Нийтлэгдсэн: Sat, Nov 25th, 2017

Эмэгтэйчүүдийн нэрийг барьж татвар төлөгчдөөс мөнгө саагч нар хэн бэ

Өнөөдөр 11 дүгээр сарын 25, Олон улсын “Цагаан туузны өдөр”. Манай аймагт энэ өдрийг амралтын байдалтай өнгөрүүлж байгаа гэхэд буруудахгүй болов уу. Бид Хүүхдийн ордон, Хүүхэлдэйн театр, “Уурхайчин” соёлын ордонд энэ өдөрт зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарч уу гэж хайсан юм. Дээрх газруудад гэрэл зургийн ямар ч үзэсгэлэн байсангүй. Гэтэл эрдэнэтчүүдийн татварын мөнгөнөөс нэгэн ТББ “Цагаан туузны өдөр” буюу арваннэгдүгээр сарын 25-нд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн өдөрлөг, зохион байгуулна, үзэсгэлэн гаргана хэмээн гэрээ байгуулаад 4 сая 901 мянган төгрөг авчээ.
Х.Хулан захиралтай “Монголын үндэсний гэрэл зураг, дүрс бичлэгийн хөгжил” Нийгэмд үйлчлэх ТББ-аас аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулан жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-нд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дэлхийн “Цагаан туузны өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд гэрэл зургаар дамжуулан хүчирхийллийн асуудлыг хөндсөн өдөрлөг зохион байгуулах, үзэсгэлэн гаргах зорилгоор Эрдэнэтийн татвар төлөгчдийн мөнгөнөөс 4.9 сая төгрөг авчээ. Энэ ТББ-ынхан энэ өдөр юу хийх гэж байгаа талаар бид тодруулсан юм. ТББ-ыг үүсгэн байгуулагч Х.Хулантай холбогдоход “Би мөнгө аваагүй, гэрээ байгуулаагүй. Наад гэрээн дээр чинь миний гарын үсэг байхгүй. Өөр хүн байгаа, түүнтэй ярь. Надад хамаагүй. Хаанаас яриад байгаа юм бэ” гээд утсаа салгасан юм. Нөгөө үл мэдэх “Өөр хүн”-ий гар утас руу олон удаа залгасан боловч холбогдож чадсангүй.Tsagaan tuuz-1

Манай аймгийн ЗДТГ-ын хувьд өмнө нь ч одоо ч нэлээн олон ТББ-тай гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх зорилготой энэ төрлийн гэрээний зарим нэг нь гоё сайхан нэр барьж татвар төлөгчдийн мөнгөнөөс “сааж” буйг ойлгохгүй байна. Аймгийн ЗДТГ-ныхан ч “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэнэ” гэхээр нь “За” гээд толгой дохидог, мөнгө өгдөг нь ч анхаарал татахаар.Tsagaan tuuz-2
“Монголын үндэсний гэрэл зураг, дүрс бичлэгийн хөгжил” НҮТББ-ын нэрнээс нь харвал манай аймагт хамааралгүй юм шиг. Манай аймагт ийм нэртэй НҮТББ байдаг уу гэж дарга нараас асууя. Аймгийн ЗДТГ-ын “Erdenet.mn” сайтад “Аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан ТББ-уудын жагсаалт” гэж байгаа. Түүн дотор “Монголын үндэсний гэрэл зураг, дүрс бичлэгийн хөгжил” НҮТББ-тай 4.9 сая төгрөгийн гэрээ байгуулсан нь харагдана. Бид энэхүү гэрээний талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.tsagaan tuuz

Өнөөдөр 11 дүгээр сарын 25. Олон улсын “Цагаан туузны өдөр”. Энэ өдрийг эрэгтэйчүүдийн үүсгэл санаачлагаар бий болгосон агаад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох зорилготой дэлхийн хамгийн том хөдөлгөөн ажээ. Манай аймагт энэ өдөр ямар нэгэн арга хэмжээ болсонгүй.
1991 онд, Канадын цөөн хэдэн эрчүүд бусад эрчүүдийг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалсан байна. Цагаан тууз зүүх нь тухайн эр хүн Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг зогсож байгааг илтгэнэ. Тухайн үед зургаан долоо хоногийн дотор 100 мянга гаруй канад эрчүүд цагаан тууз зүүж дэмжиж буйгаа илэрхийлэн, хэлэлцүүлэгт оролцсон байна. Цагаан тууз зүүсэн эрчүүд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгааг илэрхийлнэ. Цагаан тууз зүүснээр “Бидний ирээдүй эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлгүй байх болно” гэдгийг илэрхийлэх нэг арга зам ажээ. Олон улсын “Цагаан туузны өдөр”-ийн хувьд түүхэн талаасаа бол ийм ач холбогдолтой, өргөн хүрээг хамарсан хөдөлгөөн юм байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • Сугалааны дугаартай, бар кодтой “ebarimt”-аар сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ
  • Д.Батлут: Эрдэнэт хот 24 цагийн Эмийн сантай болно
  • Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
  • ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
  • Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
  • “Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
  • Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
  • Эрдэнэтийн 30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна
  • Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны 4-р улирлын тайлан 2017 он
  • Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана
  • С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
  • Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
  • Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
  • “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргав
  • “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
  • Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
  • Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
  • “Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
  • “Цалинтай ээж”-ийн цалинг нөхөн олгохгүй
  • Татвар ингэж нэмэгдэнэ
  • “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  • Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
  • Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргын МЭНДЧИЛГЭЭ
  • “ЭРДЭНЭТИЙН ӨНГӨ-2018” ШИНЭ ОНЫГ УГТАХ ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН 2018 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Сургуулийн сурагчид 21 хоног амарна