Нийтлэгдсэн: Sun, Aug 12th, 2018

Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо

An-1

Жил бүрийн наймдугаар сарын 12-ныг “Анхдагч илгээлтийн эздийн өдөр” болгон орон нутгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрийг аймгийн ИТХ-ын 2016 оны 63 дугаар тогтоолоор баталсан билээ. Гурав дахь удаагаа эрдэнэтчүүд Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, дэлхийн шилдэг зэс хайлуулах үйлдвэрийн нэг “Эрдэнэт”-ийг бүтээн байгуулсан анхдагч, илгээлтийн эздийнхээ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Эрдэнэт хотын байшин бүрийн тоосгонд, “Эрдэнэт” үйлдвэрийн машин механизмын эрэг шураг бүрт анхдагч, илгээлтийн эздийн залуу, халуун нас тэдний хөлс хүч шингэсэн байдаг. Тиймээс аймаг, орон нутгийн зүгээс анхдагч, илгээлтийн эздийнхээ түүхэн алдрыг мөнхжүүлэх, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн наймдугаар сарын 12-нд тэмдэглэлт өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг.

An-2

Аймгийн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу аймгийн ЗДТГ-аас “Анхдагч” дэд хөтөлбөрийг боловсруулж тэр хүрээндээ энэ удаагийн өдөрлөгийг зохион байгуулав.  Өдөрлөгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Эрдэнэцэцэг, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нарын албаны хүмүүс оролцов. Мөн эх орны өнцөг булан бүрээс цугласан 400 гаруй ахмадууд, анхдагч илгээлтийн эзэд Жаргалант сумын төвд хуран чууллаа. Энэ үеэр урлагийн тоглолт, урлаг, спортын уралдаан тэмцээн болов.

An-3

An-5

An-4

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна