Нийтлэгдсэн: Mon, Dec 4th, 2017

Зуд болоогүй, сарын дараа зуд болсон эсэхийг шийдэх гэнэ

Zud boloogvi-1

Манай аймгийн нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй байгаа. Цасны зузаан зарим газраа 90 см хүрч хөрлөж хунгарласан бол хамгийн багадаа 50 хүртэлх см-ийн зузаан цас тогтсон. Зөвхөн арваннэгдүгээр сард манай аймагт 11 удаа цас ороод байгаа. Жаргалант суманд мөн сард 10 удаа их бага хэмжээний цас орсныг Цаг уурынхан мэдээлж байна.
Өнөөдөр бодит байдал дээр их хэмжээний цас орсны улмаас мал бэлчээрлэх боломжгүй, цасны доороос цухуйх юмгүй учраас малчид малынхаа танагтай дээр тэжээлд оруулж эхэлсэн тухай дуулдана. Энэ бүхнээс харвал манай аймгийн хувьд цасан зуд болоод байгаа. Нөхцөл байдал ингэж хүндэрсэн байхад манай аймагт цас зуд болоогүй гэж дээрээс дүгнэдэг ажээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн гаргасан мэдээллээр зуд болоогүй өвөлжилтийн бэлтгэл хүндхэн байгаа хэмээн дүгнэсэн байна. Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам зэрэг газраас тухайн орон нутгийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зуд болсон эсэхийг тогтоодог аж. Гэтэл манай аймгийг ингэж хүндэрсэн атал зуд болоогүй гэсэн дүгнэлтийг урьдчилсан байдлаар тогтоосон бололтой. Үнэхээр зуд болсон эсэхийг шийдэх эцсийн шийдвэрийг Онцгой байдлыг газар болон холбогдох байгууллагаас нэг сарын дараа гаргах гэнэ. Хөр цасан дунд, өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүйтний эрчийг ч тооцолгүй “Цас орсон болохоос зуд болоогүй шүү” гээд суугаад байвал ниргэсэн хойно нь хашхирав гэгч болох гээд байна.

Zud boloogvi-2

Ямар сайндаа л аймгийн Засаг даргын шуурхай дээр ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү “Манай аймгийн хувьд зудтай эсэхээ батлуулах гэж сар хүлээх ёстой юм байна, тийм үү. Бодвол тийм журамтай юм шиг байна. Цагаан зуд болсон. Энэ цас чинь багасахгүй. Зудархуу байдалтай гээд байх юм. Цагаан зуд гэж юуг хэлдэг вэ гэхлээр Хангайд 10-15 см, тал хээрт 8-10 см, говьд 5-6 см цас орсон тохиолдолд цагаан зуд үүссэн гэж тооцдог журамтай юм байна. Яагаад үүнийг зуд гэдэг юм бэ гэхлээр мал үй олноор хорогдох нөхцөл байдал үүсдэг учраас тэр. Тийм учраас үүнийг зуд гээд байгаа юм. Хүнс хөдөө аж ахуйн газар өвөлжилтийн байдал хүндрээд байна гэж яриад байх юм. Хүндрэх, зуд болох хоёр өөр шүү. Тэр мал чинь энэ цасан доороос юм олж идэж байгаа юм уу. Жаргалант сум өвдгөөр татсан цастай байна. Дахиад сарын хугацаанд бид зудтай байгаа гэж ярих эрхгүй юм байна л даа. Сарын дараа дахиад цасаа хэмжээд зуд болсон эсэхийг тогтоох гэнэ. Тэр үед цас нь багасчихсан байх вий дээ” хэмээн уулга алдаж байхав. Цасан зудны хэмжээг тогтоодог, дүгнэлт гаргадаг Монгол улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд манай аймгийн хувьд цасан бүрхүүл газар нутгийг тэр чигт нь бүрхээд байхад “зуд болоогүй, зудын байдлыг нэг сарын дараа дахиж цас хэмжиж байгаад тогтооно” гээд гүрийгээд байгаагийн учрыг малчид гэлтгүй иргэд ойлгохгүй байна.
Өнөөдрийн байдлаар мал бэлчээрлэх боломжгүй болж малын бэлчээр цасанд дарагдсан учраас Жаргалант, Баян-Өндөр сумын малчид аймаг, орон нутгийн удирдлагадаа 1500 гаруй км газарт цас арилгаж зам гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргаад байгаа аж. Аймгийн зүгээс малчдын хүсэлтийн дагуу зам гаргаж байгаа ч техник, хүн хүчний тодорхой хэмжээнд хүндрэл гарч байгааг албаныхан онцоллоо.

Zud boloogvi 3

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ