Нийтлэгдсэн: Mon, Feb 19th, 2018

Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ

SHUURAV-1

Даваа гараг бүр хуралддаг аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва оролцож мэндчилгээ дэвшүүлэн, алба хэлтэс, агентлагийн удирдлагуудад цаашдын ажилд нь амжилт хүслээ. Шуурхай зөвлөлгөөнийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав.

    Сар шинийн баярын өдрүүдээр БОЭТ-өөр 230 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж, Хүлээн авах тасгаар 262 хүн ирж үйлчлүүлснээс 27 нь хэвтэн эмчлүүлжээ. Ахуйн ослын улмаас гэмтэж түлэгдсэн 50 орчим хүн эмчлүүлсэн бол авто ослын улмаас эмнэлгийн тусламж авсан долоо, согтуугаар ирж үйлчлүүлсэн 15 хүн байна. Халдварт менингококкт өвчний улмаас нэг хүүхэд ирж хэвтэн эмчлүүлж одоогоор бие нь сайжирч байгаа аж.

SHUURAV-2

    Манай аймагт сар шинийн баярын өдрүүдэд 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлж, бүгд эсэн мэнд бойжиж байна. Сар шинийн баярын өмнөх өдөр буюу битүүнд Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн  А-гийн үхэрт шүлхий өвчин гарснаар тус суманд 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн хээрийн штаб байгуулан ажиллаж байгаагаас гадна өндөр даралтын уураар ариутгах ариутгалын цэг байгуулж, долоон пост байгуулснаас гадна хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна. Өвчилсөн үхэрийг устгах, голомтын бүсэд буй 81 өрхийн 1540 гаруй толгой малыг вакцинжуулах ажил хийгдэж дуусчээ.  Жаргалант суманд хөл хорио тогтоосон тул сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хичээлийг хэрхэн талаар БСШУСЯ-тай ярилцаж буй аж. Харин Эрдэнэт хот буюу Баян-Өндөр суманд 4000 орчим үхэр байдаг бөгөөд тэдгээрийг ч мөн шинжилгээнд хамруулах, вакцинжуулах ажил хийгдэж байна.

SHUURAV-3

    Шуурхайн  төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс Жаргалант суманд малын шүлхий өвчин гарсан тул өвчний голомтод ажиллаж буй албан хаагчдын хоол хүнс,  ариутгалын бодист анхаарал хандуулах, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллах, голомтын бүсэд байгаа өвчтэй болон төрөх дөхсөн жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхаарал хандуулах, Жаргалант сумын ард иргэдийн хүнсний нөөцийг анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ