Нийтлэгдсэн: Thu, Jan 4th, 2018

Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ

UULZALT-1

Аймгийн Засаг дарга Д.Батлут энэ сарын 6-наас 20-ны өдрүүдэд Баян-Өндөр, Жаргалант сумын бүх багийн иргэдтэй уулзалт хийнэ. Энэ үеэр 2017 онд орон нутгийн төр захиргааны байгууллагуудаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг тавьж, өнгөрсөн онд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гарсан санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээ танилцуулах юм. Мөн иргэдийн асуултад хариулж, санал хүсэлтийг нь хүлээн авах юм. Уг уулзалтад төрийн бүх байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Уулзалт энэ сарын 6-нд 13 цагаас Баян-Өндөр соёлын төвд Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртын гол багийн иргэдтэй, 17 цагаас IV сургуулийн урлагийн зааланд Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилнэ. Ингэснээр энэ сарын 7-нд 13 цагаас 17-р сургуулийн зааланд Шанд, Даваат багийн иргэдтэй, 17 цагаас 15-р сургуулийн зааланд Их залуу, Яргуйт багийн иргэдтэй уулзалт хийнэ. Мөн энэ сарын 18-нд 15 цагаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хурлын танхимд Булаг, Баянбулаг багийн иргэд, 1-р сургуулийн урлагийн зааланд Оюут, Уурхайчин багийн иргэдтэй уулзахаар боллоо. Түүнчлэн энэ сарын 19-нд 15 цагаас МУИС-ийн зааланд Дэнж, Эрдэнэ багийн иргэдтэй, 18 цагаас 5-р сургуулийн зааланд Уртбулаг, Бүрэнбүст, Согоот багийн иргэдтэй хийх уулзалт болно. Энэ сарын 20-нд 11 цагаас Баянцагаан соёлын төвд Баянцагаан багийн иргэдийг, 15 цагаас Говил төвд Говил багийн иргэдийг, Жаргалант сумын соёлын төвд Жаргалант сумын иргэдийг хүлээн авч уулзана.
Дашрамд дурдахад, Өнгөрсөн оны 3-р сард Засаг дарга Д.Батлут Баян-Өндөр, Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийсэн. Уг уулзалтад 2000 гаруй хүн оролцсон бөгөөд тэднээс гарсан санал хүсэлтийг 40 багц ажил болгон хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • Сугалааны дугаартай, бар кодтой “ebarimt”-аар сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ
  • Д.Батлут: Эрдэнэт хот 24 цагийн Эмийн сантай болно
  • Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
  • ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
  • Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
  • “Эрдэнэт”-ийн хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ
  • Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
  • Эрдэнэтийн 30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна
  • Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны 4-р улирлын тайлан 2017 он
  • Д.Батлут: Эрдэнэтийн иргэдийг Солонгост ажиллах хүчнээр гаргана
  • С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
  • Ахуйн хүрээний архидалт буурсан нь “24 цагийн дэлгүүр”-ийн ач тус гэж үзжээ
  • Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
  • “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргав
  • “Хөх Монгол цогцолбор” 120 жилийн дараа зардлаа нөхнө
  • Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
  • Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
  • “Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
  • “Цалинтай ээж”-ийн цалинг нөхөн олгохгүй
  • Татвар ингэж нэмэгдэнэ
  • “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  • Б.Пүрэвдорж: Д.Дамба-Очирыг огцруулна
  • Аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн даргын МЭНДЧИЛГЭЭ
  • “ЭРДЭНЭТИЙН ӨНГӨ-2018” ШИНЭ ОНЫГ УГТАХ ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН 2018 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
  • Сургуулийн сурагчид 21 хоног амарна