Нийтлэгдсэн: Sat, Jan 27th, 2018

Д.Дэлгэрбаяр, Д.Өсөхбаяр гээд орлогч захирлуудын нэр дуулдаж эхэллээ

ETV-1

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаад удаагүй байгаа. Саяхан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тус үйлдвэрийн ТУЗ-ийг шинэчлэн байгуулсан. Өмнө нь 51, 49-ийн талаас 4:3 буюу нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй байсан бол энэ удаад ТУЗ-ийг таван гишүүнтэйгээр байгуулжээ. Шинэ ТУЗ-ийн анхны хуралдаан энэ сарын 22-нд буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн нээлтийн үеэр Эрдэнэт хотноо хуралдсан. Хуралдаанаар ТУЗ-ийнхөн олон асуудал шийдээгүй ч 2018 оны үйлдвэрийн төлөвлөгөөг баталсан сурагтай.

Засгийн газар Эрдэнэтийг 100 хувь мэдэлдээ авсанаар үйлдвэрийн орлогч захирлуудын сураг ажиг дуулдаж эхэллээ. Ямар ч байсан өнөө маргаашгүй Ц.Ням-Осор даргатай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүтцийг баталж байгаа аж. Бүтцээс харвал өмнөх сонгодог хувилбар болох Ерөнхий захирал нэмэх нь  таван орлогч гэсэн байдлаар ажиллах гэнэ. Энэхүү ажиг сурагтай зэрэгцэн дараагийн орлогч захирлуудын нэр цохогдож, зарим нэг нь өөрийн нэрийг ч хавчуулж байх шиг. Ямар ч байсан баталгаатай гэж болох мэдээллээр бол аймгийн МоАХ-ны дарга, “Эрдэнэт Чандмань” ХХК-ийн захирал Г.Мишигийн хүргэн Д.Өсөхбаяр тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогчоор томилогдох гэнэ. Тэрбээр энэ суудалд Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр сууж байгаа бололтой. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү эрхэлсэн орлогч захирлаар Д.Дэлгэрбаяр томилогдоно гэж ярьж байна. Тэрбээр одоо тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаа. Мэргэжил, мэдлэгийнхээ хувьд энэ суудалд тохирох хүн гэж нөхөд нь “жиргэж” эхэллээ. Үйлдвэрийн гадаад худалдаа эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайхан ирэх тухай дуулдана. Түүнийг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн төрсөн ах гэдгийг иргэд анддаггүй. Х.Бадамсүрэн захирлын баруун гар болох Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал бөгөөд Ерөнхий инженерээр Баяжуулах фабрикийн дарга асан н.Батмөнх болох тухай таамаг ид өрнөж байна. Магадлал ч тийм муугүй дуулдана. Хамгийн сүүлд Ерөнхий захирлын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч захирлын суудалд Төрийн банкны захирал асан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү хэмээгддэг Д.Баярсайханы нэр гарч байна. Энэ бүхнээс харвал “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдэлд ирсэнээр Эрдэнэтийн боловсон хүчнүүд орлогч захирлуудын суудалд томилогдох тухай зарим нэг мэдээллээс хуваалцахад ийм байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай