Нийтлэгдсэн: Thu, Feb 1st, 2018

“Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү

UULZALT-3

             Аймгийн Засаг дарга Д.Батлут нэгдүгээр сарын 6-наас эхлэн иргэдтэйгээ уулзаж, 2017 онд хийж бүтээсэн ажлаа тайлагнасан. Өөрөөр хэлбэл, нэг жилийн турш хийсэн ажлын тайлангаа иргэддээ тавьсан гэсэн үг л дээ. Гэтэл сүүлийн үед сошиал сүлжээнд аймгийн Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалтыг шүүмжилж, “Тойрон хүрээлэгчдийн уулзалт” гэх зэргээр бичиж байна. 1990-ээд оны ардчилсан хувьсгалын үеэр л “Цэдэнбал, түүний тойрон хүрээлэгчид” гэсэн хэллэг гарч түүнийг үгүй хийхийн төлөө тэмцэж, жагсч байсан удаатай. Тэр цагаас хойш “Тойрон хүрээлэгч” гэдэг хэллэг олны анхааралд өртөж байсангүй.

Хэвлэлийнхэн бид аймгийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалтад оролцож  явлаа. Гэхдээ бүгдэд нь очиж амжаагүй гэдгээ хэлэх нь зөв байх. Бидний очиж ажилласан  уулзалтад хэвлэлийнхэн “Тойрон хүрээлэгчид”-ийг олж хараагүй. Тухайн багийн иргэд, оршин суугчид нь Засаг дарга Д.Батлутад учирч байгаа бэрхшээл, зовлонгоо тоочиж, орон гэргүй зарим нэг нь гэр олгож өгөх хүсэлтээ гаргаж байхтай бишгүйдээ л таарсан.

UULZALT-2

Аймгийн удирдлагын зүгээс аль болох гарц шийдэл гарган ажиллаж зарим нэг зүйлийг газар дээр нь шийдэж байсан нь иргэдэд харин ч илүү таалагдсан болов уу. Эдгээр уулзалт дээр “улстөрчид” харин ч идэвхтэй, санаачлагатай ажиллаж байсан. Тухайлбал, Шанд, Даваат багийн уулзалт дээр АН-ын үүрийн дарга эмэгтэй хамгийн түрүүнд асуулт асууж салхийг нь хагалж, “хийсэн ажлуудаас чинь хөрсөн дээр буусан нь юу байна. Энд цугласан хүмүүсээс хэд нь ажилтай орлоготой болов” гэж асуугаад хариултаа сайн гэгч нь авч байсан. Тэгвэл энэ хүн уулзалтад хүрэлцэн ирснээрээ Д.Батлутын “Тойрон хүрээлэгч” болох уу. Тэр ч бүү хэл гар утсан дээрээ шууд бичлэг хийж байгаа харагдсан. Үнэхээр “тойрон хүрээлэгчид” цугласан бол юун бичлэг хийх, асуулт тавих өөр дүр зураг өрнөх биш үү.

 Бас нэгэн жишээ байна.  Даваат багийн оршин суугч нэгэн эмэгтэй “манай хүүхэд охин нохой авчирч тэжээсэн. Гэтэл хашаанаас ноход салахаа болилоо. Шөнө, оройн цагаар гэрээсээ ч гарч чадахгүй, бариулчих гээд байна. Үүнийг устгаад өгөөч, дарга аа” гэсэн. Засаг дарга Д.Батлут Хот тохижуулах газрын даргад асуудлыг нэн даруй шийдэх үүрэг өгч байсан. Хоёр хоногийн дараа багийн даргаас энэ асуудлыг тодруулахад “иргэний хүсэлтийг Хот тохижуулахынхан шийдсэн” гэж дуулдсан. Дөнгөж төрсөн эхнэртээ аяга шөл өгөх гээд эмнэлэгийн чиглэлд явдаг автобусанд суусан ч замдаа кондукторт нь чирэгдээд хүчээр хөөгдсөн иргэн “энэ асуудлыг анхаараач, надаас өөр хөгшин хүнийг ч хайрлахгүй чирээд буулгачихаж магадгүй болжээ” хэмээн аймгийн Засаг даргадаа хандсан. Иргэн нь уулзалтын үеэр аймгийн удирдлагадаа хандахгүй бол өөр хаана, хэнд хүсэлтээ гаргах вэ. “Энэ иргэний гомдлын дагуу асуудлыг судалж арга хэмжээ ав. Маргааш өглөө юу хийснээ мэдэгд” гэдэг үүргийг зохих албаныханд өгсөн удаатай. Үйлчлүүлэгчээ хөөж, чирч буулгасан тэр кондуктор ажлаасаа халагдсан тухай “ББ-ОД” ХХК-ийн удирдлага албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ бүхнээс харвал аймгийн Засаг дарга “Тойрон хүрээлэгчид”-тэй биш Эрдэнэт хотын оршин суугчидтай бүр цаашилбал аймгийнхаа иргэдтэй л уулзсан юм биш үү.

UULZALT-1

Энэ жилийн уулзалт өмнөхүүдээс ихээхэн онцлогтой байсан. Засаг дарга энэ удаад эмч, багш нар, төрийн албан хаагчид, Хот тохижуулах газар, “Эрдэнэт- Булганы цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн ажилчидтай уулзсан. Тулгамдсан асуудлыг нь шийдэж л байсан. Хот тохижуулах газрын ажилтан “Та ч их ажилтай юм, би ч их ажилтай юм. Та ирээд уулзаж байна. Би орон гэргүй хүн. Гэр олгож өгөөч” хэмээн хүсэлтээ гаргасан. Д.Батлутын зүгээс тэрхүү иргэнд гэр олгох шийдвэр гаргаад зогсохгүй Хот тохижуулах газрын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр болсон. Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгосон. Тэгвэл энэ мөнгө “шар хантаазтангуудад” олдоогүй. Тиймээс Засаг дарга тэдний цалинг нэмэгдүүлэхээр шийдсэн болов уу.

Эмч нартай хийсэн уулзалт сүүлдээ ихээхэн сонирхолтой болсон. БОЭТ-ийн бараг  бүх тасгийн эмч нар “Манай тасаг 1983 онд ашиглалтад орсон цагаас хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй. Манайд тийм ч аппарат, ийм ч тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Мөнгийг нь шийдэж өгөөч” гэж гуйсан. Өрхийн эмч нар “Айл өрхөөрөө  явах гэсэн юм. Бензиний мөнгө өгөөч. Манай өрхийн эмнэлэг машингүй. Бидэнд машин өгөөч” гэж гуйж байсан. Засаг дарга тэдний хүсэлтийг хангаж “Одоо хоёр машин ирнэ. Нэгийг нь танайд олгоё. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс танайд тоног төхөөрөмж авч өгнө” гэж байсан. Эмч нартай хийсэн уулзалтад оролцсон хэвлэлийнхэн “Өрхийн эмч нар дуудлагад явган явахаа больжээ. Өрхийн эмнэлэг бүгд машинтай болж байна. БОЭТ орчин үеийн ямар ч техник, тоног төхөөрөмжгүй болж. Засаг дарга гэдэг хүслийг биелүүлэгч шидэт хүн байдаг юм байна” гэж өөр зуураа шивнэж  суусан. Энэ бүхнээс харвал энэ удаагийн иргэдтэй хийсэн Засаг даргын уулзалт “Тойрон хүрээлэгчид”-тэй биш иргэдтэй, эмч, багш нар, төрийн албан хаагчид гэлтгүй Хот тохижуулахныхантай ч уулзсан. “Худал үгийг мянга давтахаар үнэн болдог” гэдэг ч үнэн хэрэгтээ иргэдтэй хийх уулзалтад “Тойрон хүрээлэгчид” биш АН-ын, МАХН-ын гишүүний батлахтай иргэд  олон  ирсэн нь үнэнд илүүтэй нийцнэ. Уулзалтад ирсэн иргэдийг “тойрон хүрээлэгчид” хэмээн нэр, цол өгч цагааныг харлуулах гэж оролдох нь энэ өвлийн улс төр яавч биш. Харин ч иргэдээрээ өөрийгөө хүрээлүүлж чадаж байгаа Д.Батлутын тэрхүү арга мэхнээс “улстөрчид” суралцвал хожим “жижиг чулуугаар том чулууг хөдөлгөхөд” нэмэр болох бус уу.  

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа