Нийтлэгдсэн: Mon, Apr 16th, 2018

Д.Бүүвэйбаатар: Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр байлгүй

Urt-5

“Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын шадар туслах бөгөөд Тамгын хэлтсийн даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨҮГ-ийн захирал Д.Бүүвэйбаатар болох гэж байна” хэмээсэн яриа Ардын намын цагаан байшингаас хальж Уртцагааныг уруудаад Эрх чөлөөний өргөн чөлөөгөөр ороод Эрдэнэтийн гудамжаар хөврөх шиг л болсон.

МАН-ын гэлтгүй зарим нэг хүн аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Бүүвэйбаатарын эрэлд гарч таньж мэдэхгүй нэг нь нутаг усыг нь асууж сураглаад гарч өгсөн. Үйлдвэрийн Ерөнхий захирлын шадар туслах, Тамгын хэлтсийн дарга гэдэг бол орлогч захирлуудаас ч илүү мэдэлтэй том албан тушаал юм. Энэ албан тушаал дээр “тохоон томилогдох” сураг ажигны эзэн Д.Бүүвэйбаатартай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед өөрийг чинь Эрдэнэт үйлдвэрийн Тамгын хэлтсийн дарга болж байгаа гэж яриа гарч байна. Албан тушаал дэвших гэж байгаа гэдэг үнэн үү?

-Үгүй, би үйлдвэрийн Тамгын хэлтсийн дарга болох гэж гүйсэн юм алга. Өмнөх ажлаа хийгээд л явна. Тэгээд ч барын сүүл явснаас батганы толгой явсан нь дээр байлгүй дээ.

– Ийм яриаг нэг гэлтгүй нэлээн хэдэн хүний, тэр дундаа танай намынхнаас сонссон. Ор үндэсгүй зүйл биш гэж үү?

-Үгүй ээ, ёстой тийм зүйл байхгүй. Өмнөх ажлаасаа илүү гарахгүй л явна

-Таны албан тушаал ахих болсон явдлаас үүдээд орны хүнийг чинь сонгох тал дээр аймгийн Засаг дарга Д.Батлут, орлогч А.Түвшинжаргал нар “барилцаж авсан”  тухай ч ярьж байна?

Тийм яриа гарсан байсныг бол дуулсан. Гэхдээ тийм зүйл огт болоогүй. Би ажлаа өгөх дээрээ тулвал “Эрдэнэт ус”-ын даргаар хэнийг томилохоо би мэднэ шүү дээ. Зарим нэг хүний хувьд намайг зайлуулах гээд байгаа юм уу, бүр үнэхээр явуулах гээд байгаа юм уу “Чи ажлаа өгөх гэж байгаа бол намайг болгочих. 100 сая төгрөг өгье” гэж дуугарч ч байсан. Намайг өдөөд байгаа юм уу яагаад байгаа юм бол

, ойлгохгүй л байна. Ямар ч байсан би үйлдвэрийн Тамгын хэлтсийн дарга болохгүй. Өмнөх ажлаа хийгээд л явна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ