Нийтлэгдсэн: Wed, Jan 31st, 2018

“Баян-гийн уулзвараас Сүмийн үзүүр хүртэлх замыг засварлана”

ZAM zasvar-1

               Аймгийн хэмжээнд энэ онд нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгөөр 100 шахам бараа, ажил үйлчилгээг худалдан авахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, энэ оны хувьд манай аймгийн хэмжээнд иймэрхүү хэмжээний өртөг бүхий бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тэр дундаа аймаг, орон нутгийн удирдлага энэ удаагийн хөрөнгө оруулалтын ажлуудаас зам засварын ажилд ихээхэн анхаарч байна. Энэ жил “Уурхайчин” соёлын ордны зүүн талын зогсоолыг шинэчлэн засварлах бол “Баян” худалдааны төвийн уулзвараас баруун тийш Христийн сүмийн үзүүрх хүртэлх төв замыг засварлахаар төлөвлөжээ. Мөн тавдугаар хороолол Баянбулаг багийн дөрвөн замын уулзварт гэрлэн дохио тавих юм. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд Эрүүл мэндийн замыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөжээ.

Аймгийн удирдлагаас энэ жилийн бүтээн байгуулалтын ажлыг илүү үр дүнтэй, бүтээлч байлгах, он дамжсан ажил бий болгохгүйн тулд тендэрийн сонгон шалгаруулалтыг ажлыг нэгдүгээр улиралд багтаан явуулах шийдвэр гаргаад байгаа. Үүнээс өмнө хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тендэрийн сонгон шалгаруулалтыг зарлахаар болжээ.

ZAM zasvar-3

   Энэ жил аймгийн хэмжээнд барилга байгууламж барих, угсралтын ажилд 733.5 сая төгрөг, инженерийн шугам сүлжээ, үерийн далан суваг шуудууны ажилд 2.3 тэрбум, барилга засвар, тохижилтод 2.6 тэрбум, гэрэлтүүлэгт 405.6 сая, авто зам засварт 615 сая, бараа материал худалдан авахад 2.4 тэрбум төгрөг, зөвлөх үйлчилгээнд 700 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа