Нийтлэгдсэн: Fri, Mar 30th, 2018

С.Ганцогт “Браво”…..

Darga-1

           Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн 2017 оны тайлан, гүйцэтгэлийг авч хэлэлцсэн юм. Энэ үеэр Засаг даргын зөвлөлийн гишүүд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийг үгээ олохгүй магтаж, зарим тохиолдолд улсын хэмжээнд хэрэгжүүлэх тэргүүн туршлага маягийн зүйл ярьж өөрсдийгөө дэндүү дөвийлгөсөн.

Үүнээс нь ичсэн үү яасан, эсвэл ам ажлын зөрүү илт байсан болохоор дуугүй суухыг эс тэвчсэн үү Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт “Иргэн танаа” сонин чинь иргэдэд хүрэхгүй байна. Эмч нарт харилцааны ёс зүй гэж алга” гэж нэлээн бухимдсан. Тэрбээр “Хэд хэдэн зүйлийг онцгой анхаарах шаардлагатай байна. Дэд хөтөлбөрүүдийн үр дүн, хүрч байгаа түвшин, иргэдэд хүргэх ажлыг хийх хэрэгтэй байна. Иргэн танаа сониныг уншиж байгаа хүн цөөхөн байгаа. Хүмүүст хүргэх мэдээлэл, сувгуудыг нарийн олох шаардлагатай. Эмч дэд хөтөлбөрийн хүрээнд олон хүний нийгмийн асуудал шийдэгдэж байгаа. Гэсэн ч хүмүүсийн харилцаа хандлага, оочер дараалал их байдгаас иргэдэд учрах хүндрэл их байна. Өрхийн эмнэлэг болон хувийн эмнэлгийг тэгш хүртээмжтэйгээр ашиглаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, эмч нарын харилцаа хандлагыг өөрчлөхөд анхаармаар байна.  Ялангуяа БОЭТ-ийн эмч нарын харилцаа, хандлага төрийн ажлыг унагааж байна. Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай дэд хөтөлбөр төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж өгсөн.  Ажилд ороогүй,  түр болон байнгын ажлын байраар хангагдсан иргэдийн тоог баг тус бүрээр гаргах, эргүүл хамгаалалтын ажлыг үргэлжлүүлэх саналтай байна.

Songuuli-3

Амралт, чөлөөт цагийн талбай төслийг хэрэгжүүлэхдээ уялдаагаа сайн хангамаар байна. Баян-Өндөр сумаас 23 мянган өрхөөс санал авч, баг, сумын иргэдийн нийтийн хурлаар оруулж, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй зөвлөлдөж, тоглоомын талбай хаана байгуулахыг гаргаж ирсэн. Гэвч хоёр жил дараалан санал авахгүйгээр таамгаар оруулчихлаа. Жишээлбэл, Зэст баг дээр өнгөрсөн жил нэгдүгээр микрийн 14,15 дугаар байрны дунд тоглоомын талбай тавьсан. Энэ жил 17,18 дугаар байрны дунд тавьчихаж байгаа юм. Тэгээд залгуулаад суман дээр 17 дээр байрлуулсан байх жишээтэй. Захын хорооллуудын хүрэлцээ шаардлага байгаа. Эсвэл байрны хорооллын дунд 0-14 насны тоглоомын талбайд тоглох хүүхдүүдийн судалгаа гаргачихаад байгаа газруудаасаа авахгүй, автоматаар оруулаад ирсэн. Нөгөө талдаа хурлын хуралдаан дээр нэг бодлогын байгууллага байж, энэ нь буруу, энд тавихгүй, хасуулна гээд байлтай биш. Уялдаа ерөөсөө хангагдахгүй байгаа. Энэ тал дээр онцгой сайн анхаараад өгөөч гэж А.Бумансор даргаас хүсмээр байна. Уг нь энэ тоглоомын талбай бүгд захын  хорооллын хүүхэд  багачуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг сайжруулах, аймаг, сумын мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа учир уялдуулж ажиллахыг хүсмээр байна” гэв.

Дээрх ярианаас харахад, С.Ганцогт даргад баяр хүргэмээр юм шиг. Хуучин цагийн “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй”-н зарчмаар асуудалд зарчмын өөр байр сууринаас хандаж, бусдын утга учиргүй магтаад байгаа тэрхүү дэд хөтөлбөрүүдийн зарим үнэн нүүр царайг зоригтой “илчилсэн” түүнд “Браво” гэж хэлэх ч багадмаар.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ