдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан дээр “Баян-Өндөр эко хороолол” нэртэй 199 айл бүхий, Монгол Улсын хэмжээнд жишиг хороолол байх төслийг оруулж ирэн хөрөнгө мөнгийг нь батлуулсан. “Энэ төслийн санаачлагч нь бол би. Хэрвээ энэ төсөл буруудвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж том амлаж, цээжээ дэлдсэн эрхэм бол тухайн үеийн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Чулуунбат гэх эрхэм бий. Өнөөдөр тэрбээр, аймгийн АН-ын дэд даргын албан тушаалтай, ҮЗХ-ны гишүүн болсон ч санаачилсан ажил нь Эрдэнэтийн нэрийг гутааж өнгийг муутгаж байгаа гэвэл нэг их хол зөрөхгүй. Төслийн зорилго нь ч Анхны гэрээн дээр туссан зүйл нь ч тэр амьжиргааны доод төвшиний айл өрхөд, төрийн албан хаагчдад, залуу гэр бүлд зориулж байгаа гээд л аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тархийг угааж иргэдийг ёстой нэг мунхруулсан даа.


2012 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн “Баян-Өндөр эко хороолол” адаг сүүлдээ дүр төрх нь арилжааны хэлбэрт шилжээд нэг л өдөр юу ч үгүй болж мэдэхээр байна. Энэ хорооллыг байгуулахад эхлээд Үндсэн гэрээг төслийн гүйцэтгэгч “Монгол дайван” компани аймгийн ЗДТГ-тай байгуулжээ. Үндсэн гэрээг хоёр хувь үйлдэж, улаан тамга дарж талуудын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулан авцгаасан байна. Гэтэл өнөөдөр аймгийн ЗДТГ-т байх ёстой, төр засгийн талын Үндсэн гэрээ газрын гаваар орсон мэт алга болжээ. Өнөөгийн эрх баригчид гэрээний эх хувь болох Үндсэн гэрээгээ эргэж харах гэтэл аймгийн ЗДТГ-т, аймгийн Архивт байдаггүй гэнэ. Эх гэрээн дээр төслийн үр дүнд 199 айл өөрийн эзэмшлийн газартай, тав тухтай, эрүүл аюулгүй, эко орчинд амьдарна хэмээн бичигдсэн аж. Гэтэл тухайн үеийн эрх баригчид буюу АН-ынхан “Баян-Өндөр эко хороолол” төслийн Үндсэн гэрээг устгасан уу, үгүй хийсэн үү, аль эсвэл машид нууцалсан байж болзошгүй дүр зураг харагдаж байна. Үндсэн гэрээг үгүй хийсний үр дүнд тухайн үеийн эрх баригчид хууль тогтоомжийг ноцтой зөрчих, төслийн мөнгө хөрөнгөнөөс завших, төслийн үндсэн зорилгыг гуйвуулах зам нь нээгдсэн байна.

Eko horoolol 1

В.Сумъяасүх дарга 32 айлын 624 сая төгрөгийг замаас нь “цавчсан уу”

Eko horoolol 2

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар төслийг хэлэлцэн дэмжиж хөрөнгө гаргах тухай тогтоол баталж шийдвэрээ гаргасан. Аймгийн ИТХ-ын хуралдааны шийдвэрийг өөрчлөх, дур мэдэн засварлах эрх ямар ч албан тушаалтанд байхгүй. Гэтэл 2015 оны орчим аймгийн ЗДТГ-ын дарга асан В.Сумъяасүх, аймгийн Ерөнхий архитектор С.Даваасүрэн нар гарын үсэг зурж 199 айлын орон сууц баригдах байсныг 167 болгон өөрчилжээ. В.Сумъяасүх дарга эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж аймгийн ИТХ-ын хуралдааны бүрэн эрхэд халдан төслийн зурагнаас 32 айлын зургийг хассан байна. Үүнийг тухайн үеийн аймгийн удирдлагууд болох Засаг дарга агсан Г.Зоригт, ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэн нар мэдсэн ч тодорхой шалтгааны улмаас дуугүй өнгөрсөн бололтой. Аймгийн ИТХ-аас 199 айлын эко хороололд зориулж инженерийн шугам сүлжээ буюу дэд бүтцэд нь 2.1 тэрбум, хорооллын доторх замд зориулж 1.8 тэрбум нийтдээ 3.9 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан байдаг. Нэг айлд дунджаар 19.5 сая төгрөг эхний ээлжинд зарцуулна гэсэн үг. Тэгвэл В.Сумъяасүх нар 32 айлыг төслөөс хасч түүнийхээ шанд энэ төслөөс 624 сая төгрөгийг “цавчсан уу” гэж хардахад хүргэж байна.

Eko horoolol 3

Санхүү, төрийн сангийнхныг дарамталж байгаад мөнгөө гаргаж авчээ

Захын нэгэн компани тендэрт шалгараад төрөөс мөнгөө авах болоход талууд гэрээ байгуулдаг. Тэрхүү албан бичгийг Үндсэн гэрээ хэмээдэг. Тэрхүү Үндсэн гэрээг баримтлан санхүүгийнхэн мөнгөний урьдчилгааг олгодог байна. Гэтэл тухайн үеийн эрх баригчид аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийнхныг дарамталж байгаад Үндсэн гэрээгээ ч өгөлгүй эхний санхүүжилтийг гаргуулж “Монгол дайван” компанид олгосон байна. Энэ нь саяхан хийсэн шалгалтаар илэрчээ. Өнөөгийн эрх баригчид “Баян-Өндөр эко хороолол” төслийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсгийнхэн Үндсэн гэрээг Санхүү, төрийн сангийн хэлтэс дээр байгаа хэмээн тодруултал тэдний зүгээс Үндсэн гэрээгүйгээр мөнгийг шилжүүлсэн тухайгаа мэдэгджээ. Мөн л эрх мэдэл, албан тушаалаа ашиглахын зэрэгцээ санхүүгийнхэнийг дарамталсан байж таарах нь.

Төрөөс өгсөн газрыг банкны барьцаанд тавьжээ

Eko horoolol 4

“Баян-Өндөр эко хороолол” төсөл нь Баянцагаан багийн нутагт 15.6 орчим багагүй хэмжээний газарт хэрэгжихээр төлөвлөгджээ. Үүний учир аймаг, орон нутгийн зүгээс төсөл хэрэгжих тэр том газрыг “Монгол дайван” компанид үнэгүй олгосон байна. Гэтэл өнөөдөр тус компанийнхан төсөл хэрэгжих газраа банкны 2 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан бололтой. Өнөөдрийн байдлаар эко хороололд 67 айл байгаа гэнэ. Тэдгээр айлуудын зарим нь орчин нөхцлөө сайжруулах гэсэн биш улам дордууллаа гэж үзэн буцаж нүүх шийдвэр гаргаж авсан байраа худалдах гэтэл газрын гэрчилгээ нь банкны барьцаанд байгаа учир асуудал үүсчээ. Анхны Үндсэн гэрээгээр 199 айл байх атал даргын үзэгний үзүүрээр 167 болгож өөрчилсөн өрхийн зориулалттай газруудаа иргэдэд 30 хүртэлх сая төгрөгөөр зарж байна гэж зарим нэг албан бус яриа гардаг. Өмнөх аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн тэргүүтэй удирдлагууд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаад тодорхой арга хэмжээ авахаар болсон ч нөхцөл байдал жилээс жилд өмнөхөөс дордож өнөөдөр эко хороолол ч биш эрүүл газар бүр биш байдалтайгаар оршин суугчид нь хорвоогийн шар нар бор хоногийг өнгөрөөж байна.

Инженерийн шугам сүлжээг дутуу хийжээ

Төслийг аймаг, орон нутгаас дэмжиж газрыг нь үнэгүй олгож, инженерийн шугам сүлжээнд нь 2.1 орчим тэрбум төгрөг гаргасан. Инженерийн шугам сүлжээ гэдэгт дулаан, халуун хүйтэн ус, бохир усны шугамууд ирэх буцахтайгаа багтдаг аж. Гэтэл “Монгол дайван”-ы хэрэгжүүлсэн “Атмор” төсөл нь энэ удаад хэрэглээний халуун усны шугамыг орхигдуулсан гэж мэргэжлийн байгууллагынхан үздэг аж. Үүнийг нь төслийн хэрэгжүүлэгчдийн зүгээс тайлбарлахдаа халуун усны шугамны оронд айл бүрт агшин зуурын халаагч суурилуулна. Агшин зуурын халаагчаар усаа халаагаад оршин суугч усанд орох боломжтой гэж хариулдаг. Бодит байдал дээр өнөө үед захын нэг зуслангийн айл агшин зуурын халаагчтай байдаг. Гэтэл “Атмор”-ынхон агшин зуурын халаагчтай учраас л эко хороолол болж байгаа гэх шахуу юм ярьж ухуулдаг бололтой. Ажлын хэсгийнхэний шалгалтаар энэ хорооллын бохирын шугаман дээр барилга давхацсан байх магадлалтай гэсэн мэдээлэл илэрсэн байна. Энэ мэтчилэн асуудалтай “Баян-Өдөр” эко хороолол байгаагийнхаа хэрээр асуудалтай болсныг Ажлын хэсгийнхэн шалгасан байна. Гэсэн хэдий ч Ажлын хэсгийн зүгээс өнөөгийн 67 айлын ая тух, эрүүл орчин, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр төслийн гүйцэтгэгчтэй ширээний ард сууж Хамтын шийдвэр гаргахаар ажиллаж байгаа ч хууль зөрчсөн байж болзошгүй олон үйлдэл нь ажил урагшлахад багагүй бэрхшээл үүсгэж байгаа гэнэ.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Х.Баттулга 3.4 тэрбум, М.Энхболд 3.6 тэрбум, С.Ганбаатарт 2.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ III УЛИРЛЫН БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЙЛАН
  • Нэгдүгээр ангийн хүүхдээс Е баримт “нэхжээ”
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ
  • Орхон аймагт чихрийн шижин өвчний хяналтанд 705 хүн байдаг
  • Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүсэлтийг хүлээн авч дуусчээ
  • Нийтийн тээврийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна
  • Иргэдийн хурлынхан “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилттэй танилцана
  • IX хуралдаан ирэх сарын 1-нд болно
  • Маргааш бүх нийтээр цас цэвэрлэнэ
  • Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай гарчээ
  • Ихэнх нутгаар цасан шуурга шуурч,хүйтний эрч чангарна
  • 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН 11 САРЫН БАЙДЛААР /2017-11-08/
  • ОРХОН АЙМГИЙН 2017 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
  • Сонгуулийн зардлыг М.Батчимэг, Д.Батмөнх нараас гаргуулъя
  • “Үндсэн гэрээ”-г үгүй хийгчид хэн бэ
  • 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
  • “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов
  • Бугатын модны зах ажиллаж эхэллээ
  • А.Түвшинжаргал: Энэ замыг бүр хаачихвал яасан юм бэ
  • Баян-Өндөр сум хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ
  • П.Пүрэвлхагва: Сонгуулийн ерөнхий хороог Шүүхэд өгсөн
  • “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
  • Шинэ цагийн “Гул Аранжин”-гийн сураг нь ч гарсангүй
  • Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой
  • Тэргүүлэгчдийн шийдвэр хог дээр хаягдаж, дарга нарын өдөр нэгээр нэмэгдлээ
  • Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол ажиллагсад