Нийтлэгдсэн: Tue, Apr 24th, 2018

Д.Батбилэг: Сүү нь тараг болдоггүй ш дээ, Бат-Өлзий дарга аа

Ex-4

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хурлаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц байдлын тухай асуудлыг авч хэлэлцсэн. Энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг Жаргалант сумын ногоочдын тарьсан ногооны чанарын талаар болон тус сумын малын эрүүл ахуйн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр

“Жаргалант сумын малын махыг хүнсний хэрэгцээнд хэрэглэхэд үнэхээр хүндрэлтэй. Нядлаад дотор гэдсийг нь гаргаад үзэхэд уушиг нь тэр чигээрээ устчихсан байдаг. Би өөрөө хувийн сүүний үйлдвэр ажиллуулж байсан. Үнээний сүү нь тараг болж бүрэлддэггүй ш дээ, Бат-Өлзий дарга аа. Та бүхний танилцуулаад байгаа тэр шинжилгээний хариу чинь иргэд мах, сүүг нь хэрэглэж болно гэж гарсан нь үнэн юм бол тэдэнд хүргэ л дээ, Хүнс хөдөө аж ахуйн газар аа. Та бүхний тайлангаас харвал мах, сүүг нь хэрэглэж болно гэж гарсан юм бол иргэддээ хүргэ, энэ мэдээллээ.

Дээр нь танайхаас дээж авч боловсруулдаг лабораторийн асуудал байнга яригддаг. Энэ лаборатоирд хийсэн шинжилгээнийхээ хариуг хэвлэл мэдээллээр ил болго л доо. Өнөөдөр Эрдэнэтийн хувьд хүнсний аюулгүй байдал хамгийн чухал асуудал. Мал аж ахуй, газар тариалан бас ч гэж учиртай. Бидний идэж ууж байгаа зүйл аюулгүй юу гэдэг нь нэн тэргүүнд тавигдах ёстой. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал хамгийн эн тэргүүнд тавигдаж байгаа. Эрдэнэтийн иргэдийн хувьд хүнсний аюулгүй байдал нэг номерийн асуудал байх ёстой. Энэ тал дээр та бүхэн анхаарч ажиллах ёстой гэж бодож байна” хэмээсэн юм.  Тэргүүлэгчдийн хурал болсноос хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ талаарх мэдээллийг иргэдэд хүргээгүй л байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ