Нийтлэгдсэн: Thu, May 17th, 2018

Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй

Do-1

                     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа бүсийн зөвлөгөөн манай аймагт болж байна. Энэ зөвлөгөөнд Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл аймгийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчилсэн найруулгаар 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Шинэчилсэн найруулгаар  төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог тодорхой зааснаараа онцлог болсон. Гэвч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн албан хаагчдыг чадавхижуулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг М
онгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл онцолсон. Нийслэлийн хэмжээнд энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллажээ. Харин аймаг, орон нутгийн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн төрийн албан хаагчдыг чадавхижуулахын тулд хангайн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Do-2

Хангайн бүсийн аймгуудын зөвлөгөөнд  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд  мэдээлэл, сургалт сурталчилгаа өндөр ач холбогдолтой байгааг дурьдлаа. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд богино хэмжээний зорилтот нэвтрүүлэг ихээхэн үр дүнтэй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн статистик мэдээ, судалгаа нотолж байна. Нийслэлийн цагдаагийн газарт хагас сая дуудлага ирсний дөрөвний нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага иржээ.

Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр хийж байгаа ажлын талаар салбар зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва  зөвлөгөөний үеэр танилцууллаа.Шуурхай үйлчилгээний төвийг байгуулж, камержуулалтын нэгдсэн төв, Онцгой байдлын газар, түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор байршуулах нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, эрхзүйн орчин бүрдсэн. Иргэдийн хандлага  ч өөрчлөгдсөн.  Гэвч мэдээллийн нэгдсэн сантай болох бусад улс орнуудын дэвшилтэт туршлагаас хуваалцах ажил дутмаг байгааг  зөвлөгөөнд оролцогч сануулсан юм.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа