Нийтлэгдсэн: Fri, Apr 27th, 2018

Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа

To-1

Амарын талбай бол Эрдэнэт хотын төв цэг. Баруун, зүүн хойш урагшаа хөлхсөн их хөлийн газар. Тэгээд ч иргэдийн хувьд залуу сайхан хотынхоо төв талбайгаар дайран өнгөрөх, зорин очих нь элбэг. Даанч энд эмх замбараа, төрийн хяналт, төрийн бодлого гэж алга. Үдээс хойш  болоход хүүхдийн тоглоомоор энэ талбай дүүрдэг. Үүгээр дамжин өнгөрдөг, замаар яваа хүүхдээ хөтөлсөн, дагуулсан иргэд Амарын талбайгаар гарсан биш хэдэн хүнд татвар төлөх “ялд” унадаг. Өөрөөр хэлбэл, Амарын талбайгаар хүүхдээ хөтлөөд дайран өнгөрснийхөө “түрээсийн төлбөрт” мөнгө төлж хүүхдийнхээ хүслийг хангах хэрэг гардаг. Хүүхэд л болсон хойно сэтгэлээ ханасны дараа л “гэртээ харих уу” гэж хэлнэ. Тэр болтлоо машинд суух, дугуй унах, чадвал скутерээр тоглох гээд байгаа бүхий л зүйл дээр гарч үзэхийг хүснэ.

To-2

Үйлчилгээ эрхлэгчдэд ямар ч зөвшөөрөл байхгүй

Энэ талбай дээр хүүхдийн тоглоомон машин ажиллуулж нэг талаар иргэдэд үйлчилж байгаа гэх, нөгөө талдаа ямар ч хараа хяналтгүй дураараа дургигч иргэдийн хувьд “намайг хэн хэлж нохойг хэн саах вэ” гээд 5 минут машинд суулгаад 1500 төгрөг, дугуйгаар нэг удаа талбайг тойроход 2000 төгрөгийн төлбөр авдаг. Энд хүүхдийн тоглоомон машин, унадаг дугуйны үйлчилгээ үзүүлж байгаа иргэдэд Амарын талбайд үйлчилгээ явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Ердөө л дураараа дургисан үйлдэл. Тэдэнд хяналт тавьдаг төр гэж өнөөдөртөө л лав Эрдэнэт хот цаашлаад Баян-Өндөр сум, Орхон аймагт байхгүй. Нэр бүхий 5-6 иргэн доод тал нь 5 түүнээс дээш тоглоом авч ирээд түүнийгээ хүүхдүүдэд ашиглуулсаны төлбөрийг авч халаасаа дүүргэж байгаа болохоос тэдэнд хүлээх Үүрэг ч гэж алга.

Энэ талаар бид Баян-Өндөр сумаас тодруулсан юм. Сумын ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Өсөхжаргал “Өнөөдөр Амарын талбай дээр үйлчилгээ үзүүлж байгаа 5-6 хүн бий. Ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тэдэнд шаардлага тавих хэсгийн цагдаа нар нь амарчихсан учраас яаж ч чадахгүй байна. Сум, орон нутаг, хяналтын байгууллагаас ямар ч  хяналт тавьдаггүй. Хэсэг хүмүүс дулаан оронгуут дураараа ирээд тоглоомон машин ажиллуулдаг. Намайг 2017 онд ажилд ороход энэ хүмүүс 10 шахам жил бид энд ажиллаж сурсан. Ажлаа хийнэ гэдэг. Удахгүй тэдэнд албан ёсны зөвшөөрөл олгоно. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 тоот тогтоолоор Худалдаа үйлчилгээ явуулахад мөрдөх журам, зөвшөөрөл олгоход авах хураамжийг баталсан. Энэ журмаар бол үйлчилгээ үзүүлэгч иргэн сард 5000 төгрөгийн хураамж төлдөг. Одоо бид энэ ажлаа эхлүүлэх гэж байгаа” гэлээ.

Амарын талбайд автомашин байрлуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж 2013 онд Г.Зоригт даргын үед гарсан. Түүнээс өмнө энд тоглоомон машин биш жинхэнэ автомашинууд Амарын талбайг харин ч нэг эзэгнэдэг байсан. Аймгийн Засаг дарга асан Г.Зоригт Амарын талбайг ард түмэндээ авч өгсөн гавьяатай. Харин өнөөдөр Амарын талбай амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн 5-6 хүний мэдэлд, өмчлөлд шилжээд эрдэнэтчүүд тэднийг тэжээж байна.

To-4

Хүүхдийн хүчирхийлэл энд бодитоор өрнөдөг

             Хүчирхийлэл гэхлээр монголчууд их томоор сэтгэдэг болжээ. Уншигч та ч бай, аймаг орон нутгийн удирдлагууд Амарын талбайд нэг оройг өнгөрүүлээд үздэг болоосой. Ямар ч эмх замбараагүй, дур зоргоороо байдаг энэ үйлдлийн хохирогч нь хүүхдүүд болдог. Биднийг энэ талбайд нэгэн оройг өнгөрүүлэхэд өөр хоорондоо мөргөлдөх, дугуй, скутерээсээ унах, бусдад мөргүүлэх, дайруулах зэргээр хүүхдүүд өртөж байна. Дугуйнаас унасан хүүхдийнхээ нулимсыг арчсан аргадсан, загнасан, гуйсан эцэг эх, асран хамгаалагчийн дүр төрх энд тэндгүй. Түрээслүүлэгчид хүүхэд унаад уйлах, бэртэж гэмтэхэд харин ч нэг тоохгүй дээ. Эсрэгээрээ “машин эвдчихлээ, мөнгөө төл” гэж дайрах нь энүүхэнд.

Хамгийн аймшигтай нь энд ирсэн хүүхдүүд эцэг эхийгээ, эргэн тойрныхоо хүмүүсийг баян ядуугаар нь дуудаж, бачимдсандаа хэлэх үгээ олж ядаж байна. Бидний хажууханд байсан бүсгүй “Одоо явъя , миний хүү. Чи гурван тоглоомон дээр суулаа. Ээж нь мөнгөгүй болчихлоо” гэв. Хүү харин “Үгүй, би дахиад машин дээр суумаар байна. Энэ хүүхдүүд тоглоод байхад би яагаад сууж болдоггүй юм бэ” гэх нь дуулдана. Зарим нэг эцэг эх “АТМ хаана байдаг билээ”, “Унааны мөнгөгүй боллоо шүү дээ”, “Одоо болно, замаараа дэлгүүр ороод талхаа аваад явъя” гэх зэргээр тэднийг аргадах гуйх нь энүүхэнд. Талбайн баруун хойд буланд нэгэн аав “зөрүүд нөхөр”-т үгэнд орохгүй болохоор “таван салаа боов” өгч байна. Өнөөх хүү өвдөхийн эрхэнд үгэнд нь ороод дагаад гүйлээ. Дунд сургуулийн хоёр охин “Намуунаагийн аав ээж нь орой болгон хоёр дүүтэй нь энд тоглуулдаг гэсэн гоё юм аа, тийм ээ. Харин тийм ээ. Аав нь ГОК-д том дарга хийдэг, өндөр цалинтай юм чинь тэгэлгүй яадаг юм бэ” гэсээр зөрж өнгөрч байна.

To-3

Амарын талбайг эзэгнэгчид шөнө дөлөөс нааш эндээс ховхрохгүй. Яг л согтууруулах ундаа зардаг дэлгүүр шиг. Учир нь өнөөх тоглоомон машинууд нь гайхалтай гэрэл, гэгээтэй. Өөрөөр хэлбэл, шөнө  болсон ч машины гэрэл асдаг учраас хүүхдүүдэд чөлөөтэй гэсэн үг. Талбайгаар дүүрэн хог, чихрийн цаас, энд тэндгүй хаясан ундааны сав. “Түрээслэгчид” үүнийг юман чинээ бодохгүй. Мөнгө олж л байвал, үйлчлүүлэгч ихтэй байвал Амар өвөөгийн эргэн тойронд хогон овоо босох ч хамаагүй. Ийм л дүр зурагтай, өнгө төрхтэй Эрдэнэт хотын төв Амарын талбайгаас хийсэн нэгэн сурвалжлагыг уншигчиддаа хүргэж байна. Өнөө өглөө 8.00 цагт талбай дээр зориод очтол Хот тохижуулах газрын талбай хариуцсан үйлчлэгчид цэмбийтэл цэвэрлэжээ. Ажилдаа ирж байгаа дарга албан тушаалтан бүү хэл, иргэдэд ч Амарын талбай дээр өмнө нь юу ч болоогүй, ямар ч хог тариагүй мэт дүр зураг өглөө бүхэн угтдаг болохоор оройны амьдралыг тоож харахгүй байгаа юм болов уу.

Амарын талбайд худалдаа, үйлчилгээ явуулахад мөрдөх журам, зөвшөөрөл олгоход авах хураамжийг Баян-Өндөр сумаас олгодог учраас С.Ганцогт даргад энэ удаагийн сурвалжлагыг хаягаллаа. Та харин бодит мэдээллийг өгсөн мэргэжилтнээ аашилж, зандрахаас өмнө асуудлыг шийдэхийг бодоорой. Тэгээд ч иргэд Амарын талбайд амар тайван алхахыг хүсч байна. Хүүхдээ орой бүр машинаар тоглуулахыг хүсдэг тэр эрхмүүдэд болон хүүхдээр бизнес хийж хэт их ашиг олох гэсэн 5-6 хүний нийтэд зориулсан үйлчилгээг Наадмын талбайн орчимд явуулбал ямар вэ. Баян-Өндөрчүүд нийтээрээ хэлэлцээд шийдвэл зөв болно. Тэгээд ч үр хүүхэддээ хайртай, тэднийгээ баярлуулах гэж байгаа эцэг, эхчүүд хүүхдээ хөтлөөд зориод очдог газартай байг л дээ. Түүнээс биш төв талбайг бараадуулж орхиод гэрийнхээ цонхоор хааяа нэг шагайж харчихаад хүүхдээ баярлуулж байна гэвэл өөрийгөө л хуурсан хэрэг биш үү.

To-5

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө