Нийтлэгдсэн: Tue, May 15th, 2018

Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ

Ba-2

Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, ажлын үр дүнгээ танилцууллаа.  Нийгмийн даатгалын хэлтэс нь төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулахын тулд үйл ажиллагаандаа шинэ төсөл хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, “Ухаалаг ажлын байр төсөл”-өөр нийгмийн даатгалын үйлчилгээг олон шат дамжлагатай авдаг байсныг халжээ. Өөрөөр хэлбэл даатгуулагч нэг үйлчилгээг авахын тулд дунджаар 30-40 минут зарцуулж, олон байцаагчаас гарын үсэг тодорхойлолт авах шаардлагатай болдог. Тэгвэл даатгуулагч зөвхөн нэг байцаагчаас даатгалын үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж өгчээ.

Нийгмийн даатгалын хэлтэс нь төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор иргэдийн санал хүсэлт авах, мэдээлэл өгөх, шуудан үйлчилгээний захиалга авах 7035-6699 утсыг ажиллуулж эхэлсэн байна.  Мөн Нийгмийн даатгалын төсөл хөтөлбөрөөр нийгмийн даатгалын үйлчилгээг сурталчлан таниулах ажлыг хийжээ. Үүний үр дүнд 2018 онд монгол улсын хэмжээнд сайн дурын даатгуулагчийн тоо буурсан ч зөвхөн манай аймагт сайн дурын даатгуулагчийн тоо өссөн гэдгийг онцоллоо. Тиймээс цаашид Нийгмийн даатгалын хэлтсээс  “Ухаалаг ажлын байр” төсөл хөтөлбөр болон бусад хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдээллээ.

Ba-3

“Ухаалаг ажлын байр” төсөл хэрэгжихээс өмнө үйлчлүүлэгч тэтгэвэр тогтоолгохын тулд 4-5 дамжлагаар үйлчилгээ авдаг байсныг халж, 20 минутанд бүх үйлчилгээг авах боломжтой болжээ.

А.Чимэг

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа