Нийтлэгдсэн: Sat, Jan 20th, 2018

Төвийн нутгаар шөнөдөө 32-37 градус хүрэхийг анхааруулав

mgl

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Энэ сарын 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.

2018 оны нэгдүгээр сарын 19-ний 20 цагаас нэгдүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

76808_147410

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар  шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүнээс  секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

2018 оны нэгдүгээр сарын 21-нээс нэгдүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 21-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө