Нийтлэгдсэн: Tue, May 15th, 2018

Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно

Sum-1

Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Баян-Өндөр сумын ЗДТГ-т хүлээн авч эхэлсэн байна.  Жилдээ хоёр удаа олгодог уг зээлийн эхний бүртгэлд 200 сая төгрөгийг төсөвлөжээ.  Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас Сум хөгжүүлэх сангийн зээлийг  2011 оноос хойш олгож эхэлсэн. Зээл хүсэгчийн материалыг  тавдугаар сарын 7-ноос 21-нийг хүртэл авах юм. Сум хөгжүүлэх сангийн зээлд Баян-Өндөр сумын харьяат , байнгын оршин суугч, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч иргэн  аж ахуй нэгж, хоршоо нөхөрлөл хамрагдах боломжтой.  Үүнээс иргэн 10 хүртэлх сая төгрөг, аж ахуй нэгж, нөхөрлөл хоршоо 15 хүртэлх сая төгрөгийг зээлээр авах эрхтэй юм.

Sum-2

Иргэн, ААН, хоршоо, нөхөрлөлөөс төсөл хүлээн авахгүй

Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэн аж ахуй нэгж, гурил гурилан бүтээгдэхүүн, мах, сүүн бүтээгдэхүүн, барилгын материал үйлдвэрлэгч, оёдол, сүлжмэл, импортын бүтээгдэхүүн орлох үйлдвэрлэл эрхлэгч байх. Мөн гэр хорооллын алслагдсан багийн иргэдэд нэн шаардлагатай үсчин, гар утас засвар, гутал засвар, халуун ус зэрэг үйлчилгээ эрхлэгчид зээлд хамрагдах боломжтой юм.

2018 онд зээлийн материалд төслийг хамт авахгүй гэдгийг мэргэжилтэн онц

лов. Учир нь сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдагсад төсөл оруулж ирэхдээ өөрсдөө бичилгүй хувь хүнээр өндөр үнээр бичүүлдэг. Төсөл хамгаалалтад орохдоо тухайн төслөө тайлбарлаж чаддаггүй байна. Иймд зээл хүсэгчийн материалыг сонгосны дараа төсөл бичих сургалтанд хамруулж, иргэд өөрсдөө төслөө бичих болно гэдгийг  Баян-Өндөр сумын Хөдөлмөр эрхлэлт, Сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Л.Буянхишиг  хэллээ.

 Зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,1 хувийн алданги тооцдог. Сум хөгжүүлэх сангийн зээл авагч заавал барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай.  Зээл авсны дараа 2-3 сарын дотор үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцдаг.  Жилдээ хоёр удаа аудитын шалгалт ордог байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ