Нийтлэгдсэн: Fri, Apr 13th, 2018

Дахин сонгуулийн асуудал шийдэгдтэл нөхөн сонгуулийг зарлахгүй

Hural-1

              Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Баянцагаан багт болох нөхөн сонгуулийн товыг зарлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос зарим аймаг, сумын ИТХ-ын тойрог дээр нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 24-ний ням гарагт явуулах тухай албан тоот ирүүлсэн аж. Тиймээс Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нөхөн сонгуулийн товыг дөрөвдүгээр сарын 15-наас өмнө зарлах нь аймаг, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн үүрэг учраас энэ удаад манай аймгийн хувьд Баянцагаан багт болох нөхөн сонгуулийн товын талаар Тэргүүлэгчид хуралдлаа. Ингээд нөхөн сонгууль тойрсон асуудлыг хүрээнд гарсан Тэргүүлэгчдийн байр суурийг хүргэж байна.

-И.Баасанжав: Улсын дээд шүүхээс манай аймагт дахин сонгууль явуулах шийдвэр гарсан. Нэр бүхий 28 хүний сонгогдох эрхийн асуудал яригдаж байгаа. Мөн аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан, буугдаагүй гэдэг яриа гарч байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-П.Пүрэвлхагва: Авгай нөхөр хоёр хэрэлдсэнээс болж багийг тараадаггүй юм. Хоёр шатны шүүхээс нам дотроо маргасан асуудлыг хүлээж аваагүй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас асуудлыг гаргаж ирсэн.  Нөгөө талд нь өнөөдөр аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Таны ч эрх ашиг хөндөгдөж байна. Аймгийн ИТХ-д дахин сонгууль явуул гэсэн бичиг ирээгүй. Бид бүрэн эрхээ хамгаална. Шүүхийн шатанд асуудал явж байгаа.

-С.Батжаргал: Баасанжав тэргүүлэгч маань өөрийнхөө бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс шүүхийн шатанд яваа энэ асуудлыг шийдэгдтэл Даваадорж төлөөлөгчийн тойрогт болох нөхөн сонгуулийн тов зарлах асуудлыг хойшлуулах саналтай байна. Бүх асуудал шүүхээр шийдэгтэл нь хүлээе л дээ.

-И.Баасанжав: Би өөрийн болон та бүхний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлээгүй. Гагцхүү үүсээд байгаа нөхцөл байдалд хурлын даргын зүгээс мэдээлэл өгөөч л гэж хүссэн юм шүү. Харин хурлын дарга хууль тайлбарлаад байх шиг. Хуулийг өөрийнхөөрөө тайлбарлах эрх хэнд ч байхгүй.

Hural-3

-Д.Батбилэг: Энэ жил улсын төсөвт тодотгол байхгүй. Аймгийн төсөвт сонгуулийн хороо байгуулах, сонгууль явуулах төсөв байгаа юм уу. Сонгуулийн хороо татан буугдсан гэж ойлгож байгаа. Дахиж байгуулах юм уу. Миний эрх ашиг хөндөгдөж байна. Надад итгэж, надад саналаа өгсөн Уурхайчин багийн иргэд, сонгогчдын эрх ашиг хөндөгдөж байна. Нөхөн сонгуулийн тов зарлах асуудлыг хойшлуулъя.

-П.Пүрэвлхагва: 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуулийн зөвхөн  урсгал зардалд 178 сая төгрөг зарцуулсан. Энэ жилийн төсөвт сонгууль явуулах урсгал зардал суугаагүй. Батдэлгэр даргатай аймгийн сонгуулийн хороо шүүхийн асуудалд хариуцагчаар оролцсон. Тэдний зүгээс шүүхэд албан ёсоор тайлбараа гаргасан. Мөн бидний эрх ашиг гэж нэг юм бий. Бид эрхээ хамгаална. Эрхийнхээ хүрээнд шүүхэд хандсан. Цаашид Үндсэн хуулийн Цэцэд ч хандах болно. Нэг намын дотор болсон маргаанаас болоод ийм байдалд хүрвэл сонгууль явуулж яах юм бэ. Сонгууль болдог, нэг намын тал нь шүүхдээд хоёр жилийн дараа орж ирдэг болвол сонгууль явуулж яах юм бэ. Утгагүй юм. Дахин сонгууль явуулах тухай албан бичиг ирээгүй. Харин нөхөн сонгууль зарлах эрх нь бидэнд бий.

Hural-5

-Л.Эрхбаатар: Нөхөн сонгуулийн товыг зарлах явдлыг хойшлуулах нь хууль зөрчих үү

?

-П.Пүрэвлхагва: Би хуульч биш, хууль тайлбарладаг нь ч биш. Аймгийн ИТХ олонхиороо шийдвэрээ гаргадаг. Дээд шүүхийн шийдвэр дээр өөр асуудлаар маргаан өрнөж байгаа. Нөхөн сонгуулийн товыг хойшлуулсан нь хууль зөрчих, зөрчихгүйг би мэдэхгүй. Олонхийн шийдвэрээр явна.

-Д.Эрдэнэбат: Би Батжаргалын саналыг дэмжиж байна. Ганцхан тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага байхгүй.

Ингээд Тэргүүлэгчдийн олонхийн саналаар Баянцагаан багт болох нөхөн сонгуулийн тов зарлах асуудлыг хойшлуулахаар боллоо.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Захирагчийн албаныхан яагаад таг чиг болчихов, арай…
  • “Ном ярьж өгье”….”Цагаан гэгээ”………
  • Д.Батбилэг: Сүү нь тараг болдоггүй ш дээ, Бат-Өлзий дарга аа
  • “Өвчтэй” дарга машинаа бариад давхиад л байх уу
  • 100.000-д ганц тохиолддог судасны хавдраар шаналж буй 27-хон настай бүсгүйд туслаарай
  • Д.Батлут: Бид өдөрт 600 метр куб хог “үйлдвэрлэдэг” үйлдвэрлэгч болжээ
  • Бид тугаа мандуулъя, дарга нар туузаа хайчил л даа
  • Төгсөх ангийн сурагчдад “Мэргэжил сонголт”-ын мэдлэг олголоо
  • Б.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэгт сурсан зүйлээ гэртээ хийдэг дадал суулгах нь чухал
  • Сонгогчдоо ялгаварласан “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” гэж байдаг уу
  • Дэнжид дарга нарын “десант” буув
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • 14 компанийн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна
  • Ц.Ойдов “Төлөөлөгчийн нэг өдөр”-өөр иргэдтэйгээ уулзав
  • “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулж байна
  • “Дан дээлтэй гарсан Даваадорж минь даараа болов уу яагаа бол”
  • Шагчдыг тун удахгүй “ажилд нь гарах нь ээ”, энэ төр
  • Д.Бүүвэйбаатар: Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр байлгүй
  • Дахин сонгуулийн асуудал шийдэгдтэл нөхөн сонгуулийг зарлахгүй
  • Д.Эрдэнэбат: Дутаад байгаа 60 сая төгрөгийг “Медипас”-аас гаргуулах хэрэгтэй
  • Тэргүүлэгчид архины зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
  • “Хөх Монгол цогцолбор”-т хөхүүрийн айраг “зарж байна”
  • Нутгийн хүүгийн хүсэлт ажил хэрэг болох нь ээ
  • Д.Мөнхтогоо: Өвөг дээдсийнхээ шарил дээгүүр туучаад л байна даа
  • Найман саяын өртэй ч найдвар тээсэн Сэрэг дүрийн эргэн тойронд
  • Тэргүүлэгчид танилцах аялал хийв
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР