Нийтлэгдсэн: Wed, May 16th, 2018

Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү

Za-1

Даваа гарагийн шуурхай дээр аймгийн Засаг дарга Д.Батлут нэгэн анхаарал татам мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Энэ жил манай аймгийн хувьд бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ. Тэр бүү хэл сурагчдын хийсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг эрдэнэтчүүдэд танилцуулж улмаар зах зээлд нийлүүлнэ. Саяхан бид 20 дугаар сургуулийн бүтээлч хүүхдүүдийн хийж бүтээсэн гар урлалын бүтээгдэхүүнтэй танилцсан. Тэндээс аймгийн захиргаа 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн. Гадна, дотноос ирсэн зочид төлөөлөгчдөд өгөх гарын бэлгэнд  сурагчдынхаа хийсэн бүтээгдэхүүнийг сонгодог болно. Худалдан авах ажиллагааныхан ч энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Тун удахгүй аймгийн хэмжээнд сурагчдын хийсэн бүтээгдэхүүнээр үзэсэгэлэн худалдаа зохион байгуулна. 20 дугаар сургуулийн сурагчдаас бид 1.5 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл худалдан авлаа. Одоо мөнгийг нь банкинд данс нээж хадгаламж хэлбэрээр олгоно. Тэднийг хадгаламжтай болгоно. Хүүхдүүд ч үүнээсээ урам авах ёстой. Бид хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг бодитоор үнэлж урамшуулна. Та бүхэн хүүхдүүдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнийг хараарай. Үнэхээр хөөрхөн зүйл байна. Тэдний хийсэн бүтээгдэхүүнийг гарын бэлэг болгож гадны зочиддоо барьдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ тал дээр илүү анхаарч ажиллах болно” гэсэн юм.

        Бизнес эрхлэгчдийн хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд гэлтгүй хотынхоо барааны захын лангуун дээр гаргахыг илүүд үздэг. Түүгээр ч зогсохгүй нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүнийг төр, засгийнхан худалдан авч хэрэгцээгээ хангадаг байх нь төр хувийн хэвшлийнхэний хамгийн ойр, дотно түншлэл болох учиртай. Аймгийн Засаг даргын хүүхдүүдийн хөдөлмөрийн зөв үнэлдэг энэ тог

толцоо хэрэгжих эхлэл зөв тавигдвал томчуудад ч нэмэр болох учиртай.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа