Нийтлэгдсэн: Tue, Feb 27th, 2018

Б.Бат-Эрдэнэ: Хүмүүс ёс зүйгээ алдсанаас болж авлигын хэрэгт холбогдож байна

B.B-Yaria-2018

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга нь албан тушаалаараа “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ–ийн дарга болдог юм байна. Энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Монголын уул, уурхайн томоохон компаниудыг удирддаг “Эрдэнэс монгол” компанийн ТУЗ–ын даргаар томилогдсон тэрбээр цаашид тус компанийн удирдлагын болоод санхүүгийн менежментийг сайжруулах чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж буйг сонирхлоо.

-Та “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ–ийн даргаар томилогдлоо. Цаашид уг компанийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.  Нэн тэргүүнд засч, сайжруулах шаардлагатай ямар ажлууд байна вэ?

-Баярлалаа. Ер нь төр өөрөө залгамж шинж чанартай байх ёстой. Бат-Эрдэнэ гэх хүн тус компанийн ТУЗ–ийн даргаар томилогдоод шинэ ажлыг зохион байгуулна гэхээсээ илүүтэйгээр төрийн залгамж халааг хэвийн үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд сайжруулах чиглэлээр ажлууд хийх шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

“Эрдэнэс Монгол” нь уул, уурхайн компаниудыг нэгтгэсэн төрийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг групп юм. Тодруулбал, тус компанийн удирдлага дор Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэс-Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Мон-Атом, Эрдэнэс Метан гэх мэт компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ч үүднээс “Эрдэнэс Монгол” компани нь дэлхийд яаж харагдана түүгээр Монголын уул, уурхайн компаниудыг үнэлнэ. Тэгэхээр нэгдүгээрт, толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанийн засаглалыг сайжруулах, хоёрдугаарт, авлигаас ангид байх түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлига үүсэх эрсдэлээс хамгаалах гэх авлигын эсрэг стандартыг нэвтрүүлэх шат дараатай ажлыг зохион байгуулна. Учир нь олон нийт уул, уурхайн салбарыг авлига ихтэй гэж харддаг. Энэ нь ч зөв байх. Яагаад гэвэл, газрын доорх баялаг, их хэмжээний мөнгө, тусгай зөвшөөрлийг тойрсон асуудлууд яригддаг учраас ингэж  харддаг байх.  Ер нь ганц уул, уурхайн салбар гэлтгүй төрийн алба, төрийн өмчит компанийг авлигатай холбогдуулан хардаг. Ийм хандлага нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулахад нөлөө үзүүлж байна.

-“Эрдэнэс Монгол” компани нь Авлига­тай тэмцэх ажлын менеж­ментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлэхээр болсноо мэдээллээ. Энэ стандартыг нэвтрүүлснээр тодорхой ямар үр дүн гарна гэж та харж байгаа вэ?

-ТУЗ–ийн даргын хувьд “Эрдэнэс Монгол” группийн хэмжээнд Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүмүүс стандартын талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Энгийнээр хэлбэл, стандарт нь эрсдэлээс сэргийлж тухайн компанид хэм, хэмжээ тогтооно гэсэн үг юм. Авлигын эсрэг стандартыг хэрэгжүүлснээр олон улсад IPO гаргахад, 1072 хувьцааг амь оруулах үйл ажиллагаанд том түлхэц болно гэж харж байгаа. Мөн олон улсад уул, уурхайн компаниудыг үнэлэх үнэлэмж дээшилнэ. Цаашлаад энэ нь Монгол Улсын авлигын индекс, үзүүлэлттэй уялдаж байгаа юм. Олон улсын зах зээлд IPO гаргахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг компаниуддаа нэвтрүүлсэн эсэх нь мэдээж нөлөөлнө. Нэгэнт олон улсад хувьцаагаа гаргах гэж байгаа бол олон улсын хууль, дүрэм, стандартыг дагахаас өөр замгүй.

-Монгол Улс авлигын индексээр 16 байраар ухарч олон улсад 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн мэдээллийг сонслоо. Бид авлигыг бууруулах чиглэлээр яг яаж ажиллах ёстой юм бэ?

-Монгол Улс дотооддоо төрийн байгууллагуудаа авлигын индексээр дүгнэдэг. Яг үүнтэй адил Монгол Улс олон улсын стандартын үнэлгээгээр ороод индексээ тодорхойлуулж байгаа. Миний мэдэж буйгаар сүүлийн гурван жил авлигын индекс буурч байна. Энэ бол маш том анхааруулга юм. Авлига ихтэй газарт ядуурал ноёрхдог. Баян ядуугийн ялгаа ихэсдэг. Авлига гэх ганцхан үгэнд тулгуурлан олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсон. Тэгэхээр авлигатай бүх шатандаа тэмцэж байх хэрэгтэй. Хүнийг сүүдэр дагадаг гэдэг шиг авлигыг хувь хүний ёс зүй дагадаг. Тэгэхээр авлига нь ёс зүйтэй салшгүй холбоотой. Хүмүүс ёс зүйгээ алдсанаас болж авлигын хэрэгт холбогдож байгаа юм. Ёс зүйтэй, хүмүүжилтэй хүн авлигад нэр холбогдоод байх нь бага шүү дээ. Тэгэхээр авлигыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, иргэдийн итгэлийг сэргээх, олон улсад нэр хүндээ өсгөх гэх мэт ажлуудыг хийх цаг нь болсон.

-“Эрдэнэс Монгол” компани олон улсын ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж байгаа гэж сонссон. Энэ системийг нэвтрүүлэхийн давуу тал нь юу юм бэ?

-XXI зуун бол мэдээлэл технологийн зуун. Гэтэл бид төөрөлдсөн олон цааснаасаа салаагүй л байна.Тиймээс бид “Эрдэнэс Монгол” компанийг ERP нэгдсэн системд холбох томоохон ажлыг хийж байна. Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани болон охин компаниудын санхүүгийн бүх мэдээллийг ганц кноп дараад л авдаг болох юм. “Эрдэнэс Монгол” группийн санхүүгийн бүхий л мэдээллийг цахимжуулж байна гэсэн үг. Ингэснээр анхан, дунд шатанд авлигыг бууруулах  ажил руу мөн давхар орж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ мэтчилэн компанийн засаглалыг илүү сайжруулах ёстой. Мөн зардлаа хэмнэх шаардлага бий. Үрэлгэн зардлуудыг танах хэрэгтэй. Төр зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлж ажиллаж чадахгүй бол зуун мянган жил мөрөөдөөд хөгжиж чадахгүй. Тэгэхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх нь чухал ажил шүү дээ. Монгол Улс дотооддоо хөгжихөөс гадна гадаадын шинэ технологиудыг авч хэрэгжүүлдэг байх ёстой юм. Энэ бүхэнд төр өөрөө маш сайн манлайллыг үзүүлж ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ жилийг Хариуцлагын жил болгон зарлаж, ярьж байгаа. Бид төрийн албаны бүх шатанд хариуцлага, санхүүгийн сахилга батыг сайжруулах төвшинд ажиллана.

Т.Хулан

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно