Нийтлэгдсэн: Sat, Dec 2nd, 2017

Р.Улаанхүү: Ирээдүйн Ерөнхийлөгч эндээс төрнө гэж итгэдэг

TOHIJILT-1

Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн багш нараас “Багшийн хөгжлийн төв”-ийг шинэчлэх, багшийн кабинетийг тохижуулах саналыг “Баянбулаг багийн хөгжил” ТББ-д гаргажээ. Р.Улаанхүү тэргүүнтэй тус ТББ-ынхан багш нарын саналыг хүлээн авч, дэмжин тусалж, хамтран ажилласан байна. Энэ ажлын хүрээнд 16 дугаар сургуулийн “Багшийн хөгжлийн төв” бүрэн шинэчлэгдлээ.
Р.Улаанхүү тэргүүнтэй ТББ-ын зүгээс тус сургуулийн “Багшийн хөгжлийг төв”-д багшийн ширээ, 20 ширхэг сандал, ус шүүгч, шкаф, буйдан зэргийг авч тохижуулсан ажээ. Мөн тус сургуулийн захирлын болон “Багшийн хөгжлийн төв”-ийн өрөөнд хивсэнцэр дэвсэж өгсөн нь өнгө нэмжээ. Тус ТББ-аас энэхүү тохижилтыг хийхэд нь Д.Гантөмөр захиралтай “Төгөл” групп, Д.Батсүх захиралтай “Мажаа амралт”, “Мажаа” эмнэлэгийнхэн болон н.Хонгорзул захиралтай “Намсан” дэлгүүрийн хамт олон санхүүгийн туслалцаа үзүүлсэн ажээ.Тохижилтын ажилд нийт зургаан сая төгрөг зарцуулсан байна.
Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн тухайд ашиглалтанд орсон цагаас хойш “Багшийн хөгжлийн төв”-д нэг ч удаа хөрөнгө оруулалт хийгдээгүй, багш нар аргагүйн эрхэнд сурагчийн ширээ сандал дээр суудаг байжээ. Багш нар хувьд ая тухтай орчин нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байдлыг ойлгон саналыг нь хүлээн авч “Багшийн хөгжлийн төв”-ийг тохижуулж өгсөн ТББ-ынханд талархлаа илэрхийллээ. “Багшийн хөгжлийн төв”-ийн тохижилтын нээлтийн үеэр “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүн Р.Улаанхүү “Манай багийн сургуулийн багш нар бидэнд санал тавьсан. Үнэхээр бодит байдал дээр Багшийн хөгжлийн төв хүнд байсан. Багш нарын саналыг хүлээн авч бизнесийн байгууллагынханы оролцоотой тохижуулж өглөө. Магадгүй ирээдүйд Монгол Улсыг удирдах төрийн тэргүүн энэ сургуульд сурч байхыг үгүйсгэхгүй. Ирээдүй хойч үеийнхээ төлөө ажилладаг багш нарынхаа ажиллах орчин нөхцлийг чадан ядан сайжруулах гэж хичээн ажилласан. Энэ сургуулийн багш нарын сурган хүмүүжүүлсэн шавь нар Эрдэнэтийн гэлтгүй Монголын ирээдүйг авч явах иргэн болно гэж би хувьдаа итгэдэг. Итгэл, сэтгэлийнхээ дуудлагаар найз нөхдийнхөө дэм туслалцаатай энэ ажлын ард гарсандаа баяртай байна” гэсэн юм.

TOHIJILT-2

Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн захирал Ц.Цолмон “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын хамт олонд баярлалаа гэж хэлье. Үнэхээр Р.Улаанхүү тэргүүнтэй тус ТББ-ынхан багш нарт гэлтгүй тэдний шавь нарт үнэхээр том хөрөнгө оруулалт хийлээ” гэв.
16 дугаар сургуулийн хувьд 1-12 дугаар ангийн 600 гаруй хүүхэд хоёр ээлжээр хичээллэдэг байна. Тус сургуулийн хувьд цаашид хоёр кабинетийг тохижуулах нэн шаардлагатай төдийгүй урлагийн заалны асуудал хүндрэлтэй байгаа ажээ. Цаашид “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын зүгээс тус хоёр кабинетийг тохижуулах ажилд шаардагдах хөрөнгөний асуудалд туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно