Нийтлэгдсэн: Thu, May 31st, 2018

100 гаруй сурагчийн бүтээлийг 3.5 сая төгрөгөөр худалдан авлаа

Xv-1

Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар өнөөдөр 100 гаруй сурагчдад бүтээлийг нь худалдаж авсан “Батламж”,“ Ирээдүйн саятан” хадгаламжийн дэвтэр гардуулсан юм. Нийт 100 гаруй хүүхдийн 223 бүтээлийг орон нутаг 3.500.000 төгрөгөөр худалдан авсан байна.

Энэ сарын эхэнд аймгийн Засаг дарга Д.Батлут XX сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан сурагчидтай уулзаж 90 сурагчийн бүтээлийг худалдан авч аймгийн бэлэг дурсгалын багцад оруулсан.  Үүнд нийт 1.360.000 төгрөг зарцуулж хүүхэд тус бүрт нь хадгаламжийн дэвтэр нээсэн байна.

Xv-2

Мөн энэ сарын 28-нд  ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдын “Бизнесийн гараа” үзэсгэлэн, худалдааны үеэр орон нутаг 61 хүүхдийн 100 бүтээлийг 2.140.000 төгрөгөөр худалдан авчээ. Ийнхүү сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мөнгөн хуримтлалтай болгох, ирээдүйн баялаг бүтээгчдийг бий болгохын тулд хүүхдүүдийн бүтээлийг орон нутаг худалдан авч эхэллээ.

Сурагчид уран зураг, хайчилбар, гар урлалын бүтээлээ өөрсдөө 10.000-200.000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд хүүхэд бүрийн хадгаламжийн дэвтэрт худалдан авалт хийсэн мөнгийг нь хийжээ.

“Хөдөлмөрч, бүтээлч, авъяаслаг сурагчдын бүтээлийг БНХАУ-ын Манжуур хотод зохион байгуулагдах “Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулж орон нутгийн бэлэг дурсгалын багцад оруулах болсондоо баяртай байна” гэж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэллээ.

Xv-3

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ