Нийтлэгдсэн: Fri, Apr 13th, 2018

Тэргүүлэгчид архины зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ

Hural-2

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болов. Энэ удаад Тэргүүлэгчид нэр бүхий найман асуудлыг авч хэлэлцсэний нэг нь “Журамд өөрчлөлт оруулах тухай” байлаа. Аймгийн ИТХ-ын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/ ажилладаг. Тус зөвлөлөөс журам гаргаж түүндээ аймгийн хэмжээнд шөнийн 00.00 цагаас хойш ресторан, караоке баар, шөнийн дэлгүүр ажиллуулж болно хэмээн зааж түүнийгээ аймгийн ИТХ-ын хурлаар оруулж батлуулсан. Энэ үйл явдал өнгөрсөн оны сүүлчээр өрнөж улмаар аймгийн хэмжээнд дээрх нэр бүхий газруудаар архи худалдаалдаг болсноор цахим орчинд шүүмжлэл өрнөсөн. Үүнээс улбаалаад аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс журманд өөрчлөлт оруулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулсан. Улмаар Тэргүүлэгчид хэлэлцээд баар, ресторан, шөнийн дэлгүүрийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар оруулах шийдвэр гаргалаа.

Харин аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс ресторан, караоке баарны шөнийн 03.00 цаг хүртэл ажиллах цагийн хуваарийг өөрчилж хуучнаар нь болгох саналыг дэмжжээ. Харин урин дулаан цаг ирж манай аймгийг дайран өнгөрч байгаа гадна дотны иргэд цэвэр ус ч худалдан авах боломжгүй байгаа байдлыг харгалзан шөнийн дэлгүүрийг хэвээр нь ажиллуулах саналаа ирүүлжээ.

Өнөөдөр зарим нэг албан ёсны мэдээллээс харвал цагаан сарын өмнөөс рестораны шөнийн цагийн хуваарьт хязгаарлалт хийсэн гэж байгаа ч тэр нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байлаа. Зарим нэг тэргүүлэгчийн хувьд “Манай аймаг өөрийн гэсэн онцлогтой. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид өглөө эрт ажилдаа гардаг тул орой эртхэн унтдаг. Тиймээс шөнийн цагаар архи, согтууруулах ундаа зарах нь утгагүй. Зөвшөөрлийг нь цуцлая” хэмээн саналаа гаргаж байлаа. Ямар ч байсан аймгийн ИТХ-ын хуралдаанаар шөнийн 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх асуудлыг шийдэхээр боллоо.Hural-2

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Захирагчийн албаныхан яагаад таг чиг болчихов, арай…
  • “Ном ярьж өгье”….”Цагаан гэгээ”………
  • Д.Батбилэг: Сүү нь тараг болдоггүй ш дээ, Бат-Өлзий дарга аа
  • “Өвчтэй” дарга машинаа бариад давхиад л байх уу
  • 100.000-д ганц тохиолддог судасны хавдраар шаналж буй 27-хон настай бүсгүйд туслаарай
  • Д.Батлут: Бид өдөрт 600 метр куб хог “үйлдвэрлэдэг” үйлдвэрлэгч болжээ
  • Бид тугаа мандуулъя, дарга нар туузаа хайчил л даа
  • Төгсөх ангийн сурагчдад “Мэргэжил сонголт”-ын мэдлэг олголоо
  • Б.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэгт сурсан зүйлээ гэртээ хийдэг дадал суулгах нь чухал
  • Сонгогчдоо ялгаварласан “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” гэж байдаг уу
  • Дэнжид дарга нарын “десант” буув
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • 14 компанийн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна
  • Ц.Ойдов “Төлөөлөгчийн нэг өдөр”-өөр иргэдтэйгээ уулзав
  • “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулж байна
  • “Дан дээлтэй гарсан Даваадорж минь даараа болов уу яагаа бол”
  • Шагчдыг тун удахгүй “ажилд нь гарах нь ээ”, энэ төр
  • Д.Бүүвэйбаатар: Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр байлгүй
  • Дахин сонгуулийн асуудал шийдэгдтэл нөхөн сонгуулийг зарлахгүй
  • Д.Эрдэнэбат: Дутаад байгаа 60 сая төгрөгийг “Медипас”-аас гаргуулах хэрэгтэй
  • Тэргүүлэгчид архины зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
  • “Хөх Монгол цогцолбор”-т хөхүүрийн айраг “зарж байна”
  • Нутгийн хүүгийн хүсэлт ажил хэрэг болох нь ээ
  • Д.Мөнхтогоо: Өвөг дээдсийнхээ шарил дээгүүр туучаад л байна даа
  • Найман саяын өртэй ч найдвар тээсэн Сэрэг дүрийн эргэн тойронд
  • Тэргүүлэгчид танилцах аялал хийв
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР