Нийтлэгдсэн: Thu, Feb 1st, 2018

Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов

JAGSAAL-7

                  Иргэд ирээдүйнхээ төлөө, хойч үеийнхээ төлөө жагсав. Аймгийн АН-аас  зохион байгуулсан шүгэлтэй, тайван жагсаалд иргэд идэвхтэй оролцлоо. Тэгээд ч өдөр ирэх бүр амьдралын чанар муудаж, он гарснаар хойш 9 төрлийн татварын дороос өндийж чадахгүй байгаа иргэд эрх баригчдад үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж өнөөдрийн жагсаалд сайн дураараа тал бүрээс хуран цугларч байв. Улс төрийн ууган хүчин, өнөөгийн эрх баригч МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэж амлаж байсныг эрдэнэтчүүд мартаагүй, мартах ч үгүй.

JAGSAAL-8

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 1.5 сая төгрөгнөөс дээш орлоготой иргэдийн татвар дөрвөн шатлалтай нэмэгдэж байгаа. Эрдэнэт бол уурхайчдын хот. Уурхайчдын халаас руу “татвар” нэрээр хийсэн энэ удаагүй увайгүй дээрмийг ард түмэн эсэргүүцэж байна. Дээр нь нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын хуйвалдаан, эрээ цээргүй луйвар ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Өнөөдөр амьдрал дээр бензин, шатахууны үнэ 150-170 төгрөгөөр нэмэгдсэнээр түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, ханш огцом нэмэгдэж ард түмний амьдралд “нэмэр дээр нэрмээс” болох нь тэр.

JAGSAAL-9

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийнхоо өдрөөр А-80, А-92 бензиний Онцгой албан татварыг тэглэсэн шийдвэр гаргасан ч тэр нь иргэдийн амьдралд нэмэр бүү хэл хачир ч болсонгүй. Шатахууны үнээс үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ Онцгой албан татварыг тэглэснээр эргээд буудаггүй өвөрмөц онцлогтой манай орны хувьд иргэд нь эрх баригчдад амлалтаа биелүүлэхийг шаардаж умартсаныг нь сануулж, шүгээл үлээж тайван жагсаал хийлээ. Амарын талбайд болсон шүгэлтэй, тайван жагсаалд оролцсон иргэд эрх баригч МАН-аас амлалтаа биелүүлэхийг шаардаж, төрийн нэрээр иргэдээ дээрэмдэхгүй, татвар нэрээр ард түмнээ дарамтлахгүй байхыг уриалж байлаа. Шүгэлтэй, тайван жагсаалд оролцсон иргэд аймаг, орон нутагт эрх барьж байгаа МАН-ынханд хандан “Төрийн албыг төрлийн алба болгохоо зогсоо”, “Эрх баригчид 2016 оны зургаадугаар сараас хойш аймгийн хэмжээнд 800 гаруй хүнийг намын харьяаллаар ялгаварлан гадуурхаж ажлаас халсан. Шүүхээр ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гаргасан ч эрх баригчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна”, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиггүй гадаад руу зугаалж байна, үүнийгээ зогсоо”, “Шилэн дансны мэдээллийг ил болго” хэмээн шаардаж байлаа.

JAGSAAL-6

Шүгэлтэй, тайван жагсаалд оролцогчид аймгийн АН-аас энэ оны нэгдүгээр сарын 19-нд Засаг дарга Д.Батлутад  хүргүүлсэн 5 зүйлийн шаардлагынхаа хариуг авахыг шаардсан юм. Улмаар жагсагчдын төлөөлөл болох таван хүн Нутгийн удирдлагын ордонд нэвтэрч аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүтэй уулзаж шаардлагынхаа хариуг нэхлээ. Шүгэлтэй, тайван жагсаал болж байсан энэ үед Нутгийн удирдлагын ордныг цагдаа нар хамгаалалтад авч жирийн иргэд бүү хэл хэвлэл, мэдээллийнхэнийг ч оруулахгүй хүчийг үзүүлж, эр бяраа гайхуулж байсан юм.

JAGSAAL-5

 Жагсагчдын төлөөллийг Д.Соёлчхүү дарга хүлээн авч уулзахдаа “Аймгийн Засаг дарга Улаанбаатарт ажиллаж байгаа. Шаардлагатай танилцсан. Өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хугацаа 60 хоног байдаг. Энэ хугацаандаа багтаж хариу өгнө” хэмээсэн юм. Жагсагчдын төлөөлөл энэ мэдээллийг авсан даруйдаа Нутгийн удирдлагын ордноос гарч аймгийн ЗДТГ-ын даргын байр суурийг цуглаанд оролцогчдод танилцуулсан. Шүгэлтэй тайван жагсаалд оролцогчид татвар төлөгчдийн мөнгө иргэдийн хяналтгүй, дур зоргоороо үрэгдэж байгааг баримттайгаар шүүмжилж байв. Тухайлбал, өнгөрөгч оны эцсээр Эрдэнэтэд өнгө нэмсэн хогны савыг 7.2 сая төгрөгөөр хийж бүтээснийг шүүмжилсэн юм. Нийтдээ 56 ширхэг хогны савыг 403.2 сая төгрөгөөр хийсэн гэх “мөнгө угаасан” бүтээн байгуулалтыг шүүмжилж 7.2 сая төгрөгөөр жирийн иргэн боломжийн өвлийн байшинтай болохыг эрх баригчдад санууллаа. Мөн Баян-Өндөр сумын удирдлагын бүтээн байгуулалт болох спортын заалыг 400 сая төгрөгөөр хамгийн хямдаар барьсан гэж байгаа нь иргэдийн тархийг угаасан үйлдэл гэдгийг жагсагчид шүүмжилж байлаа. Өнөөдөр ийм хэмжээний барилгыг сэндвичээр барихад хямд өртгөөр бүтээх боломж бүрэн бий. Эрх баригчид дахиад ийм заал 400 сая төгрөгөөр барих гэж байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл хэмээн шүүмжиллээ. Энэ удаагийн шүгэлтэй, тайван жагсаалыг зохион байгуулсан АН болон гишүүдийн зүгээс жагсаалыг эмх замбараагүй үйл явдал болгохгүйн тулд жагсагчдад үргэлж сануулга, зөвлөмж өгч байлаа.

JAGSAAL-4

JAGSAAL-3

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа