Нийтлэгдсэн: Fri, Apr 13th, 2018

Д.Эрдэнэбат: Дутаад байгаа 60 сая төгрөгийг “Медипас”-аас гаргуулах хэрэгтэй

Hural-2

“Халдварт бус өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөр”-ийг  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталлаа. Энэ жилээс эхлэн 2021 он хүртэл хэрэгжих уг хөтөлбөрийг эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.  Аймгийн хэмжээнд зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг халдварт бус өвчин өндөр үзүүлэлттэй гарчээ. Тиймээс энэ өвчлөлд онцгой анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Нас баралтын дийлэнх хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа бөгөөд өвчлөгсдийн 69 хувь нь хожуу үедээ буюу 3,4 дүгээр шатандаа оношлогджээ.

Шүд өвчилснөөр 200 орчим өвчний суурь болдог. Энэ өвчлөлийг зайлшгүй анхаарах халдварт бус өвчний нэгээр тооцож байна. Улсын хэмжээнд 5-9 настай хүүхдийн 90 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй байна. “Ерөнхий боловсролын гурван сургуульд шүдний кабинет байгуулсан. Сургуулийн сурагчдыг  хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчлүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж байна” гэж аймгийн ЭМГ-ын дарга Т.Мөнхцэцэг мэдээлэв.

Hural-5

Халдварт бус өвчнийг бууруулах , урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг сайжруулах зорилготой ажилд хувийн хэвшлийн эмнэлгийг хамруулах ёстой. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төсөл хөтөлбөрт ач холбогдол өгч оролцохыг Тэргүүлэгчид онцолж байлаа. Тэргүүлэгч Д.Эрдэнэбат “ Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхээр хувийн эмнэлэгт очдог.  Харин эмчилгээ хийсний дараа үр дүнгүй байгааг хэлэхэд, өөр газарт оч гэж тавласан хариулт өгдөг эмнэлэг ч байна. Нэрийг нь дурьдаад яахав. Хүний эрүүл мэндийн төлөө ингэж ажилладаг газар байхад, яаж халдварт бус өвчнийг багасгах вэ. Нийгмийн хариуцлагын асуудал гэж байдаг.  Медипас эмнэлэг бол Эрдэнэт үйлдвэрийн  ажилчдын хөлс хүчээр боссон. Энэ төсөлд 60 гаруй сая төгрөг дутсан гэсэн. Дутаад байгаа тэр мөнгийг Медипасаас  гаргуулах хэрэгтэй.  Бидний хөлс хүчээр бүтсэн газарт мөнгө олж байгаа. Би Эрдэнэт үйлдвэрийн ажилчин. Манай эмнэлэг болно гэж байгуулсан. Дараа нь өөр тийшээ явчихсан. Ийм гарц байж болно биз дээ. Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиллыг энэ хөтөлбөрт оролцуулах шаардлагатай. Яагаад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  аймгийн иргэдийн нэг асуудлыг чирээд явж болохгүй гэж… Хангалттай боловсон хүчин, санхүүгийн чадамж бий.  Энэ талаар та бүхэн санаачлагатай ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Тэргүүлэгчдийн зүгээс эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх өрхийн эмнэлгийн ажилчдын тоог нэмэх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг санууллаа.  

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна