Нийтлэгдсэн: Sun, Nov 19th, 2017

Манай аймгаас 23 хүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ

MAN iin bair zurag

МАН-ын 28 дугаар Их хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны даваа гарагт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн намын Их хурлаар 96 жилийн түүхтэй МАН-ын хувьд намын даргаа шинээр сонгох, намын Бага хурлын гишүүдийг сонгох, намын Мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэх аж. Энэ удаагийн намын хуралд манай аймгаас 23 хүн төлөөлөгчөөр сонгогдсон байна. МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгч сонгох журам зэрэгт заасны дагуу намын үүрийн гишүүдийн тоо зэргийг харгалзан төлөөлөгчөө сонгожээ. Ингээд МАН-ын 28 дугаар Их хуралд манай аймгаас сонгогдсон төлөөлөгчдийг танилцуулъя.

MAN iin bairni zurag 1

Говил багаас МАН-ын үүрийн дарга н.Энх-Амгалан
Баянцагаан багаас Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Д.Баасансүрэн
Наран, Зэст багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонбат
Оюут багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Байгалмаа
Согоот багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхнасан
Хүрэнбулаг багаас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бие төлөөлөгч Ц.Цэцэгээ
Уртбулаг багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бүүвэйбаатар
Бүрэнбүст багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Адъяа
Рашаант багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр
Даваат багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Эрхбаатар
Шанд багаас аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал
Яргуйт, Уртын гол багаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн
Цагаанчулуут багаас аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал
Дэнж багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ууганбаяр
Эрдэнэ багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбат
Уурхайчин багаас “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал С.Баярцогт
Жаргалант сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын орлогч Д.Дэлгэрбаяр


Булаг, Баянбулаг багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунбаяр нар сонгогджээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Содбилэг, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Д.Цолмон нар албан тушаалын дагуу шууд сонгогдсон байна. МАН-ын 28 дугаар Их хурлын зохион байгуулах ажлын хэсгээс аймгийн МАН-ын хорооны Ахмадын хорооны дарга С.Буянхишигийг урилгаар оролцуулж байгаа аж. Намын үүрээс сонгогдсон 18 төлөөлөгчийн мэдүүлгээс харвал н.Энх-Амгалан, М.Байгальмаа, Ц.Цэцэгээ, Б.Оюунбаяр нарын дөрвөн эмэгтэй сонгогджээ. Нэр бүхий 18 төлөөлөгчийн н.Энх-Амгалан, Д.Баасансүрэн, Ц.Цэцэгээ, Х.Бадамсүрэн, С.Баярцогт нараас бусад 13 нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид байна. Эрх баригч МАН-ын хувьд түүхэн 28 дугаар их хурлын төлөөлөгчөө олон удаагийн шүүлтүүрээр шүүн сонгосон гэж байгаа ч эдний дунд жирийн намын гишүүн иргэн, энэ намын төлөө халуун залуу нас, өөрийн оюун ухаанаа зориулсан ахмадуудын төлөөлөл, нийгмийн тэргүүлэх салбарыг нуруун дээрээ үүрч явдаг эмч, багш нараас нэг ч хүн багтаагүй харагдана. Харин өнөө цагийн Эрдэнэтийн улс төрийн өнгийг тодорхойлж яваа улстөрчид түлхүү орсон нь ардаараа овоглосон Ардын намын Их хурал ард түмнээсээ хол тасарчихав уу гэж бодоход хүргэж байна. Ямар ч байсан Орхон аймгийн МАН-ын олон зуун гишүүнд нь энэхүү 18 төлөөлөгчөөс ганзага дүүрэн “бэлэгтэй” ирэхийг хүлээсээр үлдлээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ