Нийтлэгдсэн: Thu, Feb 15th, 2018

МЭНДЧИЛГЭЭ

MEND-1

Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэд, ахмад буурлууд та бүхэндээ хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Өнө эртний уламжлалтай элбэг баян ёс төртэй монгол түмэнд минь “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жил айлчлан ирлээ. Улиран одож буй гал тахиа жилд Эрдэнэтчүүд бид Хөгжилд хөтлөх 18 дэд хөтөлбөрөө баталж үүний үр дүнд 4000 иргэнийг ажлын байртай болгож, гэр хороололд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж, элэгний өвчлөлийн эрт илрүүлгийг улсын дунджаас 7 дахин их буюу 35 хувьд хүргэж 300 орчим иргэнийг эмчиллээ.
Мөн 3000 гаруй багш, эмч, ахмад настны эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, гагнуурын электрод үйлдвэрлэж, гадаад харилцаагаа өргөжүүлсэн гээд нийгэм эдийн засагт гарсан энэ эерэг үзүүлэлтээрээ бид 21 аймгаас өрсөлдөх чадвараараа улсдаа дахин тэргүүллээ. Ирж буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилд бид Хүүхэд хамгааллын төв болон Яргуйт, Булаг баг тус бүрт 150 хүүхдийн цэцэрлэг, Уурхайчин багт 928 хүүхдийн сургууль, “Эрдэнэт” -ийн ДЦС-ын болон авто замуудын өргөтгөл шинэчлэлт зэрэг олон бүтээн байгуулалт хийж, хэрэгжүүлэх болно.
Айлчлан ирж буй ашдын билэгтэй “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилдээ Эрдэнэтчүүд та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчилэн бүтэхийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

ТА БҮХЭН МИНЬ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Эрдэнэтийн бизнесмэнүүд 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ
  • Манжуур хотноо “Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдрүүд” болов
  • “Уяачид, унасан хүүхдүүд” сэтгэл хангалуун байна
  • ЭЕШ-ыг шинэ технологиор амжилттай явууллаа
  • “Эрдэнэт” чуулгынхан Манжуурын тайзнаа анх удаа тоглолоо
  • Глобал удирдагч дээд сургууль хамгийн олон тэтгэлэгт хөтөлбөртэй
  • Байгууллагын сургалтанд электрон ном, видео хичээл ашиглана
  • Гадаад багштай 45 хоногийн сургалтаар гадаадад суралцах хөнгөлөлт эдлээрэй
  • Хутаг-Өндөр суманд байгалийн гамшигт үзэгдэл болж бага насны хүүхэд энджээ
  • Б.Бат-Эрдэнэ: Ажлын цагаар төрийн албан хаагч сошиал орчинд аялахыг хориглосон
  • “Эрдэнэт”цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цөөнхийн төлөөлөлгүй боллоо
  • Малчин багийг 138 сая төгрөгөөр байгуулна
  • Төрийн албан хаагч 12 сая төгрөгийн хөрөнгө үрэн таран хийжээ
  • Аймгийн ИТХ-ын XI хуралдаан болж байна
  • Баянцагаан багт “Төлөөлөгчийн нэг өдөр” болов
  • “BB” гэдэг нэр, үгнээс юундаа ингэтлээ айж, бэргэнэ вэ
  • “Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийхээр боллоо
  • Д.Дамба-Очир: Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй
  • Хүүхдийн эмнэлгийн нээлт боллоо
  • Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна
  • “Орхон эмпати” сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод оржээ
  • Х.Бадамсүрэн: Дэлхийн аваргад шилдэг 40 ажилтнаа явуулахаар шийдвэрлэсэн
  • Өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэх “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-тэй боллоо
  • Д.Бүүвэйбаатар дарга аа, бохирын ус горхи мэт урссаар байг уу
  • 100 гаруй сурагчийн бүтээлийг 3.5 сая төгрөгөөр худалдан авлаа
  • Н.Үүрцайх: Би энд англи хэл сурахаас гадна амьдралд хэрэгтэй олон чадварыг сурсан
  • Х.Бадамсүрэн: “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нэг ч долларын төлбөр төлөөгүй
  • “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд Хэвлэлийн бага хурал хийлээ
  • Д.Бат-Эрдэнэ захиралтай наймдугаар сургууль тэргүүтэй найман байгууллагад итгэл үзүүлжээ