Нийтлэгдсэн: Wed, Aug 15th, 2018

Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ

Xa-1

          Манай аймагт яг ийм явдал болж байна. Тэр дундаа аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай дээр шүү. “Их хаадын цуваа” компанийн замын ажил гэж эрдэнэтчүүдийг залхаасан, шороо тоосонд даруулсан, үер усанд автуулсан, удтал дуншсан бүтээн байгуулалт нэг жил үргэлжилж байгаа. Өнгөрсөн жилийн өдийд зам хааж шороо босгож эхэлсэн замын ажил өнөө хэр дуусаагүй “Евро эко төгөл” хорооллынхон гоё, сайхан байшинд орсон биш гэртээ орох гэж үүгээр түүгээр дамжин, энхэл донхол дундуур түүртэн явсаар арай гэж оронгийн бараа харна. Өдий болтол ашиглалтад орж чадахгүй байгаа замын шалтгаан нь тун энгийн, ердөө л байгалийн бэрхшээл ажээ. Тэр дундаа бороо ус элбэг байсан энэ жил зам тавихад үнэхээр хүндрэл үүсгэсэн гэдгийг албаны хүн хэлж байна. Энэ сарын 14-н гэхэд хүлээлгэн өгөх замын гэрээт ажлын явцын талаар шуурхайг удирдсан орлогч дарга А.Түвшинжаргал энэ ажилд хяналт тавьж байгаа Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас тодруулга хүссэн юм.

Xa-2

 Тус газрын мэргэжилтэн “Бид хяналт тавьж байгаа. Борооны улмаас ажлыг нь түр зогсоосон. Сая асфальтаа авах гэтэл Өлзийхутагийн нарангийн үйлдвэрт гэмтэл гарсан. Хэд хоног гэмтлээ засаад асфальтаа гаргах гэтэл Өлзийхутагийн нарангийн асфальтны үйлдвэрийг ажиллуулдаг хоёр хятадын виз нь дуусаад түүнийгээ сунгуулах гээд буцсан учир ажил нь зогсчихоод байгаа. Нэг их удахгүй асфальт дэвсэх ажил эхэлнэ” гэлээ.

Xa-3

Энэ үеэр сумын Засаг дарга С.Ганцогт “Мэргэжилтэн та ажлаа мэддэг юм уу. Юу гээд худлаа, сонин юм яриад байгаа юм бэ. Хагас сайны  шөнийн 01.00 цагт Их хаадын цуваагийнхан Өлзийхутагийн нарангаас асфальтаа авсан. Өчигдөр /бүтэн сайнд/ ч асфальтаа авч байсан. Би дэргэд нь байсан юм шүү. Битгий худлаа тайлбар хий л дээ. Их хаадын цуваа компанийн замын ажлаас болоод манай иргэд, тэр дундаа Цагаанчулуут багийн зам дагуух иргэд маш их гомдол гаргадаг. Замын хажуугийн айлууд трасст ороод хашаагаа татсан. Гудамж руу орох зам, суваг шуудууг нь олигтойхон хийгээгүйгээс болоод иргэд бухимдаж байгаа. Танайхан хяналт тавьж чадаж байгаа юм уу” хэмээн бухимдав.

Аргаа барсан шуурхайн удирдагч “Танай дарга хаачсан юм бэ” хэмээн мэргэжилтнээс тодруултал “Хотод томилолттой яваа” гэж хариулсан боловч хариулт нь бас л байгаа оносонгүй. А.Түвшинжаргал “Надаар томилолтон дээр гарын үсэг зуруулаагүй. Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны ажил нэг иймэрхүү л явна. Танай хяналтын инженерүүд юу хийж байгаа юм бэ. Дөрөвдүгээр сургуулийн спорт заалны шалны засвар гээд нойтон банз хөрөөдөөд сууж байна. Ингэж болох юм уу. 15 дугаар сургуульд засвар хийсэн компанийн гүйцэтгэсэн ажил нь гурван жил ч болоогүй байхад асуудал үүсгээд эхэлсэн. Засвар хийсэн байгууллага гурван жилийн доторх эвдрэл, гэмлийг хариуцах ёстой. Үүн дээр хяналт тавьсан юм алга. Арай хэтэрч байгаа юм биш үү” хэмээн үглэснээр асуудал хэсэгтээ л намжих нь тэр.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдалай Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны даргаар ажилладаг. Аймгийн хэмжээнд төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад эндхийн хяналтын инженерүүд хяналт тавьдаг нэртэй ч бодит байдал дээр ам ажлын хол зөрүү  байна. Байгууллагын дарга болох Б.Мөнхдалай өнөөдөртөө Орхон аймгийн удирдаж байгаа Засаг даргын орлогчоос томилолт авах нь бүү хэл албан ажлаар хот явлаа ч гэж дуулгалгүй явжээ. Үлдсэн ажилтнууд нь Өлзийхутагийн нарангийн асфальтны үйлдвэрийн хоёр хужаагийн виз нь дууссан гэдгээс өөр мэдээлэлгүй сууж байгаа зэргээс харвал “Хонх нь дуугархлаар дамаг нь таг, хоюулаа дуугарахлаар лам нь таг” гэдгийг л харуулж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …