Нийтлэгдсэн: Tue, Feb 27th, 2018

“Зогсох зогсоол”, гэрлэн дуут дохио нэгдсэн ажиллагааг явуулна

s5

Аймгийн Замын цагдаагийн тасгаас сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнийг зохицуулан замын цагдаагийн алба хаагч, сонсогч нар үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил цөөнгүй гарчээ. Дээрх зөрчлийн дийлэнх нь эгнээ байраа буруу эзлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас автомашинтай мөргөлдөх, шүргэлцсэн зам тээврийн осол эзэлж байна. “Сүүлийн долоо хоногийн мэдээгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчлийг илрүүлж, болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан. Энэ жилийн сар шинийн баярын гурав хоногт зам тээврийн ослын улмаас нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа” гэж аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Батцэнгэл мэдээллээ.

Манай аймгийн хувьд орон сууцны байр хоорондын авто зогсоолын талбай бага байдгаас иргэд автомашинаа зам дагуу хашлага давуулан зогсоож тавьдаг.  Харин сүүлийн жилүүдэд байр орон сууцны дундын авто замын өргөтгөлийг хийж  эхэлснээр дээрх зөрчил харьцангуй буурсан. Дулааны улирал эхэлж байгаа энэ үед иргэд автомашинаа ногоон байгууламж, хайс хашлага давуулж тавих, орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбайд зогсоох зэрэг зөрчил нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан аймгийн Замын цагдаагийн тасгаас “Зогсох зогсоол” нэгдсэн ажиллагааг амжилттай явуулж дуусгасан байна. Цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлнэ гэдгийг албаны хүн хэллээ.

Мөн тусгай зориулалтын гэрлэн дуут дохиог зөвхөн албаны шаардлагаар цагдаа, эмнэлэг, харуул хамгаалалтын, Онцгой байдлын газар, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг албан байгууллагууд ашигладаг журамтай. Сүүлийн үед жолооч нар автомашиндаа дуут гэрлэн  дохиог хэрэглэх тохиолдол гарах болсон. Энэ зөрчлийг таслан зогсоох үүднээс аймгийн Замын цагдаагийн тасгаас энэ сарын 28-наас эхлэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна