Нийтлэгдсэн: Thu, May 17th, 2018

Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө

Do-3

Энэ амралтын өдөр буюу 5-р сарын 19, 20-ны өдрүүдэд Долоон бурхан одны тахилга, Баян-Өндөр хайрхны тахилга болно. Долоон бурхан од, овоо тахих дэг журмын дагуу сүсэгтэн олон өргөл барьцаа барьж, долоон эрдэнэ, найман тахил залах ёслол болох юм. Баян-Өндөр хайрхны тахилгад аймгийн Онцгой байдлын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хот тохижуулах газрынхан бие бүрэлдхүүнээрээ ажиллана.

2011 онд Баян-Өндөр хайрхныг тахиснаас хойш долоон жилийн дараа тахих ёслол хийж байна.  Тавдугаар сарын 19-ны 22.00 цагаас эхлэн 23.30 цаг хүртэл Долоон бурхан одыг тахих юм.  Долоон бурхан од тахих ёслол дууссаны дараа иргэдэд нийтийн тээврээр үйлчилнэ. Харин ням гарагийн өглөө 06.00 цагаас Баян-Өндөр хайрхныг тахих үйл ажиллагаа эхэлнэ. Орхон аймгийн гандан хийдийн 60 гаруй лам ном хурах юм. Овоо тахих дэг журмын дагуу сүсэгтэн олон өргөл барьцаа барьж, долоон эрдэнэ, найман тахилыг зална.

Do-4

Долоон бурхан одыг эртнээс тахих дэг жаягтай байсаар иржээ. Долоон бурхан одонд сүү өргөдөг уламжлалтай. Тахилгын тухай эрдэмтдийн гаргасан номонд од тус бүрт бурхдыг байршуулан,  тахих уншлага ном ч ялгаатай байдаг. Долоон бурхан одны тахилга, Баян-Өндөр  хайрхны тахилгад хүний амь нас гуйн залбирч болдоггүй. Цагаан сүүгээ өргөн нийт зон олны сайн сайхны төлөө залбирах учиртайг лам нар тайлбарлалаа.

Тавдугаар сарын 20-ны өглөө уншлагын зал үйлээр Баян-Өндөр хайрхны тахилга эхэлнэ. Тахилгын үеэр сүсэгтэн олон сүү, тариа будаанаас өөр зүйл авчралгүй, байгаль орчиндоо хог хаяхгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.  Тахилгад оролцох иргэд овоо тахилгыг тахих ёслолд ухамсартай оролцож, архи тамхи хэрэглэхгүй байх, сэтгэлээсээ хандахыг сүсэгтэн олонд сануулж байна.   

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй