Нийтлэгдсэн: Sat, Jul 21st, 2018

ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ

ta-3

           Зуны дэлгэр цагаар хэн хүнгүй л ээлжийн амралтаа авч гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалгаар хөдөө гадааг зорьдог. Их ажлын ард гарч амсхийх нь хүн бүхний хувьд мөрөөдлөө гүйцээх алжаал ядаргаагаа тайлах алтан мөч. Гэсэн хэдий ч тэнгэрийн доор төрж, хуулийн дор амьдардаг та бидний хувьд, тэр дундаа хувийн аж ахуй эрхлэгчдийн хувьд хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хагас жилийн тайлан, мэдээгээ цаг хугацаанд нь гаргаж өгөхөө мартаагүй биз. Орхон аймгийн Татварын хэлтсийнхэн иргэддээ хандаж мэдээлэл хүргэж байна.  Аж ахуй эрхлэгчид аялал зугаалга, амралтаараа алс холыг зорихоосоо өмнө тайлангаа илээсэн байх шаардлагатай. Үүнд, ААНОАТ-ын тайлан, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан, ТТАМНАТ-ийн тайлан зэрэг улирлын тайлангуудыг дараах хугацаанд илгээдэг юм байна. Тухайлбал,  нэгдүгээр улирлын тайланг дөрөвдүгээр сарын 20-ны дотор, хоёрдугаар улирлын тайланг 7 сарын 20-ны дотор, гуравдугаар улирлын тайланг 10 сарын 20-ны дотор, дөрөвдүгээр улирлын тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор тус тус илгээнэ үүрэгтэй ажээ.

ta-1

Мөн НӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор сар бүр илгээнэ. Өөрөөр хэлбэл 1 сарын тайланг 2 сарын 10-ны дотор, 2 сарын тайланг 3 сарын 10-ны дотор, 4 сарын тайланг 5 сарын 10-ны дотор, 5 сарын тайланг 6 сарын 10-ны дотор, 7 сарын тайланг 8 сарын 10-ны дотор, 8 сарын тайланг 9 сарын 10-ны дотор, 9 сарын тайланг 10 сарын 10-ны дотор, 10 сарын тайланг 11 сарын 10-ны дотор, 11 сарын тайланг 12 сарын 10-ны дотор, 12 сарын тайланг дараа оны 1 сарын 10-ны дотор илгээх юм байна.

Хэрвээ татварын тайлангаа хуулийн хугацаанд илгээхгүй болон огт илгээхгүй бол Зөрчлийн тухай хуулийн  11.19.6.1-д заасны дагуу ААНБ-д 1500000 төгрөгийн хариуцлага хүлээлгэдэг ажээ.

Иймээс татвар төлөгч та бүхэн үүргээ биелүүлж, эрсдэлээс сэргийлэн татварын тайлангаа яг цагт нь илгээж байгаарай.

ta-2

Аймгийн Татварын хэлтсийн хаалга татвар төлөгч та бүхний өмнө ажлын өдрөөр, ажлын цагуудаар үргэлж нээлттэй байна. Тус хэлтсийнхэний зүгээс татвар төлөгчдөдөө зориулж Татвар төлөгчдөд нэг цэгээс үзүүлэх  үйлчилгээний танхимыг  стандартын дагуу ижил интерьер,  дизайн, өнгө төрхтэй болгох,  үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангасан хэлбэрээр тохижуулах зорилтын хүрээнд  “Сэтгэл ханамжийн төв” байгуулсан билээ

Энэ төвийг байгуулснаар татвар төлөгчид ая тухтай таатай орчинд, татварын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно