Нийтлэгдсэн: Wed, Mar 28th, 2018

Тэргүүлэгчид Хангалттай гэж дүгнэлээ

Bagiin hugjil-1

Аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаанаар “Аймгийн хэмжээнд 2018 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Ажлын төлөвлөгөөг Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатар танилцуулсан юм. Онцгой байдлын газар нь Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангитай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргасан байна. Энэ жилийн хувьд нөхөрлөлүүдтэй хамтрах , шашны зан үйлд анхаарч ажиллах зэргийг тусгажээ.

Bagiin hugjil-4

 Ажлын төлөвлөгөөтэй уялдуулж ИТХ-ын тэргүүлэгчид техник хэрэгслийн хангамжийн хүрэлцээ,  аймгийн хэмжээнд ажилладаг 15 нөхөрлөлтэй хэрхэн хамтарч ажиллах талаар асууж тодруулсан юм. Түүнчлэн нөхөрлөл нэрээр амралтын газар ажиллуулдаг асуудалд ямар арга хэмжээ авахыг тодрууллаа.

Аймгийн Онцгой байдлын газраас  шар усны үерийг гуравдугаар сарын 23-ны өдрөөр бүрэн зогсоосон. Шар усны үерийн үеэр ус  суваг шуудуунаас гарч халих тохиолдол элбэг байсан. Тиймээс далан шуудууны багтаамжийг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг Онцгойнхон танилцуулав.  ИТХ-ын тэргүүлэгчид “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 2018 оны ажлын төлөвлөгөө”-г Хангалттай гэж дүгнэлээ. Мөн тэргүүлэгчдийн зүгээс Албан байгууллагуудад  галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийх, БОАЖГ болон Сум дундын ойн ангийн оролцоог нэмэгдүүлж, ачааллыг хэт өөрсдөдөө авахгүй байхыг Онцгойнхонд сануулллаа. Харин ажлын тайлангаа энэ оны дөрөвдүгээр  улиралд багтаан танилцуулахыг үүрэг болгосон юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна