Нийтлэгдсэн: Tue, Feb 13th, 2018

Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа

_NIK4279

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт  зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 96 бөхийн барилдаан “Хангарь” цогцолборт боллоо. Энэ барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул, “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Хангарьд” спорт хорооны бөх аймгийн арслан Б.Гантөмөр түрүүлж, “Нью Майнд” группын бөх, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэсэн юм. Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа. Тэрбээр “Нутгаа дуурсгана” улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Орхон аймгаа төлөөлөн зодоглож түрүүлсэн. Үүнээс гадна Баян-Өндөр сумын спорт заалны нээлтийн барилдаанд өвдөг шороодолгүй түрүүлж байв.

_NIK4312

    Бөхийн барилдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын Дэд бүтэц, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, БТСГ-ын дарга Н.Зулбаатар болон ахмад бөхчүүд үзэж сонирхлоо. Сар шинийн барилдааныг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут үг хэлж, Орхон аймгийн Бурхан шашинтны төв Хутагт ламын Ганданшаддүвлин хийдийн лам хуврагууд ном айлтгаснаар эхэллээ.

_NIK4250

    Тус барилдаанд аймгийн арслан Б.Уртбаяр, аймгийн арслан Т.Чулуунгэрэл, Аймгийн арслан Д.Хишигдаваа, аймгийн арслан Б.Цэрэндаваа, аймгийн заан Д.Мягмардорж, аймгийн заан Д.Золбаяр, аймгийн заан О.Мөнх-Ирээдүй зэрэг бөхчүүд зодоглосон юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ